Амиа хорлохыг хүсэгчдийг сонирхолтой аргаар "ухааруулдаг" төв

2020-05-09, 15:03
3,557

Өмнөд Солонгост нэгэн сонирхолтой оршуулгын товчоо бий. Авс, хөрөг зургийг нь бэлдэх, хойтох уншуулах гэх мэт нас барагсдыг үдэх бүхий л зүйлийг хийх боловч хамгийн гол нь тус товчоо амьд хүмүүст үйлчилдэг юм.

Амиа хорлохыг хүсэгчдийг сонирхолтой аргаар "ухааруулдаг" төв
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"Hyowon Healing" хэмээх энэхүү төв 2012 онд нээгдсэнээс хойш 25 мянган хүн амьдралыг харах өнцгөө сайжруулахын тулд энд хандаж, өөрийнхөө хуурамч оршуулгын ёслолд оролцжээ.

"Үхлийн мөн чанарыг таньж, мэдэрч үзсэний дараа чи амьдралд огт өөрөөр хандах болно" хэмээн саяхан өөрийнхөө оршуулгыг хийсэн, 75 настай Чо Жэ Хи өгүүлжээ.

Нэг удаагийн ёслолд өсвөр настнаас өтөл настан хүртэл арваад хүн оролцох бөгөөд буяны үйл хийж, хөрөг зургаа авахуулж, сүүлчийн хүслээ үлдээгээд хаалтай авсанд 10-аад минут хэвтэнэ.

Чив чимээгүй, харанхуй орчинд хэвтэхдээ өөрийгөө юу хийж байгааг ухаарч, өнгөрсөн амьдралаа эргэж нэг санаж, яагаад ийм байдалд орсоноо эргэцүүлэн боддог байна. Энэ 10 минут үхэхийг хүссэн хэнийг ч өөрчилж чаддаг гэнэ.

Их сургуулийн оюутан, 28 настай оюутан Чой Жин Кю авсанд хэвтэж үзсэнийхээ дараа сургуулиа төгсөөд компанид ажилд орохоо больж, өөрийн гэсэн бизнестэй болохоор шийдсэнээ хэлсэн байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар Өмнөд Солонгосчуудын амиа хорлолтын түвшин 100 мянган иргэн тутамд 20.2 буюу дэлхийн дунджаас хоёр дахин илүү байгаа юм.

Эдийн засаг, хөдөлмөрийн зах зээл өрсөлдөөнтэй болох тусам залуу солонгосчуудын хувьд суралцах, ажиллах үед ирэх дарамт улам их болсоор байна.

Уг төвийн захирлын хэлснээр амиа хорлохоор төлөвлөж байгаад уг төвөөр үйлчлүүлээд шийдвэрээ өөрчилсөн олон залуус байгаа гэнэ.

"Хүн бүр үнэ цэнэтэй, яваад өгсний чинь дараа өөр нэгэн үнэхээр их гуниглах болно гэдгийг би хүмүүст ойлгуулмаар байна" хэмээн тэрээр ярьжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()