"Эр хүн хэлсэндээ" - Хоёр покерчны хоорондох 100,000 долларын галзуу мөрий

Покерын мэргэжлийн тоглогчид бол маш эрсдэлтэй, зоригтой алхам хийдэг хүмүүс. Покерын ширээний ард биш байсан ч тэд ямар нэг тоглоомоос татгалзаж чаддаггүй бөгөөд өөрийн амьдралыг илүү эрсдэлтэй зүйлээр сонирхолтой болгохыг хүсдэг. Зарим мөрий нь амь насанд хүртэл халтай байдаг ч их хэмжээний мөнгөөр мөрий тавьж байгаа үед азаа үзэж болохгүй зүйл байхгүй. Тэгвэл хоёр покерчин харанхуй өрөөнд 30 хоног гадна орчноос бүрэн тусгаарлагдан байж чадна гэж 100 мянган доллараар мөрийцжээ. Тэдний хэн нь хожсон бол? 

"Эр хүн хэлсэндээ" - Хоёр покерчны хоорондох 100,000 долларын галзуу мөрий
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Австралийн иргэн Рори Янг, Америкийн иргэн Рич Алати нар ижил сонирхлынхоо ачаар танилцсан нь покер тоглох байсан юм. Лас-Вегас дахь покерийн ширээний ард танилцсан залуус багагүй хугацааг хамтдаа өнгөрүүлсэн бөгөөд заримдаа хамт покер тоглож, заримдаа зүгээр л хоорондоо харьцдаг байсан гэнэ. Янгын толгойд хүн төрөлхтөн хэр их хугацаанд гадаад орчноос тусгаарлагдан амьдарч чадах бол гэсэн бодол үргэлж эргэлдэж байжээ.

Янг: “Чи хэнтэй ч харьцахгүй харанхуй өрөөнд хэр удаан байж чадах вэ” хэмээн найз нөхөд, танилуудаасаа асууж байсан бөгөөд тэд төрөл бүрийн хариулт өгч байсан ч Янг тэднийг 23 хоногоос илүү тэсэж чадахгүй гэж үзсэн байна. Гэхдээ энэ бол зүгээр л таамаг төдий зүйл байсан гэдгийг санах нь зүйтэй.

Харин цор ганц 30 хоног байж чадна гэж хэлж чадсан хүн бол Рич Алати байсан учир Янг шууд найздаа мөрийцөх санал тавьсан байна. Нэг цагийн дотор тэд туршилтын бүх зүйлийг ярилцаж Рич 30 хоногийн турш гэрэлгүй орчинд ганцаараа амьдрах болжээ. Бооцоо нь 100 мянган доллар байсан учир Алатид ч тэр Янгт ч тэр маш ихээр таалагдаж, тэд гар барьсан аж. Хожигдсон хүн нь их хэмжээний мөнгөнөөс салаад зогсохгүй, туршилтын бүх зардлыг даах ёстой байжээ.  

Тэд хоёул өөрсдийгөө ялна гэдэгт итгэлтэй байсан юм. Рори Янг олон жилийн турш энэ асуултын хариуг олохын тулд судалгаа хйисэн учир Ричийг хожигдоно гэдэгт бат итгэлтэй байсан аж.

Рич Алати болон Рори Янг

Рич Алати өмнө нь хязгаарлалтын туршлагатай байсан учир даалгаварыг биелүүлэхэд хүндрэл гарахгүй гэдэгт итгэлтэй байжээ. Тэр йог болон бясалгалаар хичээлэж, Бали дахь хоорондоо ярилцах хориотой амралтын газар очиж байсан гэнэ. Тиймээс тэрээр өөрийгөө хангалттай туршлагатай гэж бодсон аж.

Залуус энэ төрлийн туршилтыг хэрэгжүүлж буй анхны хүмүүс биш бөгөөд 2008 онд Жей Квик, Эндрю Робл, Алек Торелли нар уг туршилтыг хийж байсан гэнэ. Квик 6 оронтой мөнгө авахын тулд нэг сарын турш угаалгын өрөөнд түгжээтэй байхыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэрээр интернэтэд холбогдоогүй гар утас болон DVD-плейер авч орсон байна. 4 хоногийн дараа залуу огтхон ч уйдахгүй байгаа болох нь тодорхой болжээ. Жей бүтэн өдрийн турш гудсан дээр хэвтэж, дуртай киногоо үзэж байсан учир Эндрю болон Алек нар түүнд бууж өгч, 40 мянган доллараар туршилтыг дуусгах саналыг тавьсан байна.

