Олны өмнө биеэ барилгүй, зөв ярьж сурахад туслах 10 зөвлөмж

Олны өмнө ярих нь хүн бүрийн дуртай ажлын нэг биш байдаг ч зарим үед ярихаас аргагүйд хүрдэг билээ. Тэгвэл одоо үеийн алдартай илтгэгчдийн илтгэлүүдийг харьцуулсны үндсэн дээр таны илтгэлийг амжилттай болгох 10 зөвлөмжийг хүргэе.

Олны өмнө биеэ барилгүй, зөв ярьж сурахад туслах 10 зөвлөмж
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Гарын хөдөлгөөн

Гарын хөдөлгөөн нь үзэгчдэд гаргаж буй санаа тань илүү ойлгуулж өгдөг.  Мөн та гарын хөдөлгөөнийхөө тусламжтайгаар үзэгчдийн анхаарлыг хүссэн газартаа төвлөрүүлж түүнийгээ удирдах боломжтой Мөн ямар хөдөлгөөн ямар сэтгэгдэл төрүүлдэг болохыг сайтар мэддэг байх хэрэгтэй. Жишээлбэл гараа зөрүүлэн энгэрээ тэврэх нь үзэгч болон илтгэгчийн хооронд том хана босгодог. Харин хамгийн тохиромжтойд тооцогдох гарын байрлал бол цээжнийхээ ойролцоо гараа агаарт байлгах юм.

СпэйсХ компаний гүйцэтгэх захирал Элон Маск (Elon Musk) тайзан дээр гараа маш олон төрлөөр хөдөлгөдөг бөгөөд үүний тусламжтайгаар өөртөө итгэлтэй харагдахаас гадна чухал санаан дээрээ илүү ач холбогдол өгч, тодруулах боломжтой болж байгаа юм. Мөн тэрээр өөрийн санаагаа гарын хөдөлгөөнийхөө тусламжтай тодотгож тухайн санаагаа үзэгчдэд итгүүлж чаддаг.

Гарын хөдөлгөөн

2 Үзэгчдийг татан оролцуул

Болж буй үйл явдалд үзэгчдээ татан оролцуулах нь тэдний сонирхлыг нэмэгдүүлдэг. Үүний тулд та нүдээрээ үзэгчидтэйгээ харьцах, тэднийг магтаж урамшуулах гэх зэргийг хийж болох юм. Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг (Mark Zuckerberg) олон хүмүүсийн өмнө илтгэл тавьж байх үедээ үзэгчидтэйгээ үргэлж нүдээрээ харилцаа үүсгэдэг бөгөөд үүний тусламжтайгаар үзэгчдийн анхаарлыг илтгэлийнхээ төгсгөлд хүртэл тогтоож чаддаг байна.

Үзэгчдийг татан оролцуул

3 Түр хугацаагаар чимээгүй байх

Илтгэлийнхээ дундуур хэсэг чимээгүй байхаас бүү татгалзаарай. Учир нь зарим тохиолдолд олон үгнээс түр хугацааны зогсолт илүү үр дүнтэй байх нь бий. Үүнд хэд хэдэн шалтгаан бий:

  • Анхаарал татах. Илтгэлээ эхлэхээс өмнө хэсэг хугацаанд чимээгүй зогсох нь үзэгчдийн анхаарлыг бүрэн татах тустай байдаг.
  • Чухал мэдээллийг тодотгох. Өөрийн хэлсэн чухал санааныхаа дараа бага зэрэг чимээгүй байх нь үзэгчдэд тухайн санааг ойлгож, цаашдаа тогтооход тус болж байгаа хэрэг юм.
  • Танд мөн үзэгчдэд илүү тайвширч,  бодол санаагаа төвлөрүүлэх боломж олгодог.

"Alibaba" Грүпийн үүсгэн байгуулагч Жэк Ма (Jack Ma) илтгэлдээ дурдсан санаа бүрийнхээ төгсгөлд бага зэрэг чимээгүй болж үзэгчдэд түүнийг нь ойлгох боломж олгодог. Мөн үүгээрээ хэлсэн санаагаа чухал байсан гэдгийг ойлгуулахыг зорьдог аж.

Түр хугацаагаар чимээгүй байх

4 Нэг газраа бүү зогс

Хөдөлж буй зүйл үргэлж хүний анхаарлыг татдаг. Тиймээс ярьж байхдаа тайзан дээр чөлөөтэй хөдлөхийг зуршил болгоорой. Ингэх нь сандрал багасгах, тайзны соёл бий болгох гэх зэрэг давуу талуудтай. Мөн таны хөдөлгөөн нэгэн жигд, итгэлтэй байх ёстой.

Нэг газраа бүү зогс

5 Орчин үеийн технологийг ашиглах

Үзэмжтэй танилцуулга, чанартай зураг, гаргацтай текст таны илтгэлийг илүү амьд болгож үзэгчдийн анхаарлыг татан, ярьж буй зүйлдээ бүрэн ойлгуулахад тусалдаг. Танилцуулгаа хэтэрхий урт, хэрэгцээгүй мэдээллээр дүүрэн байлгахаас татгалзаарай.  Жишээлбэл "Apple" компаний үүсгэн байгуулагч Стив Жобс (Steve Jobs) “нэг хуудас- нэг санаа” гэдэг санааг баримталдаг байсан аж. Хүмүүс зөвхөн таны ярьж буй зүйл дээр л төвлөрөх ёстой болохоос дэлгэц дээрх урт мэдээллийг унших шаардлагагүй шүү дээ.

