Меган Марклын хийдэг хөгшрөлтөөс сэргийлэх нүүрний иогийг сурж авцгаая!

Ботокс шахуулах, арьс татуулах гэх мэт гоо сайхны ажилбаруудыг өдгөө нүүрний галбирийг хадгалж, залуужуулдаг дасгалууд  орлож эхэлжээ. Жизель Бундхен, Гвинет Пэлтроу,  Женифер Лопес, Мадонна зэрэг алдартнууд хэдийнээ өөрсдийн гэсэн нүүрний дасгал хийх болсон бол Их Британийн гүнж Меган Маркл нүүрний иог сонирходог аж. Нүүрний иог нь арьсан дахь цусны эргэлтийг нэмэгдүүлж, бодисын солилцоог сайжруулснаар хөгшрөлтийг удаашруулдаг гэнэ.

Меган Марклын хийдэг хөгшрөлтөөс сэргийлэх нүүрний иогийг сурж авцгаая!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Энэхүү иогийг нэг удаа 20 минутын хугацаатайгаар долоо хоногт 6 удаа хийх хэрэгтэй гэж Меган Марклын гоо сайханч Дэниел Коллинс зөвлөсөн бөгөөд хийж эхэлснээс 6-9 сарын дараа та ямар их залуужсанаа мэдрэх болно гэжээ. Ингээд хамтдаа Меган Марклын хйидэг нүүрний иогийг сурж авцгаая.

1 Нүдний хөхрөлт болон хаванг буулгах дасгал

  1. Дунд хуруугаараа хөмсөгний дотор талын үзүүр дээр , долоовор хуруугаараа гадна талын үзүүр дээр дар.
  2. Дээшээ харангаа зовхио аль болох өргөхийг хичээнэ. Хоёр секундын турш бариад суллана.
  3. Дасгалыг дахин 6 удаа давт. Эцэст нь 10 секундын турш нүдээ аниарай.

Нүдний хөхрөлт болон хаванг буулгах дасгал

2 Зөөлөн инээмсэглэх

Энэ дасгал нь хацарны арьсыг унжихаас сэргийлэх зорилготой юм.

  1. Шүдээ уруулаараа далдлаад амаа O хэлбэртэйгээр нээгээрэй.
  2. Шүдээ далдалсан хэвээрээ инээмсэглээрэй. Энэ дасгалыг 6 удаа давтана.
  3. Дараа нь инээмсэглэсэн хэвээрээ долоовор хуруугаа эрүү дээр байрлуул. Толгойгоо яльгүй гэдийлгээд эрүүгээ дээш хөдөлгө. Суллаад дахин давтана.

Зөөлөн инээмсэглэх

3 Үрчлээгүй духтай болох дасгал

Энэ дасгал нь духны арьсыг чангална.

  1. Хоёр гарынхаа хуруунуудыг өндгөөр нь нийлүүлээд духан дээрээ байрлуул. Ингэхдээ хуруунууд хоорондоо зайтай байх ёстой.
  2. Бага зэргийн даралттайгаар гараа духан дээгүүрээ гүйлгэнэ.
  3. 6 удаа давтана.

Үрчлээгүй духтай болох дасгал

4 Сэтгэл татам нүд

  1. Долоовор хуруугаа зовхины доор хамар луугаа зааж байгаа юм шиг байрлуулаад зөөлхөн дарна.
  2. Уруулаараа шүдээ далдлаад амаа нээ.
  3. Дээшээ хараад 30 секундын турш нүдээ анивчаад дараа нь амраана.

Сэтгэл татам нүд

5 Сайхан хүзүү

  1. Хурууныхаа үзүүрээр эгэмний ясан дээрээ дар. Дараа нь толгойгоо гэдийлгээд эгэмний арьсаа яльгүй доош нь тат.
  2. Дараа нь толгойгоо буулган, татсан арьсаа суллана. Энэ дасгалыг хэд хэдэн удаа давтана.

Сайхан хүзүү

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()