Харамсалтайгаар амиа алдсан "Playboy"-ын одод

Өнгөрсөн долоо хоногт "Playboy" сэтгүүлийн алдартай модель болох 33 настай Эшли Мэттингли (Ashley Mattingly) амиа хорлосон талаар мэдээлэл олныг цочирдуулсан билээ. Гэхдээ тэрээр санаандгүй, аймшигтай байдлаар амиа алдсан анхны модель биш юм. Үхлээс хэн ч аврагдаж чадахгүй гэдгийг хүн бүр мэднэ. Тиймээс ч эдгээр үзэсгэлэнт бүсгүйчүүд ослоор, бусдын гарт амиа алдаж, эсвэл амиа хорлож энэ хорвоогоос явсан нь гунигтай. Ингээд эрчүүдийн хамгийн дуртай "Playboy" сэтгүүлийн үзэсгэлэнт бүсгүйчүүдийн харамсалтай үхлийн талаар танд сонирхуулъя.

Харамсалтайгаар амиа алдсан "Playboy"-ын одод
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Амиа хорлолт

2011 оны 3-р сарын “шилдэг бүсгүй” 33 настай Эшли Мэттингли (Ashley Mattingly)-г өнгөрсөн долоо хоногт Техас дахь гэртээ нас барсан байдалтай олдсон байна. Тэрээр гэрээслэл үлдээж, амиа хорлосон байжээ.

Амиа хорлолт

Үзэсгэлэнтэй бүсгүй Эшли хар тамхи болон согтууруулах ундааны хамааралтай байсан бөгөөд удаан хугацааны туршид энэ байдлаас салахын тулд тэмцэж байсан ч ийнхүү амиа хорложээ. Түүний үхэл гэр бүл ойр дотны хүмүүсийн хувьд маш хүндээр туссан нь мэдээж. Харин цагдаагийн байгууллагын ажилчид бүсгүйн үхлийн шалтгааныг судалсаар байгаа гэнэ.  

2 7 настай хүүгийн хамтаар зочид буудлын цонхоор үсэрсэн

Стефани Адамс (Stephanie Adams) 2018 оны 5-р сард 7 настай хүүгийнхээ хамтаар цонхоор үсэрч амиа хорложээ. 47 настай бүсгүй удаан хугацааны туршид хүү Винсентийгээ өөр дээрээ авахын тулд нөхөртэйгөө тэмцэж байсан гэнэ.  Эцэст нь тэрээр хүүгээ 25 давхраас түлхэж, өөрөө араас нь үсэрсэн байна.

7 настай хүүгийн хамтаар зочид буудлын цонхоор үсэрсэн

Тэдний цогцсыг зочид буудлын арын талбайгаас цагдаа нар олжээ. Энэхүү аймшигт хэрэг дэлхий ертөнцийг шоконд автуулсан аж.  

Стефани 1992 оны 11-р сард “Сарын шилдэг эмэгтэй” болсон байна. Харин дараа нь тэр зохиол бичиж, хувийн гоо сайхны барааны үйлдвэр хүртэл ажиллуулж байсан гэнэ.

3 Биеийг нь сэглэж, чемоданд хийсэн байжээ

Хэрэгтэн Жасмин Фиоре (Jasmine Fiore) бүсгүйг зодож, боож, эцэст нь биеийг нь сэглэсэн аж. 2009 оны 8-р сард модель бүсгүйн биеийг Калифорни гудамжны хогийн саван дотроос чемоданд хийсэн байхад нь олжээ.

Playboy сэтгүүлийн од бүсгүйн хурууг нь тайрч, шүдийг нь авсан байсан гэнэ. Цагдаа нар түүний хиймэл хөхний серийн дугаараар л бүсгүйг Жасмин болохыг тодорхойлж чадсан байна.

Биеийг нь сэглэж, чемоданд хийсэн байжээ

Бүсгүйн цогцсыг олсны дараа цагдаа нар түүний нөхөр 32 настай Райан Женкинсийг сэжигтнээр татаж, баривчлах тушаалыг гаргасан аж. Гэвч хэд хоногийн дараа Райаныг Канадын нэгэн зочид буудалд амиа хорлосон байдалтай олсон байна. Цагдаа нар түүнийг эхнэрийнхээ амийг хороож, харин дараа нь шүүх ялаас айж өөрийнхөө амийг хороосон хэмээн таамаглаж байгаа юм.

4 Хурд хэтрүүлсэн автомашины осол

Зорсон мэт бие галбиртай Жейн Мэнсфилд (Jane Mansfield) гадаад төрхөөрөө Мэрилин Монротой маш ижил байсан бөгөөд тэрээр 50-60-аад оны үеийн секси моделиудын нэг байсан билээ.

Тэрээр Холливудын кинонд бүрэн нүцгэлж тоглосон анхны жүжигчин болсон юм.

Хурд хэтрүүлсэн автомашины осол

Харамсалтай нь үзэсгэлэнт бүсгүйг 34 настай байхад түүний амьдрал дууссан байна. Түүний явж байсан автомашин хурд хэтрүүлж тракторын гинж мөргөсөн аж. Осол 1967 оны 6-р сард Луизианд болсон гэнэ. Жейн газар дээрээ нас барж, 5 хүүхэд нь өнчрөн үлджээ. Автомашины жолооч болон түүний найз залуу ч мөн нас барсан юм.

