Дэлхийн хамгийн үнэтэй жимсний салон

2013-06-20, 19:37
18,350
Япончууд ер нь л юм бүхний тэргүүнд гарах дуртай бөгөөд үргэлж л ямар нэгэн шинэ өвөрмөц зүйлийг санаачилдаг улс билээ. Энэ удаад тэд дэлхийн хамгийн үнэтэй жимсний салоныг нээгээд байгаа гэнэ. Жимсний салоны талаар өмнө нь сонсож байсан уу? “Сембикия” гэдэг ерөнхийдөө жимсний лангуу гэсэн утгатай боловч бүтээгдэхүүний үнэ нь хэт өндөр, дотоод засал чимэглэл нь үнэт эдлэлийн дэлгүүр мэт учир ийнхүү “Жимсний салон” хэмээн нэрлэх болжээ.
Дэлхийн хамгийн үнэтэй жимсний салон
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Энэ нь Японы жимс жимсгэний худалдааны төв цэг бөгөөд “Сембикия” хэмээх жимснүүдийг худалдаалдаг аж. Энэ дэлгүүрийг 1834 оноос хойш нэг гэр бүлийнхэн удирдаж байгаа бөгөөд анх энгийн нэгэн лангуу байсан байна. Хожим нь хоёрдагч үеэс нь эхлэн ийнхүү өөрчлөлт шинэчлэлтийг хийжээ.



2. Дэлгүүрийн 80-90% орчим жимс жимсгэнийг бэлэг болгон худалдаж авдаг байна.



3. “Секаи-ичи” гэх алим нэг ширхэг нь 21 долларын үнэтэй бөгөөд “дэлхийн хамгийн шилдэг” нь гэсэн утгатай юм байна.



4. Дөрвөлжин тарвас. 212 доллар.



5. Гүзээлзгэнэ. 69 доллар.



6. Интоор. 159,50 доллар. Ширхэг нь 4 доллар болж байна гэсэн үг юм.



7. 64 долларын үнэтэй усан үзэм.



8. Зургаан төрлийн жимс. 170 доллар.



9. Денсуке тарвас. 127 доллар.
Хоккайдод жилд 100 ширхэг денсуке тарвасыг ургуулдаг бөгөөд 2011 онд 4000 долларын үнээр нэг ширхэг тарвасыг зарсан тохиолдол байдаг.



10. Дэлхийн хамгийн үнэтэй жимс болох амтат гуа. Ширхэг нь 160 доллар. Хоёрыг авбал 265 доллар. Нэгэн дуудлага худалдааны үеэр амтат гуаг 23500 доллараар зарж байжээ.



11. Түүний онцлог нь: Зориулалтын дулаан нөхцөлд тарьж ургуулдаг бөгөөд нэг үр нь нэг л жимс өгдөг учир маш нарийн арчилгаа шаардлагатай аж.



12. Сембикия-гийн гэр бүлийнхний хэлж байгаагаар энэ амтат гуа тэдний үйл ажиллагааны эхлэл болсон гэнэ.



13. Жимсээ хамгийн үнэтэй худалдаалахын тулд Сембикия-гийн гэр бүлийнхэн бүхий л хүч чадлаа дайчлан ажилладаг байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()