Дэлхийн 1, 2-р дайны үед далай тэнгисийн эргүүдийг ихээр анхааралдаа авдаг байсан ба гадны хөлөг, завь газардахаас сэргийлж эрэг дагуу хамгаалалтын хэрэгсэл байрлуулж байжээ. Ийнхүү дайн дуусад үед эдгээр зүйлс мартагдаж, өдгөө зөвхөн дайныг сануулах түүхийн баримт л болж үлджээ.
Тетраподуудыг "фиговини" гэж нэрлэдэг бөгөөд тетрапод бүр нэг цэг огтлолцсон дөрвөн конус цацраг хэлбэртэй. Тэдгээрийг эрэг дээр дайсны хөлгийг газардуулахгүйн тулд тарааж байруулдаг байжээ. Товчхондоо их хэмжээний ийм блокоор далайн эргийг хамгаалдаг байсан юм.
Эдгээр блокууд 1.5-аас 7.8 тонн жинтэй аж. Тэдний том хэмжээтэй нь холоос ч харагддаг бөгөөд одоо ч зарим газар хаалт тавихад ашигладаг байна. Жишээлбэл, 2014 онд Донбасст болсон үйл явдлын үеэр Украйны цэргийнхэн дайсны техник хэрэгслийн хөдөлгөөнд саад болох үүднээс гол замууд дээр тетрапод байрлуулжээ.
Хамгаалалт хэр зэрэг үр дүнтэй болсныг мэдэхгүй ч, түүнийг давж чадах цор ганц тээврийн хэрэгсэл нь танк байсан юм. Хурдтай явж байсан байлдааны тээврийн хэрэгслүүд энэхүү аварга бетонон тетраподыг мөргөн унаж байжээ. Хүчтэй мөргөснөөс болж техник хэрэгслүүд хол шидэгдэж байсан ч тетрапод огт гэмтээгүй байв.