Ашиг ихээр олж чадаагүй ч бүх цаг үеийн шилдэгт тооцогддог 25 кино

Алдартай найруулагчийн бүтээл болгон ашиг орлого олж, алдар нэрд хүрнэ гэсэн баталгаа байдаггүй. Кино шүүмжлэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авсан ч үзэгчид ам муутай л байвал хэдэн сая доллараар ч бүтсэн бай тухайн бүтээл амжилтгүй болж орхидог. Ингээд сүүлийн жилүүдэд "Бокс Оффис"-т ашиггүй ажилласан ч бүх цаг үеийн шилдэгт тооцогддог дэлгэцийн бүтээлүүдийн хураангуйтай танилцацгаая.

Ашиг ихээр олж чадаагүй ч бүх цаг үеийн шилдэгт тооцогддог 25 кино

1 “Annihilation” (2018)

Натали Портмэний тоглосон энэхүү кино нь Paramount Pictures-ийн бүтээл бөгөөд 40-50 сая долларын өртөгөөр бүтсэн хэдий ч ердөө 43-хан сая долларын орлого олжээ. Натали Портмэний жүжиглэлтийг мэргэжлийн хүмүүс өндрөөр үнэлсэн бөгөөд сүүлийн жилүүдэд гарсан шилдэг шинжлэх ухааны уран зөгнөлт бүтээлээр нэрлэгдсэн юм.

“Annihilation” (2018)

2 "The Assassination of Jesse James by the Coward Robert Ford” (2007)

Эндрью Доминикийн найруулсан эл бүтээл нь 30 сая доллараар боссон ч АНУ-ын зах зээлээс ердөө 4 сая долларыг л авчирчээ. Бусад орнуудад нээлтээ хийсэн ч мөн л базаахгүй амжилт үзүүлж 15 сая долларыг л кино бүтээгчдэд авчирсан байдаг. 160 минут үргэлжилдэг уг кинонд алдарт Брэд Питт тоглосон ч бүтээлийг аварч чадаагүй юм.

"The Assassination of Jesse James by the Coward Robert Ford” (2007)

3 “Blade Runner 2049” (2017)

Риддли Скоттын 1982 онд гарсан ижил нэртэй бүтээлтэй нэгэн адил Дэнис Виленүвийн 2017 онд нээлтээ хийсэн “Blade Runner 2049” (2017) кино ч мөн “шархаа нөхөж чадаагүй” явдал юм. "Warner Bros. "150-185 сая доллар оруулан байж бүтээсэн бүтээлээ дэлхийн улс орнуудын кино театруудад гаргаж 260 сая ам долларыг олсон нь тун чамлахаар амжилтанд тооцогдож байна. Гэсэн ч 90 дэх удаагийн Академийн Шагнал гардуулах ёслолоос Шилдэг зураг авалт, Шилдэг эффектийн шагналыг хүртсэн юм.

“Blade Runner 2049” (2017)

4 “Bottle Rocket” (1996)

Вес Андерсоны найруулсан хамгийн анхны кино болох тус бүтээлд "Columbia Pictures" компани 5 сая доллар хаясан ч дөнгөж 1 сая долларыг л олсон байдаг. Үүнийхээ 560 мянган долларыг Америкийн кино театруудаас олжээ.

Гэвч Андерсон өөдрөг, алсын хараатай байж дараагийнхаа “Rushmore” уран бүтээлдээ 10 сая долларын хөрөнгө оруулж ашигтай ажиллаж чадсан байдаг.

“Bottle Rocket” (1996)

5 “Children of Men” (2006)

Альфонсо Куароны “Children of Men” бүтээлийг 21-р зууны шилдэг кинонуудын нэгт зүй ёсоор оруулдаг бөгөөд Оскарын Шагнал гардуулах ёслолоос Шилдэг зохиол, Шилдэг зураг авалт, Шилдэг эвлүүлгийн шагналыг авч байсан. 76 сая долларын өртөгөөр боссон ч дотооддоо 35 сая, харин дэлхий даяар 70 сая долларыг л олжээ.

“Children of Men” (2006)

6 “Cloud Atlas” (2012)

Вачовскигийн эгч дүүсийн хувьд Box-office-т хойгуур жагсана гэдэг нь шинэ зүйл биш байсан юм. “Speed Racer”, ”Jupiter Ascending” кинонууд нь бүтэлгүйтсэн тэд 2012 онд Том Тиквертэй хамтран “Cloud Atlas” киног дэлгэцэнд гаргасан нь тэдэнд мөн л “шаталт” авчирсан юм. Том Хэнкс, Хэлли Берри нарын тоглосон энэ шинжлэх ухааны уран зөгнөлт кино нь 150 сая доллараар бүтсэн ч арайхийн 30 сая долларыг олж чаджээ.

“Cloud Atlas” (2012)

7 “Dredd 3D” (2012)

"Lionsgate" эл бүтээлийг тулаант киноны төрөлд тэсрэлт хийсэн шинэ соргог кино болно гэж төлөвлөж байсан ч харамсалтай нь үзэгчид үүнийг нь авч хэлэлцээгүй юм. 50 сая доллараар боссон ч АНУ-ын зах зээлээс 13 сая долларыг л олжээ.

