Ямар ч хүнийг ятгалгад оруулах 9 арга

''Илтгэх урлаг'' гэж байдаг шиг ''ятгах урлаг'' гэж байдаг болов уу? Заримдаа хэн нэгнийг зөв зүйлд ятгах гэдэг хэцүү байдаг. Ялангуяа огт бууж өгдөггүй, өөрийнхөөрөө зүтгэдэг хүмүүсийг итгэн үнэмшүүлэх гэдэг амаргүй даваа. Тэгвэл бид танд хэнийг ч өөрийн ятгалгад оруулахад туслах аргуудаас хүргэе.

Ямар ч хүнийг ятгалгад оруулах 9 арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хүчтэй үг хэллэг ашигла

Бусдын анхаарлыг татахуйц тод хүчтэй үг хэллэгийг ашиглаарай. Энэ аргыг төрөл бүрийн сурталчилгаанд ихээр ашигладаг.

Та хэн нэгнийг автомашины даатгалд хамруулах хэрэгтэй гэж бодъё. Мэдээж та энэ тохиолдолд өдөр бүр зам дээр маш олон тооны зам тээврийн осол болж байгааг дурдана. Гэхдээ та: “Өдөр бүр авто ослоос болж мянга мянган хүн нас барж байна” гэж хэлбэл таныг үг илүү хүчтэй тусна.

Өөрөөр хэлбэл, “зам тээврийн осол” гэсэн үгнээс “үхэл” гэх илүү хүчтэй ойлголтыг ашиглах хэрэгтэй.

Хүчтэй үг хэллэг ашигла

2 Өөртөө итгэлтэй харагд, гэхдээ хэтрүүлэх хэрэггүй

Таны гадаад төрх хүнд ямар ч сэтгэгдэл төрүүлж болно. Хэрвээ та бусдаас илүү дэгжин хувцасласан байдлаараа бусдыг дорд үзэж байвал энэ нь сөрөг үр дагавар авчирж мэдэх юм.

Өөртөө итгэлтэй харагдсан ч их зантай бусдыг үл тоомсорлосон байдалтай байж болохгүй.

Өөртөө итгэлтэй харагд, гэхдээ хэтрүүлэх хэрэггүй

3 Ирээдүйд анхаарал хандуул

Нэгдүгээрт, “Бид хийнэ”, “Бид хийх болно” гэх мэт үгс нь тухайн хүнд энэхүү ажиллагаа үнэхээр ирээдүйд хийгдэх магадлалтай гэсэн найдварыг төрүүлэх болно. Хоёрдугаарт, ирээдүйн талаар ярих нь таныг амлалтаа биелүүлнэ гэсэн итгэл харилцагчид төрүүлнэ.

Гэхдээ энэ тохиолдолд маш болгоомжтой байх хэрэгтэй бөгөөд хэн нэгнийг ятгалгаараа залхаах хэрэггүй.

Ирээдүйд анхаарал хандуул

4 Харилцааны зөв хэлбэрийг сонго

Хэрвээ та хэн нэгнийг ятгахыг хүсэж байвал харилцан ярилцаж буй хүнийхээ тав тухад анхаарал хандуулах хэрэгтэй.  Жишээлбэл: тэр уулзаж ярилцахыг хүсэж байна уу, эсвэл утсаар ярих, цахим шуудан ашиглахыг илүүд үзэж байна уу гэх мэт. Тухайн хүн тухтай үедээ л мэдээж эерэг хариулт өгнө шүү дээ.

Харилцааны зөв хэлбэрийг сонго

5 Харилцагчийн хэлээр ярь

Хүмүүс ихэнхдээ өөртэйгөө ижил хүнд итгэх нь илүү байдаг. Тиймээс таны үүрэг бол харилцагчтайгаа ижил болох явдал юм. Тэр сул үг хэрэглэхгүй байна уу? Тэгвэл та ч сул үг хэрэглэх ёсгүй. Тэр хөгжилдөж байна уу? Тэгвэл та яриандаа хошигнол ашиглахыг хичээгээрэй. 

Харилцагч тань биеийн хэл ашиглаж байвал та ч гэсэн ашигла. Харилцагч тань дуу цөөнтэй, бүрэг байвал та ч гэсэн тайван байхыг хичээгээрэй.

Олон нийтийн арга хэмжээнд ч энэхүү аргыг ашиглаж болох бөгөөд хамгийн гол нь хамт олны дийлэнх нь ямар харилцааны хэлбэрийг илүү сонирхож байгааг мэдэх хэрэгтэй.  

Харилцагчийн хэлээр ярь

6 Сул үг, авиа бүү хэрэглэ

Ямар нэг үг хэлж байх үедээ “э-э-э”, “а-а-а” гэх мэт авиаг бүү ашигла. Энэ нь харилцагчийнхаа итгэлийг алдаж буй хэрэг юм.

Таны яриа хурц, тод, ойлгомжтой байх ёстой бөгөөд гэртээ бэлтгэл хийх, эсвэл хэн нэгэнтэй ярилцахынхаа өмнө хэлэх үгээ бодох хэрэгтэй.

Сул үг, авиа бүү хэрэглэ

7 Цаг хугацааг зөв сонго

Амжилттай ярианы бас нэгэн зарчим бол цаг хугацааг зөв сонгох явдал юм.  Үүний тулд та тухайн хүний амьдралын хэв маяг, ажлын цагийн хуваарийг судлах хэрэгтэй болно.

Жишээлбэл: Зарим хүмүүс ажлын эхний өдрүүдэд завгүй байж болох юм. Харин баасан гаригт бүх ажлаасаа холддог байж болно. Тэгвэл пүрэв гариг уулзалт хийхэд хамгийн тохиромжтой өдөр болж таарч байна.

Цаг хугацааг зөв сонго

8 Харилцагчийнхаа хэлж буйг анхааралтай сонс

Харилцагчийнхаа хэлсэн зүйлсийг давтах нь тухайн хүнд та түүнийг ойлгож, бас анхааралтай сонсож буйг илэрхийлэхэд тусална. Үүний хамтаар та өөрийн үзэл бодлыг ч илэрхийлэх боломжтой. Жишээлбэл: "Миний ойлгож байгаагаар А болон В-ээс болж та энэ зүйлийг чухал гэж бодож байгаа юм байна. Би таны энэ санааг ойлгосон бөгөөд миний хувьд C болон D-ч чухал мэт санагдаж байна” гэх мэт.

Харилцагчийнхаа хэлж буйг анхааралтай сонс

9 Өөрийн сэтгэл хөдлөлийг удирд

Сэтгэл хөдлөл харилцааны эхлэл үед бус харин харилцааны явцад үүсэх ёстой. Тухайн хүнтэй уулзмагцаа сэтгэл хөдлөлөө илэрхийлэх юм бол та түүнийг өөрөөсөө түлхэх магадлалтай.

Харилцан яриаг зөөлөн дуу хоолойгоор эхлүүлж, харин дараа нь сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлж болно. Ингээд та илүү итгэл үнэмшилтэй харагдана.

Өөрийн сэтгэл хөдлөлийг удирд

 

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()