Ханын цаасан дээрх бал, бэхний мөрийг арилгах аргууд

2020-03-20, 15:44
6,010

Бараг л хүүхэдтэй айл бүрийн обой дээр балаар эрээчиж сараачсан зүйлс харагддаг. Үүнээс харахад, эзэгтэй нар маань үүнийг хэрхэн арилгахаа төдийлөн мэддэггүй бололтой. Ингээд обойн дээрх балны мөрийг хялбархан арилгах аргуудыг зааж өгье. 

Ханын цаасан дээрх бал, бэхний мөрийг арилгах аргууд

1 Калийн перманганат (марганц)

Хэдэн дусал манганыг уксустай хольж уусгана. Дараа нь жижиг сойз дүрж бичигний дээгүүр түрхэх эсвэл даавуунд шингээж тухайн хэсэгт түрхэнэ. 

Калийн перманганат (марганц)

2 Ускус

Уксус нь толбо болон бохирдлыг арилгахад хамгийн үр дүнтэй бүтээгдэхүүн. Тиймээс заавал ямар зүйлтэй холихгүйгээр зүгээр л даавуунд шингээн арчихад бичиг арилах болно. 

Ускус

3 Цайруулагчаар арчих

Хэрвээ обой тань бага зэргийн чийгшилд тэсвэртэй бол энэ аргыг хэрэглэж болно. Жижиг саванд цайруулагчаа хийн, зөөлөн даавуунд шингээж арчаарай. Үүнээсээ өмнө нүдэнд харагдахгүй хэсэгт эхлээд туршиж үзэх нь зүйтэй. 

Цайруулагчаар арчих

4 Нимбэгийн хүчил

Хэрвээ обой тань бага зэргийг чийгшилд тэсвэртэй бол усанд нимбэгний шүүсээр арчаад үзээрэй. Эхний удаа шууд арилахгүй учир давтан арчих хэрэгтэй. 

Нимбэгийн хүчил

5 Давс

Давс, давсны хүчлийг бага зэрэг устай холих нь мөн гөлгөр бус гадаргуу дээрх арилхаар зураасыг арилгах шилдэг арга юм. 

Давс

6 Аяга таваг угаагч

Аяга таваг угаагч нь балны мөрийг маш сайн арилгадаг гэдгийг та мэдэх үү. Өөр зүйл холих ч шаардлагагүй, зүгээр л туршаад үз. 

Аяга таваг угаагч

7 Устөрөгчийн хэт исэл

Ердийн нэг устөрөгчийн хэт исэл ашиглан ханын цаасаа гайхалтай өнгө оруулах боломжтой. Гэхдээ дангаараа үр дүн муутай учир цэвэрлэгээний бусад бодисуудтай хольж хэрэглээрэй. Мөн үүнийг маш болгоомжтой ашиглахгүй бол ханын цаасаа гэмтээх аюултай. 

Устөрөгчийн хэт исэл

8 Өндөг

Өндөг ашиглан ханан дээрх зураасыг арилгахын тулд чанасан өндгийг хальслаад, 2 хувааж зүснэ. Өндөгний шарыг авч, толбо болсон хэсэгт түрхээд 5 минут хүлээнэ. Энэ үед өндөгний шард балны бэх сорогдож арилах учир дараа нь арчиж авахад л хангалттай. Гэхдээ цаасан обойтой айлд өндөг тохиромжгүй болохыг анхааруулж байна.  

Өндөг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()