Sony компани "PlayStation 5"-ыг танилцууллаа

"Sony" компани алдарт "Playstation" консолын дараагийн үеийн загвараа коронавирусын хөл хорионы үед онлайн хэлбэрээр танилцууллаа. Онлайн арга хэмжээн дээр үзэгчдэд цагийн турш шинэ "PlayStation"-д зориулагдсан тоглоомуудыг танилцуулсан бол төгсгөлд нь шинэ загварыг олонд харуулсан байна. 

Sony компани "PlayStation 5"-ыг танилцууллаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"PlayStation 5"-ын гадна харагдах байдал нь "Microsoft"-ын "Xbox Series X"-тэй харьцуулахад их өнгөлөг болсон бөгөөд босоо, хэвтээ гэсэн 2 төрлийн байрлалд суурилуулах боломжтой.

Таамаглал ёсоор уг консол нь 4K Blu-ray эсвэл бүрэн дижитал гэсэн 2 хувилбартай гарч байна.

Үнэ болон худалдаанд гарах хугацаа нь тодорхойгүй байгаа бөгөөд харин үзүүлэлтүүд нь энэ хавар тодорхой болсон юм. Жишээлбэл, найман цөмт "AMD Zen 2" процессор, 10.28 терафлоп багтаамжтай "AMD RDNA 2" график карт, 16 гигабайт GDDR6 санах ой, SSD дисктэй. Мөн утасгүй "DualSense" гарууд дагалдана.

"Sony"-гийн хэлж байгаагаар PlayStation 5 дийлэнх PS4-ийн тоглоомуудыг дэмжих болно. Танилцуулга дээр "Gran Turismo 7", "Spider-Man: Miles Morales", "Horizon Zero Dawn" зэрэг тоглоомуудын шинэ хувилбарууд гарч байгааг зарлажээ.

Дараагийн төлөвлөгөөний дагуу шинэчлэгдсэн GTA V гарна.

Мөн урьд өмнө сонсож байгаагүй нэрүүд дурдагдсан. Жишээлбэл, "Project Athia", "Stray or Kena", "Bridge of Spirits" зэрэг тоглоомуудыг танилцуулсан байна.

Шинэ PS5-ын стандарт байрлал нь босоо байх юм

Эх сурвалж: Gazeta

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()