Ким Жон Уны залгамжлагчтай танилц!

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны эмэгтэй дүү Ким Ё Жон тус улсын шинэ удирдагч болж магадгүй хэмээн Японы  "Yomiuri" сонин мэдээлжээ. 2019 оны сүүлээр Хойд Солонгосын Хөдөлмөрийн Намын Төв Хорооны чуулганы үеэр Ким Жон Уны хүсэлтээр "их удирдагч хүндээр өвдөх эсхүл ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон тохиолдолд улс орныг түүний дүү Ким Ё Жон удирдана" гэсэн шийдвэрийг гаргажээ. Энэ нь магадгүй одоо Ким Жон Уны биеийн байдал муу байгаатай холбоотой байж болох юм. Ингээд Хойд Солонгосын ирээдүйн удирдагч болох магадлалтай бүсгүйн зургуудаас хуваалцаж байна. 

Ким Жон Уны залгамжлагчтай танилц!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэрбээр 1988 онд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ирийн отгон охин болон төржээ.

Ким Жон Ун, дүү Ким Ё Жон нар, 2018 он

1996-аас 2000 оны хоорогд ах Ким Жон Уны хамт Швейцарьт байж, суралцаж байсан бөгөөд одоо ч түүнтэй их ойр дотно байдаг. Хойд Солонгост ирээд тэрээр Ким Ир Сений нэрэмжит цэргийн сургуулийг төгсөж, мөн Ким Ир Сений их сургуульд компьютерийн шинжлэх ухаанд суралцсан байна.

2011 онд эцгийнхээ оршуулгын үеэр анх олны өмнө гарсан боловч хүмүүс түүнийг хэн болохыг нь мэдэхгүй байлаа. 

Ким Ё Жон бие хамгаалагчдын хамт, 2018 он

2014 онд тэр Хөдөлмөрчдийн намын Суртал ухуулгын хэлтэсийн дэд даргаар томилогдсон байна.

2015 оны 1-р сард Ким Ё Жон нөлөө бүхий улс төрч Чо Рён Хэгийн хүү Чо Сон-той гэрлэсэн гэж эх сурвалжууд мэдээлсэн ч өдгөө яг тодорхой бус хэвээр.

Хойд Солонгосын дээд зөвлөлийн дарга Ким Ён Нам-ын хамт, 2018 он

2017 онд тэрээр "Политбюро" буюу намын УТТ-нд гишүүнээр сонгогдов. Эмэгтэй хүн төрийн дээд байгууллагын гишүүн болсон тус улсын түүхэн дэх анхны тохиолдол энэ байлаа.

Түүнийг Ким Жон Уны улс төрийн бодлого, байр суурь, олон нийтийн өмнөх дүр байдлын ард буй гол хүмүүсийн нэг гэж шинжээчид үздэг.

2019 оны сүүлээр Хойд Солонгосын Хөдөлмөрийн Намын Төв Хорооны чуулганы үеэр Ким Жон Уны хүсэлтээр "их удирдагч хүндээр өвдөх эсхүл ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон тохиолдолд улс орныг түүний дүү Ким Ё Жон удирдана" гэсэн шийдвэр гарсан юм.

АНУ-ын Тагнуулын ерөнхий газар, Өмнөд Солонгосын нууц албаныхны мэдээлснээр энэ 7 хоногт Ким Жон Ун зүрхний хүнд хагалгаанд орсон бөгөөд биеийн байдал нь тааруу байгаа аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()