“Dredd 3D” (2012)

8 “Fight Club” (1999)

Найруулагч Дэвид Финчер, жүжигчин Брэд Питтийн хамгийн гайхалтай бүтээлүүдийн нэгт тооцогддог энэ кино төлөвлөсний дагуу өндөр амжилт үзүүлээгүй юм. Финчер өөрийнхөө сэтгэл зүйн триллерийг сурталчлахдаа бодит харилцааг ашиглана гэж бодож байсан бол "20th Century Fox" компани кино ододтой томоохон студид зарахыг илүүд үзжээ. 65 сая доллараар бүтээд 37 сая долларыг л олсон байдаг.

“Fight Club” (1999)

9 “The Fountain” (2006)

2006 онд нээлтээ хийсэн түүхэн, уянгын романтик, шинжлэх ухааны уран зөгнөлт энэхүү холимог бүтээлийг Даррин Аронофски найруулж, гол дүрд нь Хью Жэкмэн, Рейчил Вайш нар тогложээ. Нийт 35 сая долларын өртөгөөр боссон Аронофскигийн энэ бүтээл дөнгөж 16 сая долларын орлого олж түүний карьерт хар толбо болон үлдсэн байдаг.

“The Fountain” (2006)

10 “Grindhouse” (2007)

Квентин Тарантино хэр барагтаа л бол үзэгчдээ сэтгэл гонсгор үлдээдэггүй билээ. Түүний найзууд болон байнгын хамтран зүтгэгч Роберт Родригезтэй хамтарсан “Grindhouse” кино 67 сая доллараар бүтсэн ч 25-хан сая долларыг олсон юм. 190 минут үргэлжлэх киног бүтээх нь өөрөө эрсдэл байснаар үзэгчдийн дунд амжилттай байгаагүй ч шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан юм.

“Grindhouse” (2007)

11 “Hugo” (2011)

Оскарын шагналд 11 төрлөөр нэр дэвшсэн энэхүү хүүхдийн 3D кино нь 170 сая доллараар бүтсэн хэдий ч АНУ-ын хэмжээнд 73 сая, дэлхийн бусад орнуудад 185 сая долларын орлого олсон нь бусад 3D кинонуудтай харьцуулахал тун “шалихгүй” үзүүлэлт юм.

“Hugo” (2011)

12 “The Master” (2012)

Пол Томас Андерсоны эл бүтээл нь тухайн арван жилд гарсан бүтээлүүдийн дотор 3 Оскарын шагнал хүртсэнээрээ шилдэгт тооцогддог ч олсон орлогоороо кино бүтээгчдийг баярлуулж чадаагүй юм. Нийт 32 сая доллараар хийгдсэн мөртлөө ердөө 44 сая долларыг кино зах зээлээс олжээ.

“The Master” (2012)

13 “Inherent Vice” (2014)

Андерсон 2012 онд бүтэлгүйтсэн “The Master” киноныхоо араас 2014 онд “Inherent Vice” детектив инээдмийн киног дэлгэцэнд гаргаж хоёр дахь удаагаа “шатжээ”. Энэ удаад Андерсон улсынхаа кино зах зээлээс 10 сая долларыг ч олж чадаагүй, гэхдээ мөн л шүүмжлэгчид бүтээлийг нь өндрөөр үнэлсэн.

“Inherent Vice” (2014)

14 “The Iron Giant” (1999)

Шилдэг киноны жагсаалтанд Брэд Бөрдийн “The Iron Giant” бүтээл багтдаг нь маргаангүй боловч уг бүтээл "Warner Bros" компанид азгүйтлийг авчирсан юм. 70 сая доллараар бүтсэн мөртлөө дотооддоо 20 сая доллар олсон нь юу нь сайхан байх билээ?

“The Iron Giant” (1999)

15 “The Lost City of Z” (2017)

Amazon Studios-ийн бүтээл “The Lost City of Z” нь 30 сая доллараар бүтэж, кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан ч дэлхийн кино зах зээлээс 20 сая долларыг л олсон юм. Магадгүй анхнаасаа ийм өндөр зардлаар бүтсэн нь ашиг олоход нь саад болсон ч юм билүү, хэн мэдлээ.

“The Lost City of Z” (2017)

16 “mother!” (2017)

"Paramount" кино компаний энэхүү бүтээлд Женнифер Лоренс тоглосон байдаг. Зогсоохын аргагүй зочид түүний гэрт дайран орж, гэрийг нь юу ч үгүй болгодог тухай энэ кинонд гарна. Хүчирхийлэл, яах нь мэдэгдэхгүй байдал киноны туршид нэлээдгүй гардаг нь жирийн үзэгчдийг татахад саад болсон байж мэдэх юм.

