1
Мэндэлснээсээ хойш 5 минутын дараа ярьж сурна
Хүүхэд мэндэлснээсээ хойш 9-12 сартайгаасаа эхлэн эд юмсыг түшин босч анхны алхмаа хийдэг бөгөөд 14-15 сар хүрэхэд бие даан хэн нэгний тусламжгүйгээр алхаж 4-5 настайгаасаа бүрэн ярьж сурдаг байна. Харин бидний амьдрал 24 цаг үргэлжлэх тохиолдолд хүн мэндэлснээсээ хойш ердөө 15 минутын дараа хөлд орж дараагийн 5 минутад ярьж сурах ажээ.
2
3 цаг 20 минутыг суралцахад зарцуулна
Дэлхийн дунджаар хүн амьдралынхаа туршид ойролцоогоор 15-20 жилийг суралцахад зарцуулдаг байна. Харин бидний амьдрал 24 цаг болж багассанаар хүн мэндэлснээсээ хойш ердөө 2.5 цагийн дараа сургуулийн боcгийг алхах бол 3 цаг 20 минутын дараа аль хэдийн хонхны баяраа хийж дээд боловсролтой болсон байх аж.
3
2.5 минутыг бэлгийн харьцаанд зарцуулна
Хүн амьдралынхаа туршид хэдий хэмжээний хугацааг бэлгийн харилцаанд ороход зарцуулдаг тухай нарийн тоо баримт байхгүй хэдий ч ойролцоогоор 48 өдрийг зарцуулдаг гэсэн судалгаа байдаг аж. Харин бидний амьдрал 24 цагт хязгаарлагдсанаар энэ бүхэн ердөө 2,5 минут болж багасах байна.
4
Эмэгтэй хүн амьдралынхаа 17 жилийг турахад зарцуулдаг
Эмэгтэй хүн өөрийн амьдралынхаа 17 жилийг ямар нэгэн байдлаар турах гэж оролдоход зарцуулдаг бол 2,5 жилийг хоол бэлтгэхэд зарцуулдаг байна. Харин энэ бүхэн 50 минут болж багасах аж.
5
Амьдралынхаа туршид 3 цагийг ажил хийхэд царцуулна
Бид амьдралынхаа тасралтгүй 10,3 жилийг ямар нэгэн ажил хийхэд зарцуулдаг. Харин бид 24 цагийн ердөө 3 цагийг ажил хийхэд зарцуулах бол энэ бүхнээс 20 цагийн дараа тэтгэвэрт гарах ажээ.
6
Бүх амьдралынхаа туршид ердөө 8 цагийг унтаж амрахад зарцуулна
Хүн бүх амьдралынхаа туршид 20 жилийг унтаж амрахад зарцуулдаг. Харин бидний амьдралын хэмнэл 24 цагт орсноор 1 цаг 20 минутыг тээврийн хэрэгсэлд, 6 цагийг зурагт, ухаалаг утас, компьютер зэрэг цэнхэр дэлгэцийн өмнө, 8 цагийг унтаж амрахад зарцуулах ажээ.