Дэлхийн хамгийн хамгийн үнэтэй зүйлс

Хүний хэрэглээ гэгч нь дуусч, дундрашгүй арвин их байдаг. Харин тус хэрэгцээг хангахаар хүмүүс хөдөлмөрлөж, мөнгө олох боловч зарим тохиолдолд бидний насаараа ажиллаад ч олж чадамгүй өндөр үнэтэй зүйлс олон байх юм. Эдгээрийг зөвхөн хөрөнгө мөнгөө уул овоо мэт босгосон баян эрхмүүдэд зориулсан гэлтэй. Ингээд та бүхнийхээ мэдлэгийн хүрээг бага ч атугай тэлэх үүднээс дэлхийн хамгийн үнэтэй зүйлсийг танилцуулъя. 

Дэлхийн хамгийн хамгийн үнэтэй зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

25 Тамхи - нэг ширхэг нь 1,150 доллар

2006 онд олон жилийн турш хадгалагдсан Гондурасын өвөрмөц тамхи нь тэмээний ясан саван дотроос гарч ирэн, олныг шуугиулж байв. "Gurkha Black Dragon" гэх тамхины ширхэг тус бүр нь 1000 доллар хол давах аж.

Тамхи - нэг ширхэг нь 1,150 доллар

24 Токио хот 1 метр квадрат нь 1,200 доллар

Дэлхийн хамгийн үнэтэй хотоор Япон улсын Токио тодорсон байна. Учир нь тус хот нь хүн ам ихтэй атлаа газар нутаг жижгэвтэр аж. Токио хотын араас хөгжил дэвшил, хөрөнгө мөнгөөр тэргүүлэгч Английн Лондон, Францын Парис хотууд 2 болон 3-р байрыг эзэлдэг билээ. 

Токио хот 1 метр квадрат нь 1,200 доллар

23 Бургер - 5,000 доллар

Лас Вегас, Невада, Флюр хотуудаар алдартай Кубэрт Кэллэрийн энэхүү бургер нь өвөрмөц орц, гайхалтай амт чанараараа олонд танигдсан юм. Вагю (Wague) үхрийн махтай тус бургерийг захиалахад 1995 оны “Chateau Petrus” шар айраг, цагаан болцуу мөөг дагалдан ирдэг байна. Гэвч харамсалтай нь хэмжээний хувьд энгийн бургерээс хамаагүй жижигхэн тул дундаж орлоготой хүмүүсийн санаанд төдийлөн нийцдэггүй ажээ. 

Бургер - 5,000 доллар

22 Өд - 8,000 доллар

"Huia bird" гэх шувууны ганц ширхэг өд нь л гэхэд 10,000 доллар хүрдэг байна. 

Өд - 8,000 доллар

21 Оргилуун дарс- 49,000 доллар

"Dom Pérignon Rose Gold" гэх оргилуун дарс нь 6 литрийн багтаамжтай бөгөөд 1996 онд үйлдвэрлэгдсэн байна. Тус дарснаас ердөө 35 шилийг үйлдвэрлэсэн төдийгүй нэг шил нь 49,000 доллар хүрдэг юм. 

Оргилуун дарс- 49,000 доллар

20 Зочид буудлын өрөө- нэг орой хоноход 65,000 доллар

Швейцарь улсын Женев хотод байрлах Ерөхийлөгч Вилсоны зочид буудлын Хааны пентхаус нь дэлхийн хамгийн өндөр үнэтэй зочид буудлын өрөө юм. Тус пентхауст ганц шөнийг өнгөрүүлэхэд л 65,000 доллар бөгөөд тансаг орчин, тухтай байдал, төгс үйлчилгээг санал болгодог юм. Энэ нь 10 өрөө, 7 угаалгын өрөөтэй аж. 

Зочид буудлын өрөө- нэг орой хоноход 65,000 доллар

19 Шатар - 600,000 доллар

"Charles Hollander" гэх тус шатар нь 320 каратын хар болон цагаан очир эрдэнээр хийгдсэн бөгөөд шатрын хүү болон хөлөгт нэг бүрчлэн шигтгээ суулгаж өгсөн нь хараа булаана. Дэндүү тансаг энэхүү шатарыг худалдаж авахын тулд танд 600,000 доллар хэрэг болно. 

Шатар - 600,000 доллар

18 Мотоцикл - 700,000 доллар

2.5 секундэд 480 км цагийн хурдыг авч чаддаг тус мотоцикл нь 4 дугуйтай бөгөөд 680 гаруй кг жинтэй билээ. Хурд хүчний бэлэг тэмдэг болсон "Dodge Tomahawk V10 Superbike" нь 700,000 долларын үнэ хүрдэг байна. 

Мотоцикл - 700,000 доллар

17 Камер - 775,000 доллар

"Freres" гэх 1839 онд ашиглагдаж байсан эртний камер нь 2007 онд дуудлага худалгаагаар 775,000 долларын үнэ хүрч зарагдсан юм. Энэ нь хамгийн анхны камер хэмээгдэж байсан тул эртний эдлэл сонирхогчид үнэ хаялцаж, тус бүтээлийг худалдаж авчээ. 

Камер - 775,000 доллар

16 Жинс - 1.3 сая доллар

Очир эрдэнийг шигтгэж, хамгийн сайн материалаар хийгдсэн тус жинс нь 1.3 сая долларын үнэ хүрч, хамгийн үнэтэй жинс хэмээн нэрлэгддэг аж. 

