"Шанель-5" сүрчгийн нүүр царай болж байсан халуухан 5 бүсгүй (+1 халуухан залуу)

2020-05-05, 14:00
4,370

1921 оны тавдугаар сарын 5-нд Парис хотноо анх "Chanel No. 5" сүрчгийг домогт Коко Шанель танилцуулж байжээ. Зориуд энгийн дизайнтай хийсэн сав, урьд өмнө байгаагүй тансаг үнэр нь энэхүү сүрчгийг Парисын бүхий л хатагтай нарын хүсэмжит бүтээгдэхүүн болгосон байна. "Шанель-5" сүрчигт үнэндээ реклам хэрэггүй байсан ч цаг үеийнхээ сор болсон бүсгүйчүүдийг сонгон авч, брэндийн "элч" буюу нүүр царай болгодог байв. Ингээд тэдгээр бүсгүйчүүдтэй танилцацгаая.

"Шанель-5" сүрчгийн нүүр царай болж байсан халуухан 5 бүсгүй (+1 халуухан залуу)
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Мэрилин Монро тус сүрчгийн албан ёсны нүүр царай байгаагүй ч 1950-аад оноос эхлэн "элч" нь болж байжээ. Нэгэн сэтгүүлч түүнээс "Унтахынхаа өмнө юу түрхдэг вэ?" гэж асуухад тэрээр "Шанель-5-ын хэдэн дусал" хэмээн хариулсан нь өнөөг хүртэл тус сүрчгийн "албан бус" сурталчилгаа болсон юм.

70-аад оны үед жүжигчин Катерин Денев (Catherine Deneuve) "Шанель-5"-ын нүүр царай болсон байна. Энэ сурталчилгааны зорилго нь тус сүрчгийн 60-аад оны үед алдсан байр суурийг эргэн нөхөх байлаа.

90-ээд оны үед "Шанель" компани бусад ямар ч сүрчиг үйлдвэрлэгчдээс илүү мөнгийг сурталчилгаандаа зарцуулжээ.

Энэ удаагийн нүүр царайгаар францын жүжигчин Карол Бюке (Carole Bouquet)-г сонгосон байна.

2003 онд Николь Кидман "Шанель-5" усны нүүр царай болов. Компаниас жүжигчид болон алдартай найруулагчидтай хамтран ажилладаг уламжлалаа үргэлжлүүлж, Кидманыг тоглуулсан хэд хэдэн богино хэмжээний киног бүтээжээ.

2012 онд компани сурталчилгааны ажилдаа хувьсгал хийж, анх удаа эмэгтэй сүрчигний нүүр царайгаар эрэгтэй хүнийг сонгов.

Энэ бол мэдээж Брэд Питт байлаа. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()