Харин Алати илүү хүнд хэцүү нөхцөлд 30 хоногийг өнгөрүүлэх хэрэгтэй болжээ. Тэр ямар ч цахилгаан төхөөрөмжгүйгээр, харанхуй өрөөнд амьдрах ёстой байсан юм. Үүнээс гадна цаг хугацааг тодорхойлох боломжгүй болгохын тулд түүнд хоолыг нь хэд хоногоор нь бэлдэж өгөх байсан гэнэ.

Рич Алатиг хянах хяналтын дэлгэц

Энэхүү даалгаварыг биелүүлэхийн тулд Лас-Вегасын нэгэн тосгонд байр түрээслэж, дуу чимээнээс тусгаарласан орчинг бүрдүүлжээ. Өрөөнд 5 камер байрлуулсан бөгөөд тэдгээрийн нэг нь микрофонтой байсан юм. Энэ нь ямар нэгэн ноцтой байдал үүссэн тохиолдолд дохио өгөх боломжийг туршилтад оролцогчид олгох аж. Үүнээс гадна өрөөнд дуу бичигч байх бөгөөд найзууд уг туршилтаараа баримтат кино хийх зорилготой байсан гэнэ.

Мэдээж, энэ нь хамгийн том зарлага биш гэдгийг санах нь зүйтэй. Хэрвээ Алатитай хараагүй болох, ухаан санаа нь самуурах гэх мэт асуудалд хүрвэл Янг огт буруугүй гэсэн гэрээ хийсэн байна. Үүнээс гадна Ричийн аав болон эгч нь энэ талаар мэдэж байсан бөгөөд хөндлөнгийн хянагчаар ажиллаж байжээ.

Туршлагатай сэтгэл судлаач Майкл Мунро энэхүү туршилтыг аюултай гэж үзсэн байна. Түүний үзэж байгаагаар удаан хугацааны туршид мэдрэмжээрээ хөдлөх нь Ричид богино хугацааны болон урт хугацааны засаршгүй үр дүнг үзүүлэх магадлалтай гэсэн аж.  Энэ туршилтыг тэсэж гарч болох ч үр дүн нь Ричийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлнө гэдэгт тэр итгэлтэй байжээ.

Робл, Торелли, Квикийн адилаар туршилтад зориулж том угаалгын өрөөг сонгосон байна. Үүнээс гадна гэрэлтэй хөргөгч, хогийн сав, ариун цэврийн хэрэгсэл мөн бий. Йогоор хичээллэдэг байсан Алати йогийн гудас, массажны бөмбөлөг, давстай болон элсэн чихэртэй гуужуулагч, лаванда цэцгийн тосыг авсан аж. Тэрээр цаг хугацааг дасгал хийж өнгөрүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байжээ.

Харанхуйд орон зайгаа мэдрэх гэдэг Ричийн хувьд хүндрэлтэй байсан гэнэ. Рич хэлэхдээ: Эхний хэдэн өдөр би зүгээр л мөлхөж байсан. Харин дараа нь дасаж алхах болсон ч хэд хэдэн удаа юм мөргөсэн гэжээ.

Ингээд хэд хоногийн дараа залуу тодорхой хуваарь гаргасан байна. Сэрмэгцээ тэр шүдээ угааж, гуужуулагч болон лаванда цэцгийн үнэртэй усанд орж байжээ. Харин дараа нь халуун бүлээн шүршүүрт орж, бусад ариун цэврээ сахих зүйлсийг хийж байсан гэнэ. Үүний дараа Рич хувцсаа өмсөж, йогоор хичээллэж, бясалгал хийж эхэлсэн юм.

Рич Алати дасгал хийж байна

Алатигийн хэлж байгаагаар тэрээр ганцаараа харанхуй орчинд орсноос 4 хоногийн дараа хий зүйл харж эхэлжээ.

“Эхлээд би төрөл бүрийн өнгө, хээ харж эхэлсэн. Харин дараа нь би галт тэрэг харсан.  Дараа нь би өөртөө энэ бол бодит зүйл  биш гэж итгүүлсэн. Энэ бол миний хамгийн аймшигтай мөчүүдийн нэг байсан юм. Учир нь би айдас мэдэрч эхэлсэн. Ингээд би шууд унтахаар шийдсэн. Хэдийгээр хий зүйл харах байдал арилаагүй ч айдас маань үгүй болсон. Би үүнтэй эвлэрсэн. Нэг удаа өрөө маань цагаан бөмбөлөгөөр дүүрсэн  юм. Эдгээр бөмбөлөгүүдийг би хуурамч гэдгийг мэдэж байсан ч бага зэрэг хөгжилдөхөөр шийдсэн. Заримдаа би цонх, таазны агааржуулагч зэргийг харж байсан бол бас нэгэн удаа тааз нурж, би тэнгэр, оддыг харах болсон. Энэ бол үнэхээр гайхамшигтай байсан” хэмээн Алати хэлсэн байна.

