Хэтэрхий залуудаа хорвоог орхисон алдартай рэпперүүд

Ихэнх одууд хар тамхи, согтууруулах ундаа, сэтгэл санааны гүн хямрал гэх мэт зүйлсээс болж залуугаараа амиа алдсан байдаг. Үүнээс гадна тэд гадны халдлагад ч өртөх нь бий. Ямартай ч оддын амьдрал тийм ч хялбар бус гэдгийг та бүхэн сайн мэдэх байх. Харин энэ удаад, ид од болон гялалзаж байх үедээ, цэл залуугаараа амиа алдсан репперүүдийн үхлийн шалтгааныг танилцуулж байна. 

Хэтэрхий залуудаа хорвоог орхисон алдартай рэпперүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Juice WRLD"

Өнгөрсөн оны 12-р сард алдартай реппер "Juice WRLD" амиа алдсан. Түүний үхлийн талаар дэлхий даяар ярьж эхэлсэн. Залуу уран бүтээлч тэрээр гайхалтай амжилтад хүрэх боломжтой байсан ч энэ ертөнцийг хэтэрхий эрт орхижээ.

"Juice WRLD" буюу Жаред Энтони Хиггинс "All Girls Are the Same",  "Lucid Dreams" дуугаараа алдартай болсон бөгөөд эдгээр дуунууд  түүний "Goodbye and Good Riddance" цомогт багтсан юм. Уг цомог нь борлуулалтаараа цагаан алтан сертификат хүртэж байсан. Үүний дараа Жаред нь "Xxxtentacion" болон "Lil Peep"-ийн дурсгалыг хүндэтгэж шинэ цомог бичих ажиллагаандаа орсон боловч хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээр 21 насандаа таалал төгсжээ. 

"Juice WRLD"

2 "Xxxtentacion"

"Xxxtentacion" хэдхэн жилийн дотор маш олон шүтэн бишрэгчидтэй болсон аж. Түүнийг энгийн сонсогчид төдийгүй хип-хоп ертөнцийн одууд ихээр дэмжиж байсан бөгөөд "$uicideBoy$" хамтлагийн хөгжимчид түүнийг тоглолтондоо тусгай зочноор урьж оролцуулдаг байсан гэнэ.

Рэппер залуу маань алдрын оргилд байх үедээ буюу 20 насандаа хорвоог орхижээ. 2018 оны 6 сарын 18-нд түүнийг Майами дахь мото-шоунаас гарч байх үед хоёр үл таних этгээд ирж, нэг нь мөнгөтэй цүнхийг нь булааж, харин нөгөөх нь хэд хэдэн удаа буудсан байна. 

"Xxxtentacion"

3 "Lil Peep"

"Lil Peep" 19 настай байхдаа дэлхий нийтэд танигдаж эхэлсэн. Түүний 11 дуутай "Lil Peep: Part 1" цомог нь олон хүмүүсийн анхаарлыг татаж харин "Awful Things", "The Way I See Things", "Benz truck", "White wine" зэрэг дуу нь YouTube хуудаснаа сая сая үзэгчтэй болжээ.

Тэрээр 2017 оны 11-р сарын 16-ны шөнө тоглолтын автобус дотор нас баржээ. Үхлийн шалтгаан нь "занакс" хэмээх мансууруулах эм хэтрүүлэн хэрэглэсэн гэнэ. Гэхдээ цахим сүлжээнд одоог хүртэл хэн 21 настай залууд энэхүү эмийг өгсөн болох талаар маргаан явсаар л байгаа.

"Lil Peep"

4 Mac Miller

Питтсбург хотоос гаралтай дуучин, рэппер Мак Миллер 2007 онд буюу 15 настайгаасаа уран бүтээлээ эхэлж, 2010 онд K.I.D.S нэртэй анхны микстэйпээ гаргаж байжээ. 2013 тэрбээр өөрийн гэсэн дуу бичлэгийн студи "REMember Music"-ийг байгуулсан байна. Мөн түүнийг дуучин Ариана Грандэтэй үерхэж байснаар нь хүмүүс мэддэг.

Мак Миллер өөрийн сэтгэл гутрал, донтолтын асуудлаар олон нийтэд нээлттэй ярьдаг байв. Нэр алдрыг дагаж ирсэн стрессийг багасгахын тулд "прометазин" эмийг байнга ууж, хожим ханиаданд уудаг, хүчтэй нөлөөтэй "Кодейн" эмэнд донтсон байна. Хэдийгээр хэсэгхэн хугацаанд тэрбээр мансууруулах бодисноос ангид байсан боловч 2018 оны 9-р сарын 7-нд түүнийг гэртээ нас барсан байдалтай байхыг цагдаа нар олжээ. Фентанил эм, кокайн, согтууруулах ундааг холин хэрэглэж, хорт бодисын хэмжээг бие нь тэсвэрлэж чадаагүй нь түүний үхлийн гол шалтгаан байжээ.

Mac Miller

5 "2Pac"

Тупак Шакур хип-хоп ертөнцийн домог болсон нэгэн. Тэр одоог хүртэл дэлхийн хамгийн нэр хүндтэй репперүүдийн тоонд багтдаг. Тупакын хамгийн анхны цомог нь MTV-ийн шалгаруулалтаар хамгийн шилдэг хип-хоп цомогт орсон байдаг.

1996 оны 9-р сард Тупак нь Майк Тайсоны тулааныг үзэхээр Лас-Вегасыг зорьсон байна. Тайсоныг ялсны дараа шөнийн клуб явах замд Тупакын машин бууны суманд өртсөн бөгөөд түүнийг 5 удаа буудсан бөгөөд ийнхүү тэрээр 9 сарын 13-нд 25 насандаа харамсалтайгаар амиа алдсан юм.  

"2Pac"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()