Жуулчдаас өндөр үнэлгээ авсан, амьдрахад хамгийн тохиромжтой хотууд

Та гадагшаа явж, амьдрахаар зэхэж байгаа бол бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ дэлхийн хамгийн амар тайван болоод амьдрахад тохиромжтой хотуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Энэхүү жагсаалтыг гаргахдаа үндсэн 5 үзүүлэлт буюу тогтвортой байдал, эрүүл мэнд, соёл байгаль орчин, боловсрол, дэд бүтэц зэргийг харгалзан үзэж, 100 хүртэлх оноогоор дүгнэсэн байна. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Жуулчдаас өндөр үнэлгээ авсан, амьдрахад хамгийн тохиромжтой хотууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Гамбург хот (Герман) - 95 оноо

  • Ногоон хот хэмээгддэг Гамбург нь улсынхаа хамгийн үзэсгэлэнтэй, ногоон байгууламж сайтай гэх цол тэмдэг хүртсэн билээ.
  • Тус хотоос та тэнгэр багатнасан барилгыг олж харахгүй. Учир нь Гамбург хотын барилга, байшингууд нь 10 давхраас хэтэрдэггүй аж.
  • Хэвлэл мэдээллийн өлгий гэгдэх тус хотод дэлхийн хамгийн эртний банкуудын нэг болох “Berenberg Bank” байрладаг. Цэвэр цэмцгэр байдал болоод ажилгүйдлийн түвшин бага гэдгээрээ алдартай билээ.

Гамбург хот (Герман) - 95 оноо

9 Хельсинки хот (Финлянд) - 95.6 оноо

  • Хельсинки хот нь жилийн 169 өдөр 0-ээс доош хэмтэй хүйтэн байх бол, 120 өдөр бороотой байдаг.
  • Хэрвээ та Финлянд улсын нийслэл Хельсинки хотод ирэхийг хүсч байвал, цаг агаарт төдийлөн санаа зовох хэрэггүй. Учир нь хотын төв хэсгээр халаагууртай зам тавьсан байх тул, та даарна хэмээн айх аюулгүй. 

Хельсинки хот (Финлянд) - 95.6 оноо

8 Оакланд хот (Шинэ Зеланд) - 95.7 оноо

  • Тус хотод жилийн 265 өдөр нартай байдаг бөгөөд цас орж, хүйтэрнэ гэж барагтай л бол үгүй.
  • Нийт оршин суугчдын 30 хувь нь оюутан залуусаас бүрддэг.
  • Уг хот үзэсгэлэнт далай болон гайхалтай боомтуудаараа алдартай. Тогтвортой эдийн засаг, гайхалтай байгаль болон аюулгүй байдал зэрэг нь тус хотыг илтгэх нэрийн хуудас нь юм.

Оакланд хот (Шинэ Зеланд) - 95.7 оноо

7 Перт хот (Австрали) - 95.9 оноо

  • Нарлаг хот хэмээгддэг Пертэд өдрийн 8 цаг нар шарж, үзэсгэлэнт хотын төрхийг улам бүр нэмэгдүүлдэг.
  • Мөн Пертийг гэрлийн хот хэмээн нэрлэдэг. Учир нь 1962 онд сансрын нисгэгч Жон Гленн дэлхийг тойрон нисч байгаад, сансраас гэрэлтэж, онцгойрох Перт хотыг олж харсан байдаг.
  • Тус хот нь нийт хүн амтай харьцуулсан судалгаагаар дэлхийн хамгийн олон саятантай хот хэмээгддэг.
  • Пертийг "Австралийн эрдэнэ" хэмээн нэрлэдэг. Энд хуучин барилгууд, явган хүний чөлөөтэй амарч зорчих хэсгүүд нүдэнд ил тусна. Пертийн гоёмсог төрх жуулчдыг ихээр татдаг. 

