Хөлийнхөө арьсанд сэтгэл хангалуун биш байна уу? Тэгвэл үүнийг туршаад үз!

2018-03-05, 11:50
7,064

Зуны дэлгэр цаг ойртож, сандаал, углааш зэрэг онгорхой, ганган гуталнуудаа өмсөх дөхөж байна. Гэтэл та өөрийнхөө хөлний гоо сайханд нэг л сэтгэл хангалуун биш байна уу? Эвэршиж, хагарсан газар шиг хуурайшсан арьсаа гэрийн нөхцөлд хамгийн их түгээмэл хэрэглэгддэг бүтээгдэхүүнээр эмчлэх боломжтой тул цааш уншиж, нууцыг мэдээрэй. 

Хөлийнхөө арьсанд сэтгэл хангалуун биш байна уу? Тэгвэл үүнийг туршаад үз!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Чийгшүүлэх

Арьсаа хуурайшиж, хагаруулахгүй байхын тулд сайтар чийгшүүлж байх хэрэгтэй. Кокосны тос, шиа тос 2 нь маш сайн чийгшүүлэх үйлчилгээтэй бөгөөд тус тусаас цайны аяганы 1/4 хэмжээтэйг хольж, дунд зэргийн гал дээр халаагаад, сайн хутгана. Хутгаж дуусаад өрөөний температурт хөргөнө. Бэлдсэн тосоо орой бүр хөлөндөө түрхэж болно. 

Чийгшүүлэх

2 Вазелин

Арьсан дахь чийгийг хадгалахын тулд вазелин түрхэх хэрэгтэй гэнэ. Харин түрхсэн вазелинаа шингээхийн тулд оймс өмсөж болно. 

Вазелин

3 Даавуун оймс

Оймсоо үргэлж даавуун материалтайг нь сонгоорой. Цэвэр даавуу нь агаарын солилцоо явуулахад илүү тохиромжтой байдаг тул эвгүй үнэртэй болохоос урьдчилан сэргийлнэ. 

Даавуун оймс

4 Зөгийн бал

Шарх сорвийг эдгээх, чийгшүүлэх увидастай. Нэг аяга зөгийн балыг 2 амны халбага сүү, тал жүржийн сүүтэй хольж хөлөндөө маск тавих боломжтой. 45 минут болгоод усаар зайлна. Үүний дараа чийгшүүлэх тос түрхэхээ мартаж болохгүй. 

Зөгийн бал

5 Гадил

Гадил нь амтат жимснээс гадна гайхалтай чийгшүүлч ажээ. Нэг ширхэг гадилыг сайтар нухаж, хөлөндөө түрхээд 10-15 минут байлгана. Бүлээн усаар угаагаад, хүйтэн усанд хөлөө дүрэн 10 минут болно. Өдөр бүр ингэх нь хөлийг маш сайхан болгодог. Мөн чийгшүүлэх тос түрхэхээ мартуузай. 

Гадил

6 Гуужуулалт

Арьсаа гуужуулах нь чийг өгөхөд асар үр дүнтэй. Зориулалтын чулуун болон хиймэл чулуун гуужуулагч хэрэглэн үхэжсэн арьснаасаа салаарай. Гэхдээ үүний өмнө хөлөө бүлэн усанд хэсэг хугацаанд дүрж суух хэрэгтэй. 

Гуужуулалт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()