5 Орон дотроо боолгож амиа алдсан

Ногоон өнгийн нүдтэй үзэсгэлэнтэй бүсгүй Кристина Карлин-Крафт (Carlin-Craft) 36 насандаа Пенсильвани дахь гэртээ бусдын гарт хорлогдож нас барсан байна. Түүний цогцсыг 2018 оны 8 сард олжээ.

Хожим нь бүсгүйн амь насыг 31 настай Жонатан Харрис хороосон болох нь тогтоогдсон бөгөөд тэрээр бүсгүйн гарыг хүлж, харин дараа нь боосон байна.   

Орон дотроо боолгож амиа алдсан

Кристина "Playboy" төдийгүй, "Victoria’s Secret" болон "Maxim"  сэтгүүлийн зураг авалтанд ч оролцдог байжээ.

Харин алуурчин кетамины нөлөөлөлд байсан учир юу хийснээ санахгүй байна гэсэн ч энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөнгүй. Ингээд түүнд насан туршид нь хорих ял оноожээ

6 Нөхрийнхөө гарт амиа алдсан

Дороти Страттен (Dorothy Stratten) 1980 онд “Оны шилдэг эмэгтэй” болсон бөгөөд түүнийг ирээдүйн Мэрилин Монро (Marylin Monroe) хэмээн үнэлдэг байсан ч энэ таамаг биеллээ олсонгүй. Үзэсгэлэнтэй бүсгүйг хуучин нөхөр нь хүчиндэж, харин дараа нь буудсан байна.

Пол Снайдер 1980 оны 8 -р сарын 14-нд Лос-Анжелост эхнэр рүүгээ дайрсан байна. Гэхдээ тэд тийм ч урт хугацааны туршид хамт амьдарч  байгаагүй гэнэ.

Нөхрийнхөө гарт амиа алдсан

Пол эхлээд бүсгүйг хүчиндэж, дараа нь зодож, хамгийн сүүлд 12 калибрын буугаар нүүр рүү нь буудаж, түүнийг танигдахын аргагүй болгожээ. Эцэст нь тэр өөрийнхөө амийг хорлосон.

Снайдер эхнэрийгээ алдарт хүрч байгаад нь маш их атаархаж байсан бөгөөд түүнийг салах өргөдөл өгөхөд нь маш ихээр уурлаж, бухимдсанаас ийнхүү хайртай бүсгүйнхээ амийг хороох болсон гэх таамаг бий.

7 Угаалгын өрөөнд амиа алдсан

Кассандра Линн Хенсли (Cassandra Lynn Hensley)-г 2014 оны 1-р сард угаалгын өрөөнд нас барсан байдалтай байхад нь олжээ. Хоёр хүүхдийн ээж тэрээр тухайн үед 34 настай байсан гэнэ.

Тэрээр 2006 оны 2-р сарын “шилдэг эмэгтэй”-гээр шалгарч байсан юм. Бүсгүй хар тамхи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээр амиа алджээ.

Угаалгын өрөөнд амиа алдсан

Үүнээс гадна Кассандрагийн нөхөр эхнэр нь амьдралынхаа сүүлийн үдшийг өөр эрэгтэйтэй өнгөрүүлсэн болохыг мэджээ.

8 Өөрийн гэртээ муми болж хувирсан нь

Ивет Викерз (Yvett Rivers) нь "Playboy" нь хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг байсан аж. Хэдийгээр түүний үхэл гадны нөлөөгүй байсан ч төгсгөл нь үнэхээр аймшигтай.

Өөрийн гэртээ муми болж хувирсан нь

Тухайн үед бүсгүй 80 настай байсан бөгөөд түүний занданшсан цогцсыг 2011 оны 4-р сард Лос-Анжелос дахь гэрээс нь олсон байна. Задлан шинжилгээгээр түүнийг зүрхний өвчнөөс болж нэг жилийн өмнө нас барсан болохыг  нь тогтоожээ.

Иветийн шуудангийн хайрцган дахь захиа цаг хугацааны эрхээр шарлаж байсан нь хөрш эмэгтэйн анхаарлыг татсан бөгөөд тэрээр Иветийн гэрт орсноор түүний цогцсыг олсон аж.

9 Тайвшруулах эм хэтрүүлсэн нь

Анна Николь Смит (Anna Nicole Smith) мөн л "Playboy" нь алдартай, үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг байсан ч 39 насандаа тайвшруулах эм хэтрүүлэн хэрэглэж, уушгины хатгаа өвчнөөс болж нас баржээ.  Түүнд зориулж дуурь хүртэл гаргасан гэнэ. Энэ нь "Playboy" модель бүсгүйчүүд дэлхийн анхаарлын төвд байдаг болохыг баталж байгаа юм.

Тайвшруулах эм хэтрүүлсэн нь

Эх сурвалж: Bigpicture

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()