Перт хот (Австрали) - 95.9 оноо

6 Аделаида хот (Австрали) - 96.6 оноо

  • 20 минутын хот хэмээгддэг Аделаида нь жижиг болоод үзэсгэлэнтэй газар. 
  • "Botanical" цэцэрлэгт хүрээлэнд дэлхийн хамгийн том усны сараана цэцэг байдаг аж.
  • Мөн Гранит арал дахь амралтын паркэд дэлхийн хамгийн жижиг оцон шувуунууд байдаг гэнэ.
  • Ногоон байгууламж, хараа баясгам уран барилга нь таныг тус хотод дурлуулах болно. 

Аделаида хот (Австрали) - 96.6 оноо

5 Калгари хот (Канад) - 96.6 оноо

  • Канадын хамгийн залуухан хот хэмээгддэг бөгөөд оршин суугчдын дундаж нас нь 34 аж.
  • Тус хотын ихэнх байшингууд нь 1-3 давхар байх бөгөөд сонин содон өнгөтэй тагттай байдаг.
  • Калгари хот нь хамгийн олон албан байгууллагуудтай атлаа хамгийн цэвэрхэн хот гэдгээрээ алдартай.

Калгари хот (Канад) - 96.6 оноо

4 Торонто хот (Канад) - 97.2 оноо

  • Канад улсын Торонто хот нь эдийн засгийн тогтвортой байдалтай бөгөөд Канадын хамгийн том 5 банк нь байрладаг.
  • Мөн жил бүр тус улсын кино наадам Торонтод зохион байгуулагддаг нь жуулчдыг татах гол түлхүүр нь болдог.
  • Тус хотод 100 гаруй өөр өөр үндэстнүүд амьдардаг.
  • Оршин суугчид нь энгийн амьдралын хэвшилтэй бөгөөд хөнгөн пүүз, сул хувцсаар гоёдог аж.

Торонто хот (Канад) - 97.2 оноо

3 Ванкувер хот (Канад) -97.3 оноо

  • Ванкувер нь тэнгисийн эргийн хамгийн сайхан хот юм. Энд цэлгэр уудам наран шарлага, ан амьтдаар дүүрэн парк, уран барилгын гайхамшигтай цогцолбор бүтээгджээ.
  • Дэлхийн өнцөг булан бүрээс жуулчдыг хүлээн авдаг тохилог зочид буудлуудтай. Олон музей, дэлгүүр, ресторан, спортын байгууламжуудтай юм.
  • Мөн хамгийн үнэтэй, тансаг үл хөдлөх хөрөнгүүд тус хотод байдаг.

Ванкувер хот (Канад) -97.3 оноо

2 Вена хот (Австри) - 97.4 оноо

  • Уран барилга, орд харшууд, дуурийн театр болоод бусад олон төрлийн соёл урлаг, барилга байгууламжуудаараа дэлхийд гайхагддаг билээ.
  • 1.7 сая оршин суугчтай ба  гэмт хэргийн гаралт бага буюу тайван хотоор шалгараад байна.
  • Оршин суугчдынхаа нь эрүүл мэнд, тав тухтай байдалд анхааран, хотоо цэвэрхэн байлгадаг ба ногоон байгууламжийг маш ихээр хийсэн байдаг ажээ.
  • Сүүлийн 7 жилийн турш тус хот нь амьдрахад хамгийн тохиромжтой хотоор шалгараад байгаа билээ.

Вена хот (Австри) - 97.4 оноо

1 Мельбурн хот (Австрали) - 97.5 оноо

  • Мельбурн бол сүүлийн үед хөгжин цэцэглэж буй, хоолны болон олон талт соёлоороо нэр алдарт гарч байгаа хот юм.
  • Мөн завь болон усан спорт нилээдгүй хөгжсөн байдаг аж.
  • Тус хот нь шөнийн цэнгээний газар болон ресторанаа голдуу далайн эрэгтэй ойролцоо, цонхоор нь далайн зөөлөн давалгаа харагдаж байхаар зохиомжлон барьсан байдаг ба энэ нь ч жуулчдад маш ихээр таалагддаг байна.

Мельбурн хот (Австрали) - 97.5 оноо

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()