Орчин үеийн технологийг ашиглах

6 Хошин байх

Танхимд тогтсон уур амьсгалыг эвдэх хамгийн том зэвсэг бол хошигнох юм. Мөн үзэгчдийг танд илүү ойртуулдаг тустай. Хэрвээ та хошин мэдрэмжтэй бол тухайн үед нь зохиогоод хэлж болох ч илтгэлээ бэлдэж байхдаа түүнтэйгээ холбогдолтой хошин яриа бэлдэх нь илүү тохиромжтой. Гэхдээ хошин яриагаа хэтрүүлж хэрхэвч болохгүй хэрвээ хэтэрвэл өөрийн илтгэлээ хошин шогийн үзүүлбэр болгох аюултай юм шүү. Мөн хошигнох  сэдвээ сонгохдоо ч анхааралтай хандах нь зүйтэй. 2017 онд Харвардын их сургуулийн төгсөлт дээр Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг (Mark Zuckerberg) хэд, хэдэн хошигнол хэлсэн боловч тэрээр өөрийнхөө гарах гэсэн санаа болон хөндөхийг хүссэн асуудлаа үзэгчиддээ хүргэж чадсан юм. Үзэгчид нь ч түүний илтгэлийг маш анхааралтай сонссон бөгөөд энэ илтгэл нь хошигнолыг ашиглаж үзэгчдээ татаж чадсан шилдэг илтгэлүүдийг жагсаалтад зүй ёсоор тооцогддог.

Хошин байх

7 Бодит мэдээлэл ашигла

Илтгэлдээ хэр их бодит жишээ, баримт ашиглана төдий хэмжээгээр үзэгчдийн анхаарал нэмэгддэг. Амазон компаний үүсгэн байгуулагч Жефф Безос (Jeff Bezos) тооцоолол дээр суурилсан шийдвэрийг хүн болгон хүлээн зөвшөөрдөг гэж үздэг учраас илтгэлдээ үргэлж диаграмм болон тоон үзүүлэлт ашигладаг байна.

Бодит мэдээлэл ашигла

8 Сонирхолтой түүх ярь

Хэрвээ та байнга л “ингэх ёстой, тэгж болохгүй” гээд номлоод байх юм бол хүн бүрд тааламжтай санагдахгүй л байх болов уу. Харин хүмүүс бодит түүхүүд, ялангуяа илтгэгч тантай холбоотой түүхийг сонсохдоо үргэлж дуртай байдаг. Түүхээ ярьснаар та үзэгчдэд өөрийгөө илүү сайн ойлгуулах бөгөөд үүн дээр тулгуурлан дүгнэлтээ ярихад ч амар байх болно. Мөн илтгэлдээ түүх ярих үед үзэгчид таныг илүү анхаарч, нээлттэй болдог давуу талтай. Виржин Грүпийн үүсгэн байгуулагч Ричард Брэнсон (Richard Branson) өөрийн амьдралынхаа эсвэл ойр дотны нэгнийхээ амьдралын түүхээс хуваалцах дуртай нэгэн бөгөөд энэ нь түүнийг үзэгчидтэйгээ илүү дотно болоход тусалдаг аж. Тэрээр мэргэжлийн илтгэгч биш ч илтгэлүүд нь тун алдартай байдгийн шалтгаан үүнтэй холбоотой.

Сонирхолтой түүх ярь

9 Гол санааг ярь

Хүний ой тогтоолт хязгааргүй хэдий ч ихэнх хүмүүс таны ярианаас зөвхөн 3 санааг л тод санадаг. Тиймээс өөрийн бараа, үйлчилгээ, ярих сэдвээ 3 гол хэсэгт хуваах нь тун үр дүнтэй байдаг. 2007 онд "Apple" компаний үүсгэн байгуулагч Стив Жобс (Steve Jobs) олон нийтэд “Удахгүй болох үйл ажиллагаандаа шинэ загварын Айпод, утас, интернетэд холбогдох боломжтой төхөөрөмж гэсэн 3 зүйл танилцуулна” гэсэн зар тарааж байжээ. Харин тэрээр уг илтгэлдээ бүгдийг нь агуулсан Айфонийг танилцуулж байсан юм.

Гол санааг ярь

10 10 минутын дүрэм

Ялангуяа ойлгоход төвөгтэй зүйлийн талаар ярьж байгаа үед үзэгчдийн анхаарлыг удаан хугацаагаар тогтооход хүндрэлтэй байдаг. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар хүн илтгэл эхэлснээс яг 10 минутын дараагаас залхаж, анхаарал нь сарниж эхэлдэг гэдэг нь батлагдсан байна. Тиймээс хүмүүсийн анхаарлыг алдахгүй байхын тулд тодорхой давтамжтайгаар ярих сэдвээ өөрчлөх, тоглоом тоглуулах гэх зэргийг хийх хэрэгтэй юм. Жишээлбэл "Apple" компаний үүсгэн байгуулагч Стив Жобс (Steve Jobs) 2003 онд болсон томоохон чуулганд “БҮҮМ” гэх үгийг нийт 37 удаа ашигласан байдаг. Үүний зорилго нь илтгэлийнхээ хамгийн чухал хэсгүүдэд үзэгчдийн анхаарлыг татах байжээ.

10 минутын дүрэм

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()