Жинс - 1.3 сая доллар

15 Телевизор - 2.3 сая доллар

"PrestigeHD Supreme Rose Edition" гэх тансаг зэрэглэлийн телевизор нь 2.3 сая доллараар үнэлэгддэг байна. Телевизын хүрээ хэсгийг матрын арьсаар урласан бөгөөд хүрээний дотор талд очир эрдэнэ шигтгэж өгсөн юм. 

Телевизор - 2.3 сая доллар

14 Гутал- 3 сая доллар

Харри Винстон (Harry Winston)-ы загварыг нь гаргасан "Ruby Slippers" гутал нь 50 каратын очир эрдэнэ, 1,350 карат улаан өнгийн бадмаараг чулуунаас бүтсэн юм. Үүнийг алдарт "Оз-ын шидтэн" киноны 50 жилийн ойд зориулж урласан байна. 

Гутал- 3 сая доллар

13 Төгөлдөр хуур - 3.22 сая доллар

Бээжин хотод үйлдвэрлэгдсэн "Heintzman Crystal" төгөлдөр хуур нь 2 метрийн урттай бөгөөд тансаг, хараа булаам байдал нь үнэ цэнийг нь өсгөсөн байна. Харин нэгэн тэрбумтан энэхүү төгөлдөр хуурыг дуудлага худалдаагаар 3.22 сая доллараар худалдаж авчээ. 

Төгөлдөр хуур - 3.22 сая доллар

12 Гэрэл зураг - 4 сая доллар

Нэрт зурагчин Андрейс Гарски (Andreas Gursky)-ийн гэрэл зургийн хальснаа буулгасан "Rhein II" гэх өнгөлөг зураг нь 4 сая доллар хүрдэг аж. Герман улсын Рейн голын хөвөөг гайхалтай дүрсэлсэн тус зураг нь маш алдартай билээ. 

Гэрэл зураг - 4 сая доллар

11 Чанга яригч - 5 сая доллар

"D&W" чанга яригч нь дуугаралт, дууны долгионыг ялгах зэрэг тал дээр төгс бөгөөд хамгийн гол нь цэвэр алт, мөнгөөр урлагдсан байдаг.

Чанга яригч - 5 сая доллар

10 Машин - 35 сая доллар

1962 оны "Ferrari 250 GTO" нь  хамгийн өндөр үнээр зарагдсан машин бөгөөд үүнийг нэгэн машины хорхойтон цуглуулгандаа нэмэхээр худалдаж авсан ажээ.

Машин - 35 сая доллар

9 Домэйн нэр - 35.6 сая доллар

"Insure.com" нь хамгийн үнэтэй Домейн нэр  хэмээн Гиннесийн номонд бичигдсэн байдаг.

Домэйн нэр - 35.6 сая доллар

8 Гар зураг - 47.9 сая доллар

"Raphael’s Head of a Muse" гэх зураг нь 2000 онд Лондон хотод болсон дуудлага худалдаагаар 47 сая долларын үнэ хүрсэн билээ. 

Гар зураг - 47.9 сая доллар

7 Цаг - 55 сая доллар

2014 оны хавар олон нийтэд танилцуулагдсан "Graff Hallucination Watch" цаг нь дэлхийн хамгийн үнэтэй цагаар нэрлэгддэг байна. Ягаан, шар, ногоон, цэнхэр, саарал, цагаан, шаргал гэх өнгөнүүдтэй, элдэв дүрстэй очир эрдэнүүд хослуулан, шигтгэжээ. 

Цаг - 55 сая доллар

6 Бөгж - 80 сая доллар

31.06 карат гүн хөх өнгийн тунгалаг очир эрдэнэ нь эмэгтэй хүн бүрийн харцыг булаах нь гарцаагүй. "Wittelsbach-Graff Diamond" нь 80 сая доллараар үнэлэгддэг аж.

Бөгж - 80 сая доллар

5 Гар утас - 95.5 сая доллар

"Falcon SuperNova Pink Diamond iPhone 6" нь 18 каратын очир эрдэнээр чимэглэгдсэн бөгөөд алтаар бүрэгдсэн аж. Тус гар утас нь одоогийн байдлаар дэлхийн хамгийн үнэтэй гар утас хэмээгдэж байгаа боловч цаашид энэ тоо хэд болж өсөхийг таахын аргагүй. 

Гар утас - 95.5 сая доллар

4 Уран баримал - 104.3 сая доллар

"L’Homme qui marche" буюу алхаж буй эр гэх тус уран баримал нь 186 см өндөртэй бөгөөл 1961 онд Альберто Жакометти (Alberto Giacometti)  үүнийг бүтээсэн юм. 

Уран баримал - 104.3 сая доллар

3 Уран зураг - 300 сая доллар

Бүх цаг үеийн хамгийн үнэтэй “Interchange” гэх уран зургийг Виллиам Дэ Күүнинг (Willem de Kooning) 1955 онд зурж байжээ. Одоогоор тус зураг нь Чикагогийн их сургуульд түр хугацаанд байгаа аж.

Уран зураг - 300 сая доллар

2 Байшин - 2 тэрбум доллар

173 метрийн өндөртэй, 37 мянган метр квадрат талбайтай тус хувийн байшин нь 2 тэрбум доллар хүрдэг. Энэ нь Энэтхэг улсын Мумбай хотод байрлах бөгөөд нийтдээ 600 гаруй ажилтантай юм.

Байшин - 2 тэрбум доллар

1 Усан онгоц - 4.8 тэрбум доллар

100,000 кг алтаар бүтээгдсэн "History Supreme" усан онгоцыг Малайз улсын бизнесмэн Роберт Куок ( Robert Kuok) эзэмшдэг билээ. 

Усан онгоц - 4.8 тэрбум доллар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()