Сохор зоос ч заралгүйгээр 80000 км туулсан Австрали залуу

Тайрал Далезь (Tyral Dalitz) гэх 29 настай Австрали блоггер залуу Сидней хотоос гараад 976 хоногийн дараа Америкийн Сан Диего хотод иржээ. Тэрээр энэ урт замыг машин, галт тэрэг, мотоцикль, автобусаар явах, явган алхах гээд маш олон аргаар туулжээ.

Сохор зоос ч заралгүйгээр 80000 км туулсан Австрали залуу

Тэрээр 50 гаруй орноор дамжин 80000 км газрыг онгоцонд суулгүйгээр туулсан байна. Айлын буйдан дээр унтаж, элсэн цөлд майхан босгож, адал явдлыг эрэлхийлэн хамгийн хямд, аюултай гэсэн замуудыг сонгожээ.

Ингэхдээ тэрээр замын билет авахад огт мөнгө зарцуулаагүй бөгөөд бусад зардлуудад өөрийн ферм дээр ажиллаж хуримтлуулсан 22 мянган доллараас хэрэглэжээ.

Зөвхөн очих газраа биш, аялах явцаа хүртэл дурсамжтай байлгахыг хүсжээ. Найз охинтойгоо 9 сарын турш уулзаагүй ч аяллаа цаашид үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа хуваалцсан байна.

Замдаа гарснаас хойш жин хасаж, борлож, зөндөө найзуудтай болжээ. Энэ аялалаас олж авсан хамгийн том сургамж нь хэзээ ч, хаана ч сайн хүмүүс олддог." гэж хэлжээ.

Австралиас гараад Индонез, Сингапур, Малайз, Тайланд, Лаос, Камбож, Хятад, Монгол зэрэг орнуудаар дайрч дараа нь Европд 12 сарын турш 33 орноор аялсан байна. Цаашлаад нэгэн аяллын багтай тааран одоо байгаа Калифорнийн Сан Диегод хамт ирсэн ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()