Амжилтанд хүргэх 15 алтан дүрэм

Хүн бүр амжилтанд хүрч, аз жаргалтай сайхан амьдрахыг мөрөөддөг билээ. Харин үүний тулд хүн өдөр бүр хичээх хэрэгтэй. Та дараах зүйлсийг зуршил болгосноор амжилтанд хүрэхэд нэг алхам ойртох болно.

Амжилтанд хүргэх 15 алтан дүрэм
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1.Өглөө эрт босож сур

Хүн эрт сэрснийхээ дараах гурван цагт хамгийн сайн төвлөрч чаддаг. Өглөө эрт босох хэцүү санагддаг ч 5 минутын дараа гэхэд л та бүрэн сэргэчихсэн байх болно. Хамгийн гол нь сэрүүлэг дуугармагц босоод ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй. Гэхдээ заавал хүнд зүйл хийх гээд хэрэггүй, шүршүүрт орох эсвэл богино зайд алхахад л хангалттай. Хамгийн гол нь буцаж хэвтэх хүслээ дарахын тулд байгаа орчноо өөрчлөх хэрэгтэй. Эс тэгвээс та бүрэн сэргэж чадахгүй.

Хэрвээ та өглөө хэсэгхэн хугацаанд ч болов дахиад жаахан унтах шийдвэр гаргасан бол та өдрийн турш нойрмог байдалтай, бүтээмж муутай болж зорилгодоо хүрэхэд нэг алхам ухрах болно шүү.

2. Өглөөг чухал ажлаар эхлүүлэх

Өглөө сэрээд 5 минутаа давчихсан бол та хамгийн түрүүнд өөртөө шаардлагатай ажлаар өдрөө эхлүүлээрэй.  Жишээлбэл: Та хувинд чулуу хийх хэрэгтэй гэж бодъё. Эхлээд жижиг чулуунуудыг хийвэл том чулуунууд дараа нь багтахгүй. Оронд нь том чулуунуудаа эхэнд нь хийчихвэл жижиг чулууг багтаахад илүү хялбар байх болно. Энэхүү арга замын талаар зохиолч Стивен Кови өөрийн номондоо бичсэн байдаг.

Эхлээд чухал ажлынхаа учрыг олчихвол жижиг асуудлуудын учир аяндаа олдох болно.

3. Хийхээс цааргалж байсан зүйлээ оролд

Таны амьдралд хийхийг хүссэн ч цааргалаад хойшлуулж байсан ажил бий юү? Жишээлбэл: Диплом бичих, бизнес төлөвлөгөө гаргах, гадаад хэл сурах гэх мэт.  Хэдийгээр та заавал шаардлагагүй зүйл биш гээд бодоод өнгөрч болох ч өөрийн хүссэн зүйлээ хийж чадахгүй байгаа мэдрэмж таныг үргэлж дагах болно.

Тэгвэл та хийхээсээ цааргалж байгаа зүйлдээ цаг гаргаад үзээрэй. Түүнээсээ та эрч хүчийг мэдэрч өөрийн хүч чадалд итгэдэг болно.

4. Олон төрлийн сурах арга барилыг ашиглах

Хүн бүрт өөрийн гэсэн сурах арга барил бий. Тиймээс ч бид зөвхөн энэ арга барилаараа хөгжиж чадна гэдэгт итгэдэг. Харин сураагүй арга барилаа бид яагаад ч юм хэзээ ч давж чадахгүй даваа мэтээр хүлээн авдаг.

Жишээлбэл, та тооны хичээлд дуртай гэж бодъё. Та бүх зүйлийг ажиглах аргаар сурдаг учраас бүтэлгүйтлийг ямарваа нэгэн зүйлд суралцах боломж мэтээр хардаг. Харин та бичих дургүй байж болох юм. Та хэзээ ч өөрийгөө зохиол бичиж чадахгүй гэж боддог.

Үнэндээ хүн бүр өөр арга барил ашиглах юм бол юуг ч сурч чадна. Харин ч танд хэцүү санагдаж буй зүйлийг хийснээр та урьд өмнө хэрэглэж байгаагүй тархиныхаа хэсгүүдийг сэргээх болно. Ингэснээр та хийж чадахгүй гэж бодсон зүйлээ хийж чадаж байгаа учир өөртөө илүү итгэлтэй болно.

5. Өөрийн зорилгын шалтгааныг тодорхойл

Яг юу хүсэж байгаагаа талаар бод. Харин дараа нь хүсэж байгаа зүйл тань яагаад чухал байгааг ойлго. Толгойд тань хамгийн түрүүнд ямар орж ирсэн нь хамгийн чухал.

