Бүрэн хөлдсөн ч амьд үлдэж чадсан хүмүүсийн итгэмээргүй түүх

Хөлдөж үхнэ гэдэг хамгийн таагүй нас баралтын төрөл болов уу. Хэт хүйтэнд хүний биеийн температур унаж, бүх бие хөлдөж, мэдээ алдаж эхэлдэг. Нэг л хөлдсөн бол гэсэж, амь орно гэдэг бараг л боломжгүй зүйл. Гэхдээ амьдрах хувьтай хүмүүс ямар ч нөхцөлд амьд үлддэг бололтой. Ингээд хөлдөж, бүр нь зүрх нь зогссон байсан ч амьд гарч чадсан хүмүүсийн түүхийг хуваалцъя. 

Бүрэн хөлдсөн ч амьд үлдэж чадсан хүмүүсийн итгэмээргүй түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эрика Нордби

Канадын Эдмонтонд 2001 оны 2-р сарын 23-ны өдөр дөнгөж 1 ой гарантай бяцхан охин Эрика Нордби гэрээсээ гарсан байв. Гадаа  -24  хэмийн хүйтэн байсан бөгөөд охин ердөө нимгэн футболка, живх л өмссөн байж. Хүйтэн цасан дунд охин удалгүй хөлджээ. Тэр үед Эрикагийн ээж Лейла унтаж байсан бөгөөд сэрээд охиноо алга болсныг мэдэж, хайж эхэлсэн байна.

Эрика Нордби

Охиныхоо мөрөөр явсаар Лейла Эрикаг цасан хунгар дунд хөлдсөн байдалтай олсон байна. Айсан ээж, охиноо гэртээ авчирч, дулаан хөнжлөөр ороогоод түргэн тусламж дууджээ. Эмч нар Эрикаг эмнэлэг рүү авч тусгай аппарат залгаснаар бяцхан зүрх дахин цохилсон аж.  

Эрикаг эмнэлэгт хүргэх үед охины зүрх аль хэдийн 2 цагийн турш цохилоогүй байсан бөгөөд биеийн дулаан нь 16°C л хүрч байжээ. Охиныг клиник үхэлд орсон гэж эмч нар үзэж байсан бөгөөд түүний амьд гарсан нь азтай тохиолдол юм. Үүнээс гадна бяцхан охины хөл гарыг тайрах ч хэрэг гараагүй байна. Охинд ердөө хөлний арьс шилжүүлэн суулгаж, физик эмчилгээ хийжээ. 

2 Мицутака Утикоши

2006 онд Мицутака Утикоши найзуудтайгаа Японы Рокко ууланд гарсан байна. 10-р сарын 7-нд залуу багаасаа төөрч, алга болжээ. Хэдэн долоо хоногийн дараа аврах багийнхан залууг олсон ч түүний дотор эрхтнүүд ажиллахаа больж, биеийн дулаан 22 градус болсон байв. Эмч нар одоог хүртэл Утикошиг яаж амьд гарсныг тайлбарлаж чаддаггүй. Залуу унтаа байдалд шилжсэн байсан бөгөөд азаар тархи нь хөлдөөгүй байсан учир дахин сэргэж чадсан байна. 

Утикоши: "Бүдэрч унаад ухаан алдсан, сэрснийхээ дараа өвсөн дээр хэвтээд унтсан" гэнэ. Харин үүнээс хойш тэр юу ч санахгүй байгаа аж.

Мицутака Утикоши

3 Бек Уизерс

1996 оны 5-р сарын 10 -нд 49 настай Бек Уизерс Эверестийн оргилд гарах гэж байгаад амиа алдах шахжээ. Ууланд гарахын өмнө залуу хараагаа тэглүүлэх хагалгаанд орсон байна.Тухайн үед Бек өндөрт гарах нь түүний эвэр бүрхэвчинд сөргөөр нөлөөлж, харааг нь улам муутгана гэж огт санаагүй юм.

Уулын хөтөч Бекийг цааш явах хэрэггүй, эргэж иртэл хүлээж бай гэсэн ч өөр уулчинд туслах гэж явсан хөтөч өөрөө эргэж ирж чадалгүй амиа алджээ. Ингээд ууланд хүчтэй шуурга эхлэхэд Уизерс бараг л хараагүй шахам ганцаараа үлджээ.

Бек Уизерс

Залуу хэд хоногийн турш цасан дээр хэвтсэн байна. Хэдийгээр тэр ухаантай байсан ч бие нь хөлдсөн учир хөдөлж чадахгүй байж.  Цасан дунд буй Уизерсийг харсан уулчид түүнийг нас барсан гэж бодож, үргэлжлүүлэн доош буужээ. Эцэст нь Уизерсийг уулын нөмөрт авчрах үед уулчид түүнийг нас барсан хэмээн бодсон хэвээр байсан бол эмч нар эцсийг нь хүртэл найдвар алдаагүй бөгөөд азаар Бек амьд гарч чадсан байна.

Залуугийн амийг аварч чадсан ч хэт их хөлдсөний улмаас залуу хамар, баруун гарынхаа тохойноос урд хэсэг, зүүн гарынхаа бүх хуруунуудыг тайруулсан байна. Хожим нь Уизерс “Left For Dead” номыг өөрийн түүхээс сэдэвлэн бичжээ.

