Шүүх эмнэлгийн мэргэжилтнүүдийг хэрхэн бэлтгэдэг вэ? (20+ фото)

Нидерландын Цагдаагийн академийн дэргэд шүүх эмнэлгийн шинжээчдийг бэлтгэдэг тусгай анги хичээллэгдэг бөгөөд тэнд оюутнуудад онол практик хослосон сургалт явуулдаг байна. Санаатай гал тавьсан хэрэг, зочны өрөөн дэх амиа хорлосон цогцос, гэмгүй харагдах гал тогооны хутга гэх мэтийг шинжилдэг хүмүүсийг хэрхэн бэлтгэдэг болохыг гэрэл зурагчин Жероэн Хофман баримтжуулжээ.

Шүүх эмнэлгийн мэргэжилтнүүдийг хэрхэн бэлтгэдэг вэ? (20+ фото)
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Оссендрехт дахь буудлагын газар төрөл бүрийн буу зэвсэгтэй холбоотой дадлага хийдэг. 

Апелдорн хотын Цагдаагийн академийн шинжээч оюутнууд дадлага хийхэд зориулагдсан хэд хэдэн тусгай өрөөнүүд бий. Жишээ нь, хөдөлгөөн мэдрэгчтэй хувцас өмссөн  мэргэжилтэн гал тогоонд гэмт хэрэг хэрхэн үйлдсэнийг биеэр үзүүлэх ба хувцасны тусламжтайгаар хэргийн үеийн бүх процессыг хянах боломжтой юм. 

Шүүх эмнэлгийн шинжээчид унтлагын өрөөг "чимээгүй гэрч" гэж нэрлэдэг. 

Хэргийн газар мөр үлдээхгүйн тулд шүүх эмнэлгийнхэн хуванцар ашигладаг байна. 

Оюутнууд хэргийн газраас зөв явахад хүртэл суралцана. Журамд зааснаар гэмт хэрэг шалгахаар орж буй бүх шинжээчид битүү хамгаалалтын хувцас өмсөх ёстой.

Харин эмнэлгийн мэргэжилтнүүдийн удирдлага дор оюутнууд цогцост шалгалт хийж, мөрдлөгөд шаардлагатай нарийн мэдээлэл цуглуулахад суралцана. 

Криминологчид гэмт хэрэг үйлдэгдсэн цагийг арьсны байдал, гэмтлийн шинж чанараар тодорхойлдог.

Дээрх хэргийг судлуулахын тулд хохирогчийн оронд хөлсний жүжигчин тоглуулж бие дээрх хүчирхийллийн шарх, толбыг мэргэжлийн хүнээр будуулжээ. 

Өөр нэг практик сургалт бол гал гарсан талбай дээр ажиллах. Гэмт хэргийн дүр зураг: Салсан нөхөр нь эхнэр хүү хоёр дээрээ буцаж очихын тулд амьдардаг байраа шатаасан хэрэг. 

Галын тархалтын зургаас харахад гал цонх хэсгээс түрүүлж гарсан болохыг шинжээчид тогтоосон байна. Мөн хивсэн дээрээс шатамхай шингэний ул мөр олдсон учир үүнийг санаатай гал тавьсан хэрэг гэж үзжээ. 

Автомашины шаталтыг судалдаг тусдаа курс байдаг бөгөөд тэнд онол практикын хосолсон сургалтууд явагддаг. 

Оюутнууд машинд төрөл бүрийн байдлаар гал тавьж, ослын газар машин хэрхэн шатаж үлдэхийг хардаг.

Туршилтын гол зорилго нь галын мөр болон асаж эхэлсэн голомт, нөхцлийг тодорхойлж сурах аж.

Үүнээс гадна цахилгааны тухай хичээлүүдэд гэр ахуйн цахилгаан хэрэгслээс үүсэн галын шинж тэмдгийг заадаг. 

Харин цогцос илрүүлэх практик сургалтын үед бүх цогцосыг малын махыг хуванцараар ороож хийх бөгөөд газар дор 3 сар хадгалсан байдаг.

Туршилтын үед ухаж гаргаж ирсний дараа булшны зургийг болгоомжтойгоор баримтжуулан авдаг байна.

Мөн тэдэнд хурууны хээ судлахыг заадаг бөгөөд үүнд бие эрхтнээ судалгаа шинжилгээнд ашиглахыг зөвшөөрсөн хүмүүс дээр туршилт хийдэг аж. 

Тэд мэргэжлийн жүжигчдээс гадна гэмт хэргийн дүр төрхийг загварчлан харуулахад зориулсан төрөл бүрийн манекенууд ашигладаг. 

Мөн спектрийн камерын тусламжтайгаар нүдэнд үл үзэгдэх биологийн баримтууд болох цус, эр бэлгийн эс зэрэг бусад зүйлсийг илрүүлдэг байна. 

Гал тавьсан хэрэг дээр ажиллахад зориулагдсан хиймэл хот ч бий.

Байгалийн гамшиг болсон газраас цогцсуудыг олж, таних ажлын дадлагыг хийж байгаа нь

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()