Толгой өвдөлт үүсгэдэг 5 шалтгаан

2017-11-05, 17:00
9,643

Толгой өвдөх бидний амьдралд тулгардаг хамгийн түгээмэл өвчнүүдийн нэг билээ. Судалгаанаас үзэхэд насанд хүрэгчдийн хагас нь энэ асуудлтай хамгийн багадаа жилд нэг удаа нүүр тулдаг гэнэ. Харамсалтай нь тэдний ихэнх нь уг эмгэгийг үүсгэдэг шалтгааныг нь мэддэггүй ба үүнээс болж хэрэгцээгүй үед хүчтэй эм уух, эсвэл бүр тоохгүй байх гэх зэргээр эрүүл мэндээ үргэлж хохироож байдаг. Тэгвэл танд толгойн өвдөлт үүсгэдэг гол 5 шалтгааныг танилцуулъя.

Толгой өвдөлт үүсгэдэг 5 шалтгаан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Зарим төрлийн хоол хүнс

Бяслаг, мах, банана, шоколад, лаазалсан болон утсан бүтээгдэхүүн, самар, сонгино, улаан дарс гэх зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүд тираминий агууламж өндөртэй байдаг. Энэхүү органик бодис нь цусны судсыг нарийсгаж улмаар цусны даралт ихсэх, толгой өвдөхөд хүргэдэг гэнэ. Ийм дээрх хоол, хүнсийг байнга хэрэглэхээс зайлсхийгээрэй.

Зарим төрлийн хоол хүнс

2 Тогтмол бус хооллолт

Саяхан хийгдсэн судалгаанд өглөөний цай уудаггүй хүнийг тогтмол уудаг хүнтэй харьцуулахад толгой нь өвдөх эрсдэл 40 хувиар илүү байсан аж. Учир нь бидний идсэн хоол хүнсэнд агуулагдах шим тэжээлийн хамгийн гол хэрэглэгч нь тархи юм. Иймд тэжээлийн дутагдал болон тогтмол бус хооллолт толгой өвдөх нэг шалтгаан нь болдог ажээ. 

Тогтмол бус хооллолт

3 Үнэр

Үнэртэж байгаа үнэр тухайн хүний сэтгэл санааны байдлыг өөрчилөх чадалтай гэж эрдэмтэд нотлоод байгаа юм. Үүний адилаар өөрт таагүй үнэр үнэртвэл толгой өвдөж эхэлдэг гэнэ. Жишээлбэл зарим хүмүүс үнэртэй ус, гэр ахуйн химийн бодис, өнгө, агаар цэвэршүүлэгч, будаг гэх зэргийг үнэртсэн даруйдаа толгойн өвдөлт мэдэрдэг байна. 

Үнэр

4 Агаарын өндөр температур

Агаарын даралтын өөрчлөлт нь толгой өвдөх бас нэг шалтгаан болдог. Энгийнээр бол нам дор газраас өндөрлөг газарт очих эсвэл өндөр газраас нам дор газарт ирэхэд таны толгой өвдөх магадлалтай юм. Мөн нэгэн судалгаагаар температур 5°С-ээр нэмэгдэх тутамд, толгой өвдөх эрсдэл 7.5 хувиар өсдөг гэдэг нь батлагдсан байна.

Агаарын өндөр температур

5 Буруу байрлал

Удаан хугацаагаар хөдөлгөөнгүй суух, хэт бөгтийж ажиллах эсвэл түшлэггүй сандал дээр суух гэх зэрэг нь толгой өвдөхөд нөлөөлдөг ажээ. Ийм учраас аль болох биед эвтэйхэн, хөшихгүй байрлалыг сонгож байгаарай.

Буруу байрлал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()