“mother!” (2017)

17 “Mulholland Drive” (2001)

Дэвид Линчийн уг бүтээлийг Английн ВВС сувгаас 21-р зууны хамгийн шилдэг кинонуудын нэг хэмээн өргөмжилсөн байдаг ч үнэн хэрэгтээ тус бүтээл төрөлх орон болсон Америкдаа ч ашигтай ажиллаж чадаагүй ажээ. 15 сая доллараар бүтэж 7 сая долларын орлого олсон байдаг ч дараа дараагийн жилүүдэд нь тус бүтээл шилдэг кино жагсаалтын эхний байруудад жагсчээ.

“Mulholland Drive” (2001)

18 “Only Lovers Left Alive” (2014)

Хоёр цус сорогчийн хайрын түүхийг харуулах эл бүтээл нь 7 сая доллараар бүтээд 7.6 сая долларыг олжээ. Орлогын хувьд ичмээр ч гэсэн энэ кино 2013 оны Каннын Кино Фистивалд нэр дэвшиж байсан юм.

“Only Lovers Left Alive” (2014)

19 “Popstar”: Never Stop Never Stopping (2009)

Universal Pictures кино компаний 2016 онд бүтээсэн энэхүү бүтээл 20 сая доллараар бүтэж 9 саяыг л олжээ. "Me Before You", "Teenage Mutant Ninja Turtles: Out of the Shadows" кинонуудтай цуг дэлгэцнээ гарсан нь ийм муу амжилт гаргахад нөлөөлсөн бололтой.

“Popstar”: Never Stop Never Stopping (2009)

20 “Scott Pilgrim vs the World” (2010)

Эдгар Райтын дуртай “Scott Pilgrim” Universal Pictures компанид асар их санхүүгийн алдагдлыг авчирсан байдаг. 60 сая доллараар бүтээсэн тус кино нь Америкийн зах зээлээс 30 сая доллар, дэлхийн бусад орнуудаас 50 сая долларыг авчирчээ. “Scott Pilgrim vs the World” кино хүчтэй шүүмжлэлд өртсөнөөс гадна тус бүтээлд тоглосон туршлагагүй шинэ жүжигчид үзэгчдийг хангалттай татаж чадаагүй гэж тайлбарладаг байна.

“Scott Pilgrim vs the World” (2010)

21 “The Sisters Brothers” (2018)

Венецийн Кино Наадмаас шилдэг найруулагчийн шагнал хүртсэн ч гэсэн тус кино нь 2018 оныхамгийн ашиггүй ажилласан кинонуудын жагсаалтанд бичигджээ. 38 сая доллараар босчихоод Хойд Америкт 3 сая, хилийн чанадад 6 сая долларын орлого олсон байх юм. Барууны хэв маягийг харуулсан агуулгатай зохиолыг орчин үеийн үзэгчдэд борлуулах нь шаггүй даваа байсан бололтой.

“The Sisters Brothers” (2018)

22 “Steve Jobs” (2015)

Эерэг шүүмжлэл сонсч, Оскарын шагналд нэр дэвшсэн ч тус киноны уран бүтээлчид хангалттай тооны үзэгчдийг татаж, орлого олж чадаагүй юм. "Apple" компанийг үндэслэгчийн бодит амьдралыг харуулсан энэхүү уран бүтээлийг Аарон Соркин бичсэн бөгөөд Universal компани 30 сая доллар зарцуулаад 51 саяыг олжээ. Кино шүүмжлэгчид Соркины уншлагыг Жобсын амьдралыг нүдэнд харагдтал сайн хийж гүйцэтгэсэн гэж өндрөөр үнэлжээ.

“Steve Jobs” (2015)

23 “Sunshine” (2007)

Ихэнх тохиолдолд шинжлэх ухааны уран зөгнөлт кинонууд нь хангалттай хэмжээний орлого олдоггүй нь үнэн. Дэнни Бойлын бүтээл, сөнөж буй нарыг аврах даалгавар авсан сансрын нисгэгчдийн тухай өгүүлдэг эл кино нь 40 сая доллараар бүтээд ердөө 31 сая долларын ашиг олжээ.

“Sunshine” (2007)

24 “Under the skin” (2014)

Холливудын авьяаслаг, сайхан бүсгүйчүүдийн нэг Скарлетт Йоханссон энэ кинонд тоглосон ч тус киноны хувь тавиланг аварч чадаагүй юм. 13 сая доллараар бүтэж Америкт 2.6 сая, дэлхийн хэмжээнд 7 сая доллар “хийжээ”.

“Under the skin” (2014)

25 "Warrior” (2011)

Гавин О’Коннорын “Warrior” киног тухайн аравны хамгийн шилдэг спорт драмуудын нэгт зүй ёсоор оруулдаг. Lionsgate компаний 25 сая доллараар бүтээсэн энэ кинонд Том Харди, Жоэл Эдгертон, Ник Нолте нар тоглодог. Нолте Оскарын наадмаас Шилдэг туслах дүрийн шагнал хүртсэн ч орлогын хувьд маш муу дүн үзүүлж 25 саяыг зараад ердөө 13 саяыг л олсон байдаг юм.

"Warrior” (2011)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()