Охидууд яагаад амьдралаа бусниулдаг вэ?

2013-07-21, 23:37
30,784
Хэрвээ бүсгүй та одоо ганц бие байгаа бол, эсвэл ямарваа нэгэн дотно харилцааг үүсгэж, ирээдүйн ханиа сонгохоор зэхэж байгаа бол энэ мэдээллийг унишихад илүүдэхгүй. Учир нь охид, бүсгүйчүүд дараах нийтлэг алдаануудыг гаргадгаас болж амьдрал нь баяр баясгалангүй, тухгүй болдог байна.
Охидууд яагаад амьдралаа бусниулдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Нойтон хамуу шиг наалдах
Хэрвээ чи хайртай хүндээ нойтон хамуу шиг наалдаад байх юм бол найз залуу чинь чамаас залхах болно шүү. Тиймээс тэрээр хувь хүн байхаа больж, харин найз залуугийнхаа үргэлжлэл нь болж буй мэт санагдана. Ингээд л хайртай хүн чинь зайгаа барьж эхлэх болов уу.

www.caak.mn

2. Өмчлөх
Найз залуугаа өөрийн болгоод өмчилчихсөн мэт хандаж, зөвхөн чамтай л байх ёстой мэтээр хандвал бага багаар найз залуу чинь өөрөө ч мэдэхгүй чамаас хөндийрөх болно. Үүнээс болоод та хоёрын дунд байнгын хэрүүл маргаан үүсэж, харилцаа чинь төдийлөн таатай биш байх болов уу.

www.caak.mn

3. Уучлал гуйж чаддаггүй
Эмэгтэй хүн уужуу ухаантай, хүлцэнгүй байж чадвал харилцаа чинь урт хугацааны турш үргэлжилж болох юм. Хамгийн гол нь өөрийн алдааг ойлгож, хайртаасаа уучлал гуйж чаддаг байх нь та хоёрын харилцаанд зайлшгүй байх шаардлагатай нэг зүйл юм.

www.caak.mn

4. Уйланхай
Уйланхай охидууд байнга л ямар нэгэн юманд гомдоллож, үргэлж л уйлж байдаг. Энэ нь та хоёрын харилцаанд сөрөг үр дагаварыг авчрах нь мэдээж.

www.caak.mn

5. Өөртөө итгэлгүй
Юу хүсэж байгаагаа мэдэхгүй эмэгтэй бол найз залуудаа ч запас хувилбараар хандсан байж болно. Хэрвээ хэн нэгэн найз залуугаас нь илүү мэт санагдвал тэрээр шууд л салж чадна.

www.caak.mn

6. Шаардлага өндөртэй, давамгайлагч
Эр нөхрөөсөө үргэлж ямар нэгэн зүйл хүсч, "ийм байх" ёстой хэмээн тулгах нь тохиромжгүй юм. Ихэнхи эрчүүд түрэмгий бүсгүйчүүдэд дургүй байдаг.

www.caak.mn

7. Зөрүүд
Хүн бүр өөрийн гэсэн бодолтой байдаг. Гэхдээ л зарим тохиолдолд бүсгүйчүүд маань өөрсдийн үзэл бодлоо буруу байсан ч зөв хэмээн тулгаж, зөрүүдлэх нь ирээдүйн харилцаанд муугаар нөлөөлнө.

www.caak.mn

8. Тагнуулч
Зарим охид байнга л найз залуугийнхаа утсыг үзэж, мэссеж, дуудлага бүрийг нь шалгаж, байнга ямар нэг зүйлийг асууж шалгааж байдаг. Хэрвээ та хоёр нэг нэгэндээ итгэдэг л бол энэ тийм ч таатай зүйл биш шүү.

www.caak.mn

9. Өөрийн бодолгүй
Яагаад ч юм ийм эмэгтэй нэг талаас үнэхээр тохиромжтой мэт санагдана. Тэрээр найз залуугийнхаа хэлсэн болгоныг дэмжиж, хүлээн зөвшөөрдөг. Харилцаанд нь ямар нэг зүйл таалагдахгүй байсан ч тэрээр бүхнийг хүлээн зөвшөөрснөөр эцэст нь бүх зүйл нурж, үгүй болдог.

www.caak.mn

10. Зодоонч эмэгтэй
Ийм төрлийн эмэгтэйчүүд маш огцом ууртай байдаг. Хэрвээ тайван сайхан амьдралыг хүсэж байвал бүсгүй та зангаа тэвчихээс өөр аргагүй.

www.caak.mn

11. Хэт задгай
Эдгээр охид хэн нэгэнтэй харилцаатай байсан ч бусадтай сээтэгнэж байдаг. Хэсэг хугацааны дараа энэ асуудал үнэхээр төвөгтэй мэт санагдаж, та хоёрын харилцаанд асуудал үүсэх болно.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()