4 Эва Висниерска

Эва Висниерска бол Польш гаралтай германы шүхэрчин бөгөөд тэрээр хэд хэдэн удаа Германы шүхрийн аварга шалгаруулах тэмцээний ялагч болж байжээ. 2007 оны 2-р сарын 14-нд бүсгүй Австралийн Шинэ Өмнөд Уэльсийн дээгүүр бэлтгэл хийх нислэг хийж байсан боловч гэнэт хүчтэй салхилж эхэлжээ. Хэт өндөрт байсны улмаас Эва салхинд туугдсаар 9946 метрийн өндөрт байх борооны үүлэн дунд оржээ. Энэ өндөрт агаарын температур −50°C хүрдэг. Удалгүй Эва амьсгалж чадахгүй болж ухаан алдсан байна. Энэ нь бүсгүйг амьд гарахад ихээхэн нөлөөлсөн бололтой. Экстрем нөхцөл байдалд бие эрхтнүүдийн ажиллагаа удааширч, энэ нь ерөнхийдөө бие эрхтнийг унтаа байдалд оруулсан гэсэн үг юм. Ухаан алдсан байдалтай бүсгүй 40 минутын турш байсан гэнэ.

Эва Висниерска

Дээр нь хэт их мөс хуримтлагдсанаас бүсгүйн шүхэр хумигдаж, тэрээр 200 км\цаг хурдтай унаж эхэлсэн байна. 6900 метрийн өндөрт шүхэр дахин нээгдэж харин бүсгүй хүчтэй доргилтын улмаас болж сэрсэн аж. Хамгийн түрүүнд бүсгүйн харсан зүйл бол шилэн дээр нь наалдсан мөс байсан юм. Үүнээс гадна түүний нислэгийн бүхий л мэдээлэл хадгалагдсан хяналтын самбар бүхэлдээ мөсөнд хучигдсан байжээ.

Эцсийн хүчээ шавхаж, Эва хамгийн ойр байрлах фермийн хажууд газардсан байна.  Энэхүү газраас бусад шүхэрчид түүнийг нислэг эхэлснээс 3,5 цагийн дараа олжээ.

5 М.Мөнхзаяа

1987 оны нэгдүгээр сарын 30-ны орой, Ховд аймгийн Буянт сумын төвд, дөрвөн настай хүү М.Мөнхзаяа согтуу эцгийнхээ дэргэд осгон ухаангүй болжээ. Тэр шөнө хөрсөнд 28.6 градус, агаарт 34 градус хүйтэн хоножээ. Өглөө 8 цагийн орчимд эцэг нь тэрийж хөлдсөн, амьсгалгүй болсон хүүгээ тэврэн сумын эмнэлэгт очсон байна. Хүмүүс хүүхдийг үзмэгц осгож нас баржээ гэж харамслаа илэрхийлцгээж байсан гэнэ.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч Б.Отгоншар Буянт суманд яаралтай очиж хүүхдийг үзэхэд бүх бие нь мод болтлоо хөлдсөн, гар, хөл үе мөч хөдөлгөөнгүй, нэг гараас нь татахад бүх бие нь өндийн босч байжээ. Зүрх уушгийг нь чагнахад ямар ч авиа сонсогдохгүй байсан гэдэг. Ингээд эмч крантны хүйтэн усаар ванн дүүргэж бүх хувцсыг нь тайлж, хоёр чихийг нь бөглөөд, хамрыг нь гаргаад хоолой хүртэл нь хүйтэн усанд хийж 3 цаг гаруй байлгаж ажиглалт хийжээ. Үе үе үзлэг хийж ажиглаж байтал амьсгал зүрхний үйл ажиллагаа сэргэж эхэлсэн аж.

Дараа нь хүүд гуурс тавиулаад дөнгөж бүлээсгэсэн шингэн хийж, бусад амьсгал зүрх, судас дэмжих эмчилгээ хавсруулан хийсэн байна.Хүүхдийн зүрх судас, амьсгал жигдэрч, хүүхдийн бие бүрэн гэсэж хөдөлгөөнд орж, нүд нь эргэлдэж, эргэж хөрвөж байснаа “би шээе” гэж хэлсэн гэнэ. Эмнэлэгт 4-5 хоног эмчлүүлээд гэртээ харьжээ.

Энэ явдлын тухай Болгар, Чех, Оросын хэвлэлүүдэд бичигдэж тэр үеийн Хүүхдийн төлөө төв комиссын дарга Ю.Цэдэнбал, Филатовагаас Б.Отгоншар эмчид талархал илэрхийлж байжээ.

М.Мөнхзаяа

6 Анна Богенхольм

1999 онд Шведийн рентген эмч Анна Богенхольм нь Норвегид цанаар гулгаж байгаад хүйтэн мөстэй ус руу унасан байна. Тэрээр бүтэн цаг мөсөн доор гарч чадахгүй гацсан учир биеийн дулаан 13.7°C хүртэл буурчээ. Энэ бол хүн амьд үлдэх  боломжтой хамгийн бага биеийн дулаан юм. Усан дотор байхад Богенхольмын зүрх зогссон байна. Хэдийгээр зүрх нь зогссон ч бүсгүй амьд гарч чадсан бөгөөд эмч нар 9 цагийн турш зогсолтгүй ажилласнаар түүний амийг аварчээ.

10 хоногийн дараа бүсгүй толгойноосоо доош мэдээгүй сэрсэн бөгөөд бүтэн сэргэхийн тулд түүнд хэдэн сар шаардагдсан байна.

Анна Богенхольм

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()