Хятадад бүсгүйчүүдийг ихэнхдээ хадгалах хугацаатай бараа мэтээр хардаг байна. Дунджаар 24 насандаа гэрлэх нь хэвийн үзэгдэл бөгөөд 30 хүрсэн бол хадгалах хугацаа нь дууссан бараа мэт болно. Өөрөөр хэлбэл, гэрлэх боломж багасна гэсэн үг юм.
"Би маш ичимхий учир залуу эрчүүдтэй ярьж чаддаггүй юм. Ярих урлагт суралцахын тулд би энд ирсэн" хэмээн 28 настай нэгэн бүсгүй хэлжээ.
"Ээжтэйгээ ярилцах бүртээ тэр намайг одоог хүртэл найз залуугүй байгаад сэтгэл хангалуун бус байгааг би ойлгодог" гэсэн байна.
Түүний насны бүсгүйчүүдийг "Sheng Nu" буюу "үлдэгдэл эмэгтэйчүүд" хэмээн нэрлэдэг байна. Ингээд олон нийтийн дарамт шахалтанд орсон бүсгүйчүүд төрөл бүрийн гэрлэлттэй холбоотой сургалтанд хамрагддаг аж.
Шанхайн төвд буй залуу бүсгүй
Хятадад хүйсийн харьцаа бусад орныхоос тэс өөр буюу эрчүүд нь бүсгүйчүүдээсээ илүү их байдаг гэнэ. Мэргэжилтнүүдийн судалгаанаас харахад 30 сая хятад эрэгтэй хэзээ ч эхнэртэй болж чадахгүй аж. Харин томоохон хотуудад бүсгүйчүүд голдуу ганцаардлын асуудалд өртдөг байна.
Бээжингийн худалдааны төвд хуримын даашинз өмсөж үзэж буй бүсгүй
Шанхайн "Diamond Love" гэрлэлтийн төв нь баян үйлчлүүлэгчид дээр анхаарал хандуулж ажилладаг. Хосоо олохын тулд та 10000-1000000 сая юань төлөх хэрэгтэй. Энэ нь хугацаа болон газар зүйн байрлалаас хамаарна. Ингээд нөхцөлийг тохиролцсоны дараа тэд 100 бүсгүйчүүдээс 10 бүсгүйг сонгож, эцэст нь өөрт тохирох нэг бүсгүйг сонгодог байна.
Бээжин дэх худалдааны төв
Амралтын өдрүүдэд Шанхайн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхдүүдийнхээ ганц бие байдалд сэтгэл зовнисон эцэг эхчүүд "Хайрын зах" дээр уулздаг байна. Тэд гартаа зар барьж, хүүхэддээ тохирох хосыг олохын тулд хоорондоо утсаа хүртэл солилцдог аж. Үүнээс гадна ганц бие дунд насны бүсгүйчүүд ч энд ирнэ. Тэдний хувьд уг зах нь ганц бие амьдралаас салах эцсийн боломж байдаг юм.
Шөнийн Шанхай
Нэг гэр бүлд нэг хүүхэд гэсэн хууль нь Хятадад ийм ялгаатай хүйсийн харьцаа үүсэхэд хүргэсэн байна.
Хэрхэн найз залуутай болох вэ? "Weime Club" сургалт
Нэг сарын сургалт 6000 юаний үнэтэй бөгөөд эрчүүд өөрсдөө эхнэрээ хайх боломжтой учир «Weime Club» нь зөвхөн бүсгүйчүүдэд үйлчилдэг байна.
"Weime Club" сургалтын төвийн багш Эрикийн үзэж байгаагаар төгс бие галбир гэдэг "туранхай" бүсгүйчүүд байдаг гэнэ.
"Эмэгтэйчүүд эрчүүдэд аз жаргалыг мэдрүүлэх ёстой бөгөөд хятад эрчүүд ихэнхидээ нарийн бэлхүүстэй эмэгтэйчүүдийг сонирхдог".
Сургалтын төвд зааж буй бас нэгэн арга бол: Шөнийн клубт буй бүсгүй таалагдсан залуу дээрээ очиж, миний утасны цэнэг дуусчихлаа. Зургийг минь дараад онлайнаар илгээгээч гэж хүсэх явдал юм. Үүний гол зорилго нь таалагдаж буй залуугийнхаа талаар илүү их мэдээлэлтэй болж байгаа явдал аж.
Шанхай дахь "Diamond Love" гэрлэлтийн төв
"Сайн байна уу? Би хайрын ангууч байна" гэдэг үгийг Жуди 8 жилийн туршид хэлж байгаа бөгөөд тэрээр Diamond Love-ын ажилтан юм.
"Diamond Love" төвийн хүлээлгийн хэсэг. Өөрөө хосоо хайх боломжгүй завгүй хүмүүст зориулсан зуучлах төв.
"Би өөртөө эхнэр олж чадахгүй байсан учир энэ компанийг байгуулсан" хэмээн "Diamond Love"-ын ерөнхий захирал Сюй Тянь Ли хэлсэн байна.
Хосоо хайж буй бүсгүйн зургийг дарж буй зурагчин. Байгууллагын архивт албан ёсоор бүртгэгдэхээс өмнө 6 шатны сургалтанд суух ёстой байдаг.
"Diamond Love" төвийн оператор
Хайрын ангуучид залуу бүсгүйн хувийн мэдээллийг авч байна.
"Анх үүнийг сонсоход хачирхалтай байсан ч дараа нь чухал харилцааг эрхэмлэж буй, гэрлэсэн хүнтэй ч хамаагүй танилцахад яагаад болохгүй гэж би бодсон" хэмээн 24 настай Сунь Минь Цзянь хэлсэн байна.
Бусад орнуудын хувьд энэхүү бүсгүй залуу санагдах ч Хятадын хувьд гэрлэх нас нь аль хэдийн өнгөрсөнд тооцогддог аж.
Шанхайн цэцэрлэгт хүрээлэн дахь "гэрлэлтийн зах"
Амралтын өдрүүд маш олон эцэг эхчүүд хүүхдүүддээ хос олохын тулд "гэрлэлтийн зах"-д уулздаг юм.
"Би энэхүү захад сүүлийн хэдэн долоо хоногийн турш ирж байгаа ч одоохондоо амжилтанд хүрээгүй л байна" хэмээн Шанхайн 43 настай нягтлан бодогч бүсгүй хэлжээ.
Ажлын өдрүүдэд Флорад бусадтай харилцах зав гардаггүй гэнэ.
"Миний энэ байдал эцэг эхэд минь маш олон асуудлыг дагуулдаг юм. Би гэрлэчихвэл тэдэнд хялбар байх болно" хэмээн хэлжээ.
"Гэрлэлтийн зах"-д 6 цагийг өнгөрүүлсэн тэрээр гэр рүүгээ явж байна.