Жишээлбэл, хэрвээ та гэрээсээ ажиллахыг хүсэж байвал дараах асуултуудыг тавих болно. Та яагаад заавал гэрээсээ ажиллах хэрэгтэй гэж? Би цагт баригдахыг хүсэхгүй байна. Би яагаад цагт баригдахыг хүсэхгүй байгаа вэ?  Энэ тохиолдолд би бага ядардаг. Би яагаад бага ядрах хэрэгтэй вэ? Өөрөө өөрийгөө хянаж байх үедээ би амьдралаа хянах боломжтой болдог гэх мэтээр эргэцүүлээрэй.

Зорилго бүрээ тодорхойлохын тулд дээрх дасгалыг хийж болно.

Хэрвээ та өөртөө үнэнчээр хариулж чадвал өөрийгөө яг ямар хүн бэ гэдгээ тодорхойлж чадна.

Ихэнхдээ бид зорилгоо өнгөц л хардаг. Үүнээс үүдээд бид бүх зүйлд чин зүрхнээсээ биш харин өнгөцхөн ханддаг юм. Зорилгынхоо гүн утга учрыг ойлговол та илүү эрч хүчтэй байх болно.

6. Авахаасаа илүү өгөхийг хичээ

Авч байгаа хэрнээ өгөх дургүй хүмүүс байдаг. Тэд бусдаас ямар нэгэн зүйл салгахын тулд л холбоо тогтоодог юм. Тэдний хувьд харилцаа бол ямар нэгэн гэрээ хэлцэл л гэсэн үг.

Тэд бусдад юм өгөх бүртээ дараа нь заавал ямар нэг юм буцааж авна гэж бодож явдаг. Тийм хүмүүс зөвхөн өөрийнхөө хүссэн зүйлийг авсан тохиолдолд л талархдаг. Хэрвээ та түүний хүссэн зүйлийг өгөхгүй бол тэд харьцаагаа таслах болно.

7. Өгөх дуртай хүмүүстэй холбоотой бай

Бие биедээ өгөх дуртай хүмүүс нэгнээсээ олон зүйл суралцдаг. Тиймээс зөвхөн өгдөг хүн байхад хангалтгүй. Таны тусын хариуд тус хүргэдэг хүнтэй нөхөрлөх хэрэгтэй. Энэ төрлийн хүмүүстэй урт удаан хугацааны харилцаа тогтоох боломжтой. Тэд чин сэтгэлээсээ тусалдаг ч хэзээ ч хариу нэхдэггүй. Таныг амжилтанд хүрэхэд тэд чин сэтгэлээсээ баярладаг бөгөөд хүнд хэцүү үед таныг орхихгүй.

8. Та илүүг хүртэх хэрэгтэй гэдэгт итгэж яв

Та амьдралаас хэр зэрэг их зүйл хүлээнэ, тэр чинээгээр таны амьдралыг үзэх үзэл өөрчлөгдөнө. Сэтгэл судлалд үүнийг "хүлээлтийн онол" гэж нэрлэдэг. Хүлээлтийн онол дараах зүйлсээс бүрдэнэ.

  • Та тухайн зүйлийг хэр их хүсэж байна.
  • Та аливаа зүйлийг хийж чадна эсвэл авч чадна гэдэгтээ хэр  итгэлтэй байна вэ?
  • Таны хийж буй үйлдэл зорилгод тань хүрэхэд тусална гэдэгт хэр итгэлтэй байна вэ?

Та өөрийнхөө чадвар болон өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх бүрт  таны хүлээлт илүү өндөр байх болно.

9. Эхлээд амьдралаас юу хүсэж байгаагаа тодорхойлоод дараа нь энэхүү хүслээ хэрхэн биелүүлэх талаар бодоорой

Ихэнхдээ таны авдаг цалин амьдралын хэв маягийг тань тодорхойлно. Хэрвээ та их цалин авдаг бол энэ хэмжээгээрээ л үрдэг. Тиймээс эхлээд хүсэж буй зүйлээ тодорхойлоод дараа нь энэ хүсэлдээ хэрхэн хүрэх талаар бодох хэрэгтэй.

Илүү ихийг хүсэх нь тийм ч муу зүйл биш.  Харин та ямар нэгэн зүйлд донтох үед асуудал үүснэ. Мөнгө бол хэрэгсэл. Хэдий чинээ орлоготой байна, төдий чинээ та өөрт хэрэгтэй, сайн зүйл хийж чадна.

Өөрийн мөрөөдлийг амьдралынхаа хэв маягт тохируулах хэрэггүй. Амьдралынхаа хэв маягийг мөрөөдөлдөө тохируул.

10. Амласнаасаа илүү ихийг өг

Хэрвээ та бизнес эрхлэгч бол харилцагчиддаа амласнаасаа илүү ихийг өг.  Үнэ биш чанар дээр анхаарал хандуулаарай.

