Дэлхийн түүхэн дэх хамгийн том алдаанууд

2014-06-21, 00:24
33,876
Түүх давтагддаг бөгөөд энэ нь бидний амьдралд сургамж болдог хэмээн ахмад настангууд ярьдаг. Тиймээс түүхээ судалж ирээдүйд тулгарч болох асуудлаас нийгмийг хамгаалах нь чухал юм. Гэхдээ түүхэнд нэлээд том том алдаанууд гарч байсан бөгөөд энэ нь нөхөж болшгүй гарз, хохиролыг ч амсуулж байсан байна. Ингээд дахин хэзээ ч давтаж болохгүй түүхэн алдаанаас суралцацгаая.
Дэлхийн түүхэн дэх хамгийн том алдаанууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. НАСА, саран дээр хүн буусан талаар бичлэгийг санаандгүй байдлаар устгасан явдал. Үнэндээ энэ үйл явдлыг баталсан бичлэг хадгалагдан үлдээгүй байна.

www.caak.mn

2. Пизаны цамхагийг барихад 177 жил шаардагдсан бол далийж эхлэхэд 10-хан жил хангалттай байжээ.

www.caak.mn

3. “Титаник” хөлөг онгоцон дээр хангалттай хэмжээний аврах хантааз байгаагүй учир нь “Титаник”-ийг живдэггүй онгоц хэмээн бүрэн итгэж байжээ.

www.caak.mn

4. "Decca Records" дуу бичлэгийн компанийхан "The Beatles" хамтлагийн дууг бичихээс татгалзаж байжээ. Ийнхүү татгалзсан шалтгаан нь "The Beatles"-ийн цомгийг зарагдахгүй гэж бодож байсан гэнэ.

www.caak.mn

5. Ангараг гаригын судалгааны багийнхан "Climate Orbiter" хиймэл дагуулыг ор сураггүй алдсан нь судалгааны багийнхны хагас нь метрийн хэмжилтийг ашиглаж байсан бол, тал нь Их Британийн хэмжилтийн арга барилыг ашиглаж байснаас болжээ.

www.caak.mn

6. Напелеон, Оросыг өвлийн цагт эзэгнэж чадна хэмээн үзэж байжээ. Энэ нь маш том алдаа болсон юм.

www.caak.mn

7. Харин Гитлер үүнийг Напелеоноос илүү сайн хийж чадна гэдэгтээ итгэлтэй байжээ.

www.caak.mn

8. Персүүд Чингис хаан руу элч нарынх нь толгойг тасалсан цогцосыг илгээсэн нь, Чингис хааныг хэлэгнүүлж, хариугаа аймшигтай авсан билээ.

www.caak.mn

9. Голландчууд анх Австралийг нээж илрүүлж байсан боловч үүнийг ямар ч хэрэггүй орон хэмээн үзэж байжээ. Харин үүнээс хойш 100 жилийн дараа Британичууд нээсэн байна.

www.caak.mn

10. Оросууд Аляскийн нэг акр газрыг 2 центээр Америкт зарсан явдал.

www.caak.mn

11. Атауальпын морьтон цэргүүд рүү 200 Испанийн морин цэргүүд нууцаар дайрснаар 80,000 Атауальпын цэргүүдийг хороосон байна.

www.caak.mn

12. “Трояны морь” гэж байсан болов уу? Үүнийг зохиосон түүх гэж ярьдаг.

www.caak.mn

13. Дэлхийн хамгийн том агаарын хүлэг болох "Гинденбург”-ийг галын аюултай устөрөгчөөр дүүргэснээс болоод онгоц дэлбэрсэн байна.

www.caak.mn

14. Хэн нэгэн хотынхоо үүд хаалгыг нээснээр Туркүүд 1453 онд Константинополийг эзлэн авчээ.

www.caak.mn

15. 14-р зууны үед Хятад улс далайн цэргийн хүчнээс татгалзаж, тусгаарлалтын арга барилыг сонгосон байна.

www.caak.mn

16. Австрийн угсаа залгамжлагч хунтайж 2-р Франц-Фердинанд хатантайгаа Сараево хотод айлчилж явахад нь хороосноор Дэлхийн 1-р дайн үүсэх үндэс болсон гэнэ.

www.caak.mn

17. Америкийн нэг ч нисэх онгоцны нисгэгчид байхгүй байхад, Япончууд Перл-Харбор руу гэнэт довтолсон нь Номхон далайн дайн үүсэх шалтгаан болжээ.

www.caak.mn

18. Чернобылийн алдаатай зураг төсөл нь ослын шалтгаан болсон.

www.caak.mn

19. Английн 12 хэвлэлийн компанийхан “Харри Поттер” номыг хэвлэхээс татгалзаж байжээ.

www.caak.mn

20. Александр Македонский өв залгамжлагчийнхаа нэрийг дурдаагүйн улмаас түүний гүрэн сүйрсэн байна.

www.caak.mn

21. Александрын номын санг шатаасан нь түүхэн дэхь мэдлэгийн хамгийн том гарз болсон аж.

www.caak.mn

22. Улсаа аврахын тулд Цезарийн амийг хороосон боловч, улсаа сүйрнэ гэдгийг хэн ч таамаглаагүй.

www.caak.mn

23. 1788 онд Австрийн арми санаандгүй байдлаар өөрсдийн хүмүүс рүү довтолсноор 10,000 хүнээ алджээ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()