Анх 17-р зууны үеийн язгууртнууд чигчий хурууныхаа хумсыг ургуулдаг байсан байна. Тэр үеийн захидлын дугтуйг хурдан задлахад төвөгтэй байсан тул төдийлөн хэрэг болдоггүй зүүн гарын чигчий хурууныхаа хумсыг тэрхүү ажилд зориулан ургуулдаг байжээ. Харин 20-р зууны эхэн үед дугтуйг лааваар биш цавуугаар наадаг болсноор хумсаа ургуулах хэрэггүй болсон аж.
Францад 17,18-р зууны язгууртнууд дээрхээс арай өөр зорилгоор чигчий хурууныхаа хумсыг ургуулж байв.
Түүхэн сурвалжид тэмдэглэснээр бол эрчүүдийг тухайн үед чигчий хуруундаа урт хумстай байхыг зөвлөдөг байжээ. Учир нь айлын хаалгыг тогших нь бүдүүлэг явдалд тооцогддог байсан тул оронд нь урт ургасан хумсаараа хаалгыг нь зуран дохио өгдөг байсан аж.
20-р зуунд эрчүүд ийм байдлаар өөрийгөө гэмт хэргийн ертөнцтэй холбоотой болохыг илэрхийлдэг болжээ. Зарим хорих газруудад урт хумс хэр их эрх мэдэлтэйг нь илтгэдэг байсан юм. Нэр нөлөө бүхий хоригдлууд бусдаар юмаа хийлгэж, өөрийн хумсыг арчилж ургуулдаг байсан аж.
1970-аад онд Америкийн хар тамхичид кокайныг хумсан дээрээ аван сордог хялбар аргатай болсон бөгөөд үүнээс улбаалан "хумс" нэртэй хэмжих нэгж бий болж байв.
Мөн чигчий хурууны урт хумс мөрийтэй тоглоомчдын чухал "зэвсэг" байсан. Үүнийхээ тусламжтай тэд хөзөр дээр зуран тэмдэг тавьж булхайцдаг байв.
Өнөө үед зарим эрчүүд бусдаас ялгарах гэсэндээ хумсаа ингэж ургуулдаг болсон. Үүнийгээ тэд загварлаг сайхан харагдаж байна гэж үздэг бололтой.
Зарим нь гитар тоглохдоо ашиглахын тулд чигчий хурууныхаа хумсыг ургуулдаг. Харин Хятадуудын хувьд бол хумсаа авах угийн дургүй байдаг байна.