Хамгийн их хэл ам дагуулсан гэрэл зургууд

2015-10-07, 22:40
50,247
Гэрэл зурагчинд камер өгнө гэдэг яг л бяцхан хүүд гранат өгөхтэй ижил. Тиймдээ ч зарим зурагчид нэг л зургаасаа болж маш олон хүмүүсийн дургүйцлийг хүргэдэг ажээ. Ингээд бид та бүхэндээ хамгийн их хэл ам, маргаан дагуулсан гэрэл зургуудыг танилцуулж байна.
Хамгийн их хэл ам дагуулсан гэрэл зургууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Гэрэл зурагчин Диана Арбус (Diane Arbus)-ын авсан энэ зураг нь тухайн үедээ аймшигт мангас, харийн хүмүүс хэмээх шүүмжийг сонссон байна.



2. Брүклиний зурагчин Joel Peter Witkin бусдаас тэс өөр сонирхолтой бололтой. Тэрээр цогцосны зургууд авах дуртай гэнэ. Түүний энэ зураг олон хүний дургүйцлийг хүргэжээ.



3. Францын гэрэл зурагчин Irina Ionesco-ийн уг зураг дээр түүний 5 настай охин юм. Тэрээр өөрийн жаахан охиноо насанд хүрсэн эмэгтэй шиг будаж, хувцаслан эротик хэв шинжтэй болгосон нь ямар ч ээжээс гарахгүй үйлдэл хэмээн шүүмжлүүлсэн байна.



4. Чех зурагчин Jan Saudek нь үргэлж улс төр болон секс хоёрыг холбож уран бүтээлээ туурвидаг ажээ.



5. Зурагчин Robert Mapplethorpe нь үргэлж садист секс болон ижил хүйстнүүдийг зургууддаа харуулдаг нь энэ жагсаалтанд ороход нь нөлөөлсөн болов уу.



6. Таны хувьд зурагчин Andres Serrano-ийн авсан энэ зураг зүгээр л хэн нэгний шархтай хөл шиг харагдаж болох ч, үнэндээ цогцос хадгалах газарт зургийг нь авсан үхсэн хүний хөл юм байна.



7. Gottfried Helnwein-ийн энэ зургийг Мэрлин Мансон (Хүнд метал чиглэлийн дуучин)-ийн найз хэмээн нэрийддэг ажээ. Цус болон иймэрхүү зүйлст дургүй хүмүүсийн дургүйг их хүргэсэн зураг гэнэ.



8. Алдарт “Vogue” сэтгүүлд зориулан Steven Meisel-ийн авсан уг зураг нь тухайн үедээ цагдаагийн нэр хүндийг унагаж байна хэмээн шуугиан тарьж байжээ.



9. Австралийн гэрэл зурагчин Bill Henson-ийн авсан энэ зураг дээрх бүсгүй насанд хүрээгүй учраас маш олон хүмүүсийн хэл ам, маргааныг дагуулсан байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()