Нялх хүүхдийн "хэлийг" ойлгох толь бичиг

Эцэг, эхчүүд нярай хүүхдийнхээ эрүүл мэндэд ихээхэн санаа зовдог. Учир нь хүүхэд тэр үедээ яг юу хүсэж байгаагаа, яагаад тавгүй аашлах болсноо тайлбарлаж хэлж чаддаггүй шүү дээ. Тэгвэл хүүхдийг нярай байхад нь хэрхэн ойлгох вэ? Ингээд мэргэжилтнүүдийн зөвлөсөн нялх хүүхэдтэйгээ харьцахад чинь туслах 3 үндсэн аргыг танилцуулж байна.

Нялх хүүхдийн "хэлийг" ойлгох толь бичиг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хэрхэн уйлж байгаа байдал

Уйлах бол 4 хүртэлх сартай нярай хүүхдийн өөрийгөө илэрхийлэх үндсэн арга байдаг. Харин аав, ээж нь тэднийг юунаас болж уйлаад байгааг хэрхэн мэдэх вэ?

  • Дуудах гэж уйлах

Хүүхэд ганцаараа удаан байхаараа аав, ээжээрээ авахуулах гэж уйлдаг. Ингэхдээ тэд тасралтгүй 5-6 секунд уйлаад юу болохыг ажиглахын тулд 20 секунд түр зогсдог. Хэрэв эцэг, эх нь ямар нэг хариу үзүүлэхгүй бол хэд хэдэн удаа өмнөх үйлдлээ давтаж уйлаад эцэст нь зогсолтгүй уйлдаг ажээ.

  • Өлссөнөөс болж уйлах

Энэ нь дуудах гэж уйлдагтай адилхан эхэлдэг боловч тэднийг хооллохгүй бол цурхиран уйлах нь зогсдоггүй байна. Мөн хүүхэд толгойгоо байнга гилжийлгэх эсвэл тамшаалах нь өлсөж буйг илтгэдэг.

  • Өвдсөнөөс болж уйлах

Энэ тохиолдолд тэд жигд, чанга, тасралтгүйгээр уйлдаг. Мөн өвдөлт нь ихсэж байгааг хааяа гэнэт чангаар цурхиран орилж илэрхийлдэг. Гэхдээ чанга чимээ гаргах тэнхэлгүй байх үедээ жигд хэрнээ чимээгүй уйлж бас болдог юм.

Хэрхэн уйлж байгаа байдал

  • Физиологийн үйл явцаас болж уйлах

Хүндрэх, шээс хүрэх, гэдсэнд нь хий дүүрэх хүртэл хүүхдийг тухгүй болгож байдаг. Гонгинох эсвэл уйлагнах нь үүнийг илэрхийлдэг аж.

  • Нойрмоглож уйлах

Хүүхэд унтахыг хүсэж байгаа боловч ямар нэг шалтгаанаар унтаж чадахгүй байгаа үедээ гомдсон мэт уйлдгаас гадна жигд уйлагнан эвшээдэг байна. Мөн тэд чих болон нүдээ нухдаг юм.

  • Тухгүй байдлаасаа болж уйлах

Ингэхдээ тэд бухимдсан мэт харагддаг ба үе үе зогьсдог. Мөн тийчилж, хойш гэдийхийг оролддог. Энэ үед тэдний живхийг нь шалгах хэрэгтэй бөгөөд хувцас нь дааруулж эсвэл халууцуулж байгаа эсэхийг нягтлах нь зүйтэй. Мөн нярай хүүхдүүд орчноо солихыг хүссэн, сэтгэл нь тавгүйрхсэн эсвэл уйдсан үедээ ингэж уйлж болдог ажээ.

2 Гаргаж буй дуу авиа

Австралийн хүүхдийн эмч Присцилла Данстан 3-4 хүртэлх сартай нярайн дуу авиаг 20 жилийн турш судалж байгаа ба өөр өөр улсын мянга мянган хүүхдүүдийг туршилтандаа хамруулжээ. Улмаар тэрбээр хүүхдүүдийн гаргадаг үндсэн дуу авиануудын шалтгаан бүх л улсын хүүхдэд ижилхэн байдаг гэж үзсэн юм. Хүүхэд 4 сартай болоод бие махбодийн хэрэгцээ дээр илүү тулгуурласан харилцааг үүсгэхийн тулд дуу авиа гаргаж эхэлдэг байна. Мөн тэдгээрийг нь маш хурдан таньж ойлгосноор хүүхдээ заавал уйлуулах шаардлагагүй ажээ.

