"Тэнгэрээс дээш 3 метр" киноны талаар сонирхолтой баримтууд

2020-05-03, 15:37
8,124

Нэгэн үе дэлхийн бүхий л охид, хөвгүүдийг байлдан дагуулж байсан бүтээл бол "Тэнгэрээс дээш 3 метр" хэмээх испани кино юм. "Муу залуу"-д дурласан охины хайрын түүхийг өгүүлэх энэхүү киноны талаар сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

"Тэнгэрээс дээш 3 метр" киноны талаар сонирхолтой баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

  • "Тэнгэрээс дээш 3 метр" нь Италийн зохиолч, найруулагч Федерико Моччиагийн ижил нэртэй романаас сэдэвлэсэн кино юм. Өмнө нь уг романыг итали найруулагч дэлгэцийн бүтээл болгож байсан ч төдийлөн амжилтад хүрээгүй аж.

  • Гол дүрийн залуугийн нэрийг зохиол дээр Стефано Манчини гэдэг. Мөн кинон дээр түүний хүзүүний зүүлт гэр бүлийнх нь дурсгал гэдэг бол зохиол дээр зүүлтийг Бабигийн гэрээс хулгайлсан гэж гардаг.

  • Ачегийн дүрд тоглосон испани жүжигчин Марио Касас тэр үедээ жинхэнэ секс бэлгэ тэмдэг болжээ. Түүний дүр бүхий зурагт хуудас бүхий л охидын өрөөний ханан дээр байдаг болсон гэхэд хилсдэхгүй. 

  • "Тэнгэрээс дээш 3 метр" нь найруулагч Фернандо Гонзалез Молина, жүжигчин Марио Касас нарын хамтран ажилласан гурав дахь бүтээл болсон.

  • Кино гарсан эхний 7 хоногтоо 2 сая еврогийн ашиг олж, Испанийн кино ертөнцөд харагдаад байдаггүй амжилтыг үзүүлжээ.

  • Гол дүрийн хосуудын дүрд тоглосон Марио Касас, Мариа Валверде нар бодит амьдрал дээр ч үерхэж байсан. Нас чацуу (өдгөө 33-тай) хоёр жүжигчин маань 2011 онд үерхэж, 4 жил орчим хамт байгаад тус тусын замаа хөөжээ.

  • Кино зураг авалт 2010 оны 5-аас 7-р сарын хооронд Испанийн Барселон, Хирона хотуудад хийгдсэн.

  • Шөнийн клуб дахь хэсгийн зураг авалтыг хийхэд багагүй хүндрэл учирчээ. Галзуу фэнүүд олноороо цугларч, Марио Касасын цамцыг урж ч амжсан байна.

  • Кинон дээр гарах "Чи бид хоёр тэнгэрээс дээш 3 метрт" гэсэн бичигтэй гүүр Барселон хотын Avinguda de Vallcarca гудамжинд одоо ч байдаг.

  • Кинон дээрх уралддаг хэсгийг Барселон хотын боомтод авчээ

  • Гол дүрийн хоёрын үнсэлцдэг ажиглалтын тавцан нь Барселон хот дахь жуулчдыг татдаг гол газар бөгөөд Bunker El Carmel нэртэй.

  • Киноны хоёрдугаар анги 2012 оны 6-р сард нээлтээ хийжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()