Хий зүйл харах байдалтай Рич эвлэрч чадсан бол, дараа нь түүнтэй тохиолдсон сөрөг бодлууд нь хий зүйл харахаас ч аймар байсан гэнэ. Сэтгэл санааны гүн хямралаас ангижрахын тулд Алати йогтоо илүү их анхаарал хандуулж эхэлсэн байна.

10 хоногийн дараа Янгийн санаа зовж эхэлжээ. Өрөөнд суурилуулсан камерын тусламжтай Ричийг ажиглахад тэр маш тайван амьдарч байсан гэнэ. Рори найзыгаа дутуу үнэлэж байсан болохоо ойлгожээ. Энгийн үед Алати маш хөгжилтэй, нийтэч нэгэн байсан юм. Ингээд Янг хэрхэн их хэмжээний мөнгө өгөхгүй байх талаар бодож эхэлсэн байна. 2 долоо хоногийн дараа Янг камераар Алатид хандан 25 мянган доллараар туршилтаа зогсоох саналыг тавьсан бөгөөд Алати нэг цагийн турш бодсоны эцэст татгалзсан хариу өгчээ.

Долоо хоногийн дараа гэхэд Рич орчиндоо дасаж тийм ч муугүй байсан гэнэ шүү.

Хэд хоногийн дараа Янг найздаа хандаж, туршилтаа зогсоох өөрийн саналыг тавихыг хүссэн бөгөөд тэрээр 75 мянган доллараар л туршилтыг зогсооно гэсэн байна. Удаан хугацааны туршид наймаалцсаны дараа Рори болон Рич нар 62,4 мянган доллар дээр тогтжээ. Тухайн үед Алати 20 хоногийг харанхуй танхимд өнгөрүүлсэн байсан аж.

“Хуульчийг авчирхад надад хугацаа шаардсан. Харанхуй өрөөнөөс гарахад намайг угтаж авсан зураг авалтын багийнхан, камерын гэрэл зэрэг нь намайг сохор мэт болгож байсан. Гэрэлд дасахын тулд би нарны хамгаалалтай бараан шилийг хэсэг хугацаанд зүүх хэрэгтэй болсон” гэжээ.

Ингээд Алати дахин эх дэлхийтэйгээ нэгдсэн байна. Тэрээр 3 хоногийн дотор гэрэлтэй орчиндоо дасаж, дахин покер тоглож эхэлжээ. Харанхуй өрөөнд удаан хугацааны турш хориотой байсан ч энэ нь залуугийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөнгүй.

Йогийн ачаар Рич сэтгэл санааны гүн хямралаас аврагдаж, ихэнх хугацаагаа өнгөрүүлж чадсан юм.

Ээлжит өглөө эсвэл орой эхэллээ

Ричийг харанхуй өрөөнд хоригдож байх үед Янг руу дэлхийн томоохон покерчдын нэг болох Гек Сид залгасан байна. Гек ч гэсэн азаа үзэх дуртай нэгэн бөгөөд хоёр хоногийн дотор сальто хойшоо хийж сурна гэж мөрийцөөд ялалт байгуулсан аж. Бас нэгэн удаа тэрээр 18 хоногийн турш хүзүү хүртлээ устай сууна гэж мөрийцсөн ч энэ мөрийгөө алдсан юм.

Харин Сид харанхуй орчинд 30 биш 40 хоног сууж чадна хэмээн 500 сая доллараар мөрийцөх саналыг тавьсан байна. Гэхдээ эхний гурван долоо хоног тэр огт хоол хэрэглэхгүй, зөвхөн ус ууна гэж хэлжээ. Үүнээс гадна Гект гудас хэрэггүй, хүсвэл харанхуй өрөөнд жоом оруулсан ч болно гэсэн байна. Янг энэ талаар юу гэж бодож байгаа нь одоогийн байдлаар тодорхойгүй байгаа бөгөөд өнгөрсөн туршлагаас харахад тэр нэлээд няхуур хандах болов уу.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()