Хүн рүү дайрч, барыг ч айлгадаг зэрлэг Гаур үхэр

Энэхүү үхэр нь хэрэв хүн болж төрсөн бол бодибилдингээр хичээллэдэг, эмэгтэйчүүдийн харцыг булааж, эрчүүдийн атаархлыг төрүүлдэг нэгэн байх байв. Гаур бол жирийн нэг үхэр бус Өмнөд Азийн маш ховор, зэрлэг амьтан юм.

Хүн рүү дайрч, барыг ч айлгадаг зэрлэг Гаур үхэр
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Таныг ямар ч бялдаржуулах төв Гаурын төрөлхийн бие шиг булчинлаг болгож чадахгүй. Америкийн бизон бол түүний хажууд юу ч биш. 

Сэрвээний өндөр 2.5 метр, биеийн урт нь 4 метр хүрдэг тул үхрийн төрлийн амьтдаас хамгийн том биетэйд тооцогддог.

Энэхүү аварга амьтанд тамирчин шиг биетэй байхад нь юу тусалдаг вэ? "Булчинлаг" үхрийн хоолны цэсэнд өвс, навч, үндэс, үр жимс зэрэг ордог. Содон юм ер байхгүй санагдаж байгаа байх.

Тэгвэл энэ хүчтэн маань идшээ шороо, шавраар "даруулж" иддэг аж. Шорооноос үхрүүд өөрт хэрэгтэй давс, амин дэм болон бусад ашигтай бодисуудыг олж авдаг байна.

Гаур үхэр нь мөн маш сайн авирагч. Үхэр сүрэг Энэтхэгийн ширэнгэн ой, Пакистан, Непал зэрэг бусад  Азийн орнууд дахь ихэвчлэн далайн түвшнээс 2.8 километрээс дээш өндөртэй газруудаар бэлчдэг. Мөн наранд гарахаас зайлсхийдэг бөгөөд гэрлээс зугтаж ширэнгэн ойн сүүдэрт байхыг илүүд үздэг байна.

Матар, ирвэс, бар гээд Гаур үхрийн тарган махыг идэхийг хүсэгчид олон. Гэвч нас бие гүйцсэн Гаурд бараас өөр аюул учруулах араатан байхгүй. Араатнууд ихэвчлэн залуу үхэр, тугал агнахыг санаархах ч нэг сүргийг 10-15 нас биед хүрсэн үхэр хамгаалж явдаг учраас төдийлөн аюул учирдаггүй.

Бусад "хамаатнууд"-аасаа ялгаатай нь гаурыг сүргийн манлай бух бус туршлагатай, хөгшин үнээ удирддаг. Манлайлагчийн хувьд төлийг харж хандах, сүргээ идэш тэжээл сайтай газар руу дагуулах гэх мэт олон үүрэг гүйцэтгэнэ.

Альфа бух ганцаар амьдрах бөгөөд зөвхөн орооны үед аль нэг сүрэгт нийлдэг. Нэг үнээний төлөө хоёр бух өрсөлдөх нь түгээмэл ч хоорондоо мөргөлддөггүй. Харин чангаар урамдаж, булчингаа чангалж өрсөлдөн асуудлыг шийддэг.

9 сарын дараа төрж, бүтэн жилийн хугацаанд сүү хөхсөн тугалнуудын хувьд амьдралдаа хэзээ ч эцгийгээ харахгүй. Бухнууд сүргээс сүргийн хооронд үр төлөө үлдээн явсаар заримдаа суурин газарт орж ирэн асуудал үүсгэдэг. Гаур бух нэг газар 10 минутаас удаан байвал тэр газраа өөрийн эзэмшил хэмээн үздэг байна.

Ийм зочныг хөөх гэж оролдоод хэрэггүй. Хүний яльгүй хөдөлгөөнийг тэрбээр өөрийг нь тулаанд дуудаж байна гэж ойлгон эргэн тойронд буй бүх зүйлийг сүйтгэдэг.

Суурин газрууд нэмэгдсэнээр гаур үхрийн бэлчээр хумигдаж, идэш тэжээлээ малтай хуваалцах болсон тул хүмүүст дургүй байх нь арга ч үгүй биз.

Эх сурвалж: fishki

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()