Дэлхий дээрх хамгийн аюултай 10 ургамал

Араатан амьтны нэгэн адилаар ургамал ч гэсэн өөрийгөө хамгаалахын тулд төрөл бүрийн химийн хорт бодис ялгаруулж байдаг ажээ. Мэдээж тэдгээр нь хүний бие организмд ч хор хөнөөлтэй. Ингээд дэлхий дээрх хамгийн аюултай 10 ургамалтай танилцацгаая. 

Дэлхий дээрх хамгийн аюултай 10 ургамал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Далийн ягаан (Rhododendron)

Азийн орнуудад голчлон ургадаг энэ сэтгэл татам ургамал хаврын сүүлчээр цэцэглэх бөгөөд ягаан, нил ягаан, шар, цагаан гээд олон өнгөтэй байдаг. Ихэнх нь өөртөө андромедотоксин, граянотоксин, родотоксин хэмээх хортой бодисыг агуулах ба нэлээдгүй их хэмжээний хор нь навчинд нь агуулагддаг гэсэн судалгаа бий. Мал амьтад эл ургамлыг идэх магадлал өндөр байдаг ба идсэн тохиолдолд тухайн амьтанд бөөлжих, зүрхний цохилт удаашрах, ухаан алдах, хамаг бие нь сульдах, амьсгалахад хэцүү болох, тэнцвэрээ алдах, шүлс ялгаралт ихсэх зэрэг үндсэн шинж тэмдгүүд илэрдэг байна.

Далийн ягаан (Rhododendron)

9 Согтуу өвс (Datura stramonium)

Чөтгөрийн өвс, тамын хонх, чөтгөрийн бүрээ хочтой эл ургамал нь АНУ, Канад, Карибын тэнгист ургадаг энэ ургамал хүн, амьтны ухаан санаанд сөргөөр нөлөөлж, хий юм харахад хүргэнэ. Эл ургамлын навч, үрэнд хорт бодисын концентрац хамгийн өндөр байх ба 90-150 см хүртэл өндөр ургадаг байгаа юм. Зуны саруудад ургадаг энэхүү ургамлын хорт чанар нь түүний нас, цаг уурын байдал, газарзүйн нөхцөл зэргээс шалтгаалдаг. Жимс байна гэж андуурч идсэн хүмүүсийн мэдрэлийн системд сөрөг нөлөө гарч, харах, сонсох, амтлах чадвар нь муудан зарим тохиолдолд үхэлд хүргэж байжээ.

Согтуу өвс (Datura stramonium)

8 Бругманси (Angel’s Trumpets)

Өмнөд Америкийн тропикийн бүсийн уугуул ургамалд тооцогддог энэхүү том бут нь нэлэнхийдээ тун аюултай хорт бодис болох тропан алкалоидыг өөртөө агуулж байдаг юм.  Бишгүүр хэлбэрийн энэ ургамал 25-50 см хүртэл өндөртэй ургах ба тун анхилам үнэртэйгээс гадна цагаан, шар, улбар шар, улаан гэх зэрэг таатай өнгөтэй байдаг. Навч, үр, үндэс нь ходоодонд орсон тохиолдолд дотор муухайрах, гэдэс гүйлгэх, таталт өгөх, хий юм харах шинж тэмдгүүд илэрнэ. Хүний амь насыг авч одсон харамсалтай тохиолдлууд ч гарч байжээ.

Бругманси (Angel’s Trumpets)

7 Чонын хорс (Aconite)

Дэлхийн хойд хагаст ургадаг энэ цэцгийг чонын хараал, ирвэсийн хараал хэмээн нэрлэх нь ч бий. Чонын хорс тэр чигтээ алкалойд хэмээх хорт бодисоос бүтэх ба үндийг нь хамгийн хортой гэж үздэг. Эртний Грекүүдийн чоно, ирвэсийг хөнөөх хэрэгсэл болж байсан эл ургамал нь 180 см хүртэл өндөр ургана. Хөх, нил ягаан, цагаан өнгийн харахад тааламжтай энэ ургамлыг санаандгүйгээр идсэн тохиолдолд бөөлжих, гүйлгэх, цусны даралт ихсэх, зүрхний цохилт хурдсах цаашилбал бүр комад орох ч шинж тэмдэг илэрдэг байна.