Присцилла шинэ эцэг, эхчүүдэд зориулж хүүхдээ хэрхэн ойлгохыг заадаг сургуулийг хүртэл нээсэн байдаг юм.

Гаргаж буй дуу авиа

Хүүхдүүдийн гаргадаг үндсэн дуу авианы тайлбар толь:

  • ’Neh’ - "Би өлсөөд байна!" Хүүхэд мөөм хөхдөг рефлекс дээрээ тулгуурлан хэлээрээ тагнайгаа түлхсэнээр ийм авиа гардаг.
  • ’Eh’ - "Би гулгих гэж байна!" Хүүхдийн улаан хоолойноос илүүдэл хий гарч эхлэх үед хүүхэд рефлексээрээ амаараа гаргахыг оролдох үед гардаг авиа.
  • ’Owh’ - "Би ядарч байна!" Энэхүү ядарсан авиаг хүүхэд эвшээлгэхийн өмнө амаа жимийхдээ гаргадаг.
  • ’Heh’ - "Надад тухгүй байна!" Таагүй мэдрэмж нь хүүхдийг хөдөлж, хөл, гараа тийчлэхэд хүргэдэг. Ялангуяа хүүхэд амаа бага зэрэг нээсэн байх үед эдгээр хөдөлгөөнүүдийг хийснээр уг авиа гардаг юм.
  • ’Eairh’ - "Миний гэдэс хийгээр дүүрч, өвдөж байна!" Энэхүү зовиуртай авиа нь сүүлдээ ёолоход хүргэдэг ба өвчнөөсөө ангижрахын тулд хүүхэд гэдсээ чангалж амьсгалахдаа энэ авиаг гаргадаг байна. 

3 Хийж буй хөдөлгөөн

Хүүхдийн эрүүл мэндийн талаар биеийн хэлэмж ихийг өгүүлдэг:

  • Нуруугаараа гэдийх

2 сартай нярайнууд өвдөх болон гэдэс нь базлах үедээ энэ үйлдлийг ихэвчлэн хийдэг. Хэрвээ хооллосны дараа нуруугаа гэдийлгэвэл цадсаныг илтгэнэ. Мөн хооллож байх үед уг үйлдлийг хийж байвал тэднийг гулгих гэж байгааг илтгэдэг бол 2-оос дээш сартай нярай ингэх нь ядарсан болон сэтгэл нь тавгүй байгааг илэрхийлдэг.

  • Толгойгоо гилжийлгэх

Энэ хөдөлгөөн нь хүүхдийг тайвшруулдаг. Тэд унтах эсвэл танихгүй хүмүүсийн хажууд байхдаа ингэдэг ажээ.

  • Гараа атгах

Энэ бол өлссөний дохио. Үүнийг тэр дор нь анзаарч чадвал тэднийг уйлахаас нь сэргийлж чадна.

Хийж буй хөдөлгөөн

  • Хөлөө өргөх

Энэ нь тэдний гэдэс базалж, өвдөж байгааг харуулдаг. Хүүхэд өвдөлтөө багасгахыг оролдох үедээ хөлөө өргөдөг байна.

  • Гараа татвалзах

Айсныг илэрхийлэх уг хөдөлгөөнийг хийж байгаа үед нь та хүүдээ хурдан тайвшруулах хэрэгтэй. Чанга дуу чимээ, хурц гэрэл, гэнэт сэрээх зэрэг нь тэднийг цочоодог юм.

  • Чихэндээ хүрэх

Ихэнх тохиолдолд хүүхэд зүгээр л өөрийн биеэ таньж мэдэж байхдаа энэ үйлдлийг хийдэг. Харин байнга давтаж, уйлаад байвал эмчид хандах хэрэгтэй шүү.

Хэдийгээр ойлгохгүй байгаа юм шиг санагдаж болох ч та хүүхэдтэйгээ аль болох ойр ойрхон ярилцаж, эргэн тойронд нь байгаа зүйлсийг харуулж, тайлбарлаж өгөхийг хичээгээрэй. Ингэх нь тэднийг илүү хурдан дуу авиа, дохио зангаа ашиглан өөрийгөө илэрхийлж сурахад нь туслах болно. Ингээд хоорондоо амархан ойлголцоход тань амжилт хүсье! 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()