Өгч сурсан үед та сайн хийсэн ажлаасаа таашаал мэдрэх болно. Хэрвээ та харилцагчдын  тоогоо нэмэгдүүлэхийг хүсэж байвал ихийг үнэгүй өг. Гэхдээ үнэгүй үйлчилгээ тань харилцагчдын хувьд үнэ цэнэтэй байх ёстой.  Тэгвэл харилцагчид дахин тань дээр ирэх болно.

11.  Өөрийгөө өөрчлөхийн тулд, ааш араншингаа өөрчил

Бидний ааш араншин зан чанарт нөлөөлдөг. Харин бид эсрэгээрээ боддог.  Бид бүх зүйлийг бидний оюун бодол шийдэг гэж ойлгодог билээ. Өөрийгөө хэрхэн хүлээж авах нь бидний орчин тойрон, хийх үйлдэлтэй холбоотой. Тиймээс орчноо болон ааш ариншингаа өөрчлөөрөй.

Хэрвээ та эртэч хүн болохыг хүсэж байвал эрт бос. Эсэргүүцлийг даван туулж, үйлдлээрээ өөрийгөө өөрчил.

12. Өөрийн хийж буй зүйлдээ шилдэг нь бол

Үйлчлүүлэгчээ татахын тулд тулгарсан асуудлыг нь шийдэхийг хичээ.

Ингэхдээ дараах алхмуудыг санаарай.

-Тулгарсан асуудал нь хэр хүнд вэ?

-Би тэр хүнд тусалж чадах уу?

-Танай үйлчилгээ бусад өрсөлдөгч байгууллагын үйлчилгээнээс юугаараа давуу талтай вэ?

Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд харилцааны талаар философийг судлах хэрэгтэй.

13. Харилцааны чадвараа дээшлүүл

Та бусдад шууд, тодорхой хариулж сурах шаардлагатай. Ингэвэл та амжилтанд хүрэх боломжоо дээшлүүлж чадна. Зарим байгууллага өөрсдийн үзүүлж буй үйлчилгээг тодорхой тайлбарлаж чаддаггүй. Танай байгууллагын зорилго, танай байгууллага оршин тогтнож байгаа шалтгаан, бусад хүмүүс яагаад танайхаар үйлчлүүлэх ёстой гэж гэх мэт асуултанд товч бөгөөд тодорхой хариулах хэрэгтэй.

Харилцагчдад нөлөөлөх хоёр арга бий. Нэгдүгээрт, хүмүүсийг яриагаараа татах. Хоёрдугаарт, харилцагч өөрийн хүслээр танай байгууллагаар үйлчлүүлэх. Хүмүүс байгууллагаа тодорхой тайлбарлаж чаддаг ажилчидтай газраар үйлчлүүлэх дуртай байдаг. Харилцагчдад “Зөвхөн би” гэсэн мэдрэмжийг төрүүлэх хэрэгтэй. Тэгвэл тухайн харилцагч танай байгууллагаар таатай үйлчлүүлэх болно.

14. Хүн бүрийн нүдэн дээр суралц

Өөрийн алдаа, туршлагаас суралцах хэрэгтэй. Олны өмнө алдаа гаргахаас битгий ай. Таныг дэмждэг хүмүүсийн хүрээлэлд багт. Танд зөвлөгөө өгөх нэгнийг ол. Та бусдын зөвлөгөөг дагаад амжилтанд хүрсэн тохиолдолд хүмүүс танд туслах хүсэлтэй болно. Таны амжилтанд тэдний хөдөлмөр харагдаж байгаа.

Мунхаг харагдахаасаа бүү ай. Тэгвэл та аливаа зүйлийг илүү хурдан сурж, бусдын хүндэтгэлийг хүлээх болно.

15. Амжилттай өглөө урьд оройноос эхэлдэг

Амжилттай өглөө урьд оройноос эхэлдэг. Өглөө хамгийн түрүүнд юу хийхээ урьд өдөр нь төлөвлө. Заавал бүх зүйлийг бичих албагүй бөгөөд хамгийн түрүүнд хийх зүйлээ мэдэж байхад л хангалттай.

Зорилгоо бодож бясалгал хий. Тэгвэл та өглөөг зорилготойгоор эхлэх болно. Одоо зөвхөн орноосоо босох л үлдлээ. Та өглөө ороноосоо босох уу, үгүй юү гэж цааргалах шаардлагагүй. Учир нь та урд орой нь шийдвэрээ аль хэдийнэ гаргачихсан шүү дээ.

Таны өглөө, таны амьдрал санаандгүй байдлаар аз жаргалтай, амжилттай болохгүй.  Үүний тулд та шийдвэр гаргаж сурах хэрэгтэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()