Чонын хорс (Aconite)

6 Голын хор (Cicuta)

Энэ ургамал нь Хойд Америкийн хамгийн аюултай ургамалд зүй ёсоор тооцогддог. 2-2.5 м хүртэл өндөр ургах ба борооны шүхэр хэлбэрийн ногоон, цагаан цэцэгтэй. Хамгийн хортой бодис нь бүдүүн ишинд нь агуулагдах ба хүний ходоодонд орсон тохиолдолд төв мэдрэлийн системд нь шууд нөлөөлдөг байна. Бэлчээрийн мал идэж хордох тохиолдол элбэг.

Голын хор (Cicuta)

5 Цагаан могой өвс (Ageratina altissima)

Хойд Америкт ургадаг, 90 см өндөртэй уг ургамал треметон нэртэй хорт бодисыг агуулах ба их хэмжээгээр идсэн мал, амьтан үхдэг. Эл ургамлыг идсэн амьтны сүүг уусан хүн хордож бөөлжих, комад орох тохиолдлууд гарч байжээ. 19-р зуунд хэдэн мянган хүн энэ ургамлаар хооллосон амьтны сүүг хэрэглэсний улмаас нас барсан гашуун түүх бий. АНУ-ын Ерөнхийлөгч Абрам Линколны ээж Нэнси Хэнкс Линколн 1818 онд ийм шалтгаанаар нас баржээ. 

Цагаан могой өвс (Ageratina altissima)

4 Буурцагт розари (Abrus precatorius)

Час улаан өнгийн энэ анхаарал татам ургамал тропикийн бүсэд л ургадаг. Вандуй шиг хэлбэртэй болохоор нь Энэтхэг, Индонезид эрхи болгон ашигладаг ажээ. Хатуу хальсгүй ургамлыг хэрэглэсэн хүн шаардлагатай уургаа нөхөж авч чадахгүй болдог учир эсүүд нь хурдан хугацаанд үхэж үрэгддэг байна. Амьсгалахад төвөгтэй болох, гүйлгэх, шингэнээ алдах, нүд өвдөх шинж тэмдгүүд илрэх нь түгээмэл ба бүр цаашилбал үхэх эрсдэлтэй байдаг ажээ.

Буурцагт розари (Abrus precatorius)

3 Олеандер

Зүүн Өмнөд Азийн мөнх ногоон бут нь тэр чигтээ хортой гэдэг нь тогтоогдсон. Ягаан, цагаан, улаан өнгөтэй, олноороо ургадаг, анхилам үнэртэй энэ цэцгэнд олон төрлийн хорт бодис агуулагддаг ба ямар нэгэн байдлаар хүн идсэн тохиолдолд төв мэдрэлийн систем, зүрх судасны үйл ажиллагаанд нөлөөлж бөөлжих, гүйлгэх, зүрх дэлсэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Цэцгийн навчийг зажлах, шүүсийг нь амсаж үзэх нь хорт бодис биед тарах нөхцөл болдог. Хордсон тохиолдолд зүрхний хэм алдагдах, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна.

Олеандер

2 Эрэнд (кастор)

Язралт арилгаж, арьсны төрөл бүрийн өвчинг эдгээн, вирусийн эсрэг үйлдэл үзүүлдэг минжний тосыг маш их хэмжээний хор агуулдаг энэхүү ургамлаас гаргаж авдаг байна. Тус ургамалд агуулагдах рицин хэмээх бодис нь цианитаас даруй 5000 дахин илүү хортой юм. Хэрэв хүн энэ ургамлыг  идвэл ам нь хорсох, цусны даралт ихсэх, гэдэс гүйлгэх шинж тэмдгүүд илэрнэ.

Эрэнд (кастор)

1 Белладонна

Өөрөөр гувай хатан хэмээн нэрлэж заншсан энэхүү ургамал нь манай дэлхийн зүүн хагаст ургадаг тун чиг хортой ургамал юм. Дотор нь агуулагдах хорт бодисууд нь хүний биеийн мэдрэлийн системд хүчтэй нөлөөлдөг. Астма, булчингийн таталт, хэт хөлрөлт зэрэг өвчнийг эдгээхэд ашиглана. Тропан алкалойд агуулдаг энэхүү ургамлын жимснээс насанд хүрсэн хүн ердөө хоёрхон ширхгийг л идэхэд үхэлд хүргэдэг байгаа юм. Нүдний хараа муудах, тэнцвэрээ алдах, толгой өвдөх, хий юм харах, шээс хаагдах шинж тэмдэг илрэх нь түгээмэл байдаг.

Белладонна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()