Зөвхөн эмэгтэйчүүдэд тохиолддог бохир зүйлс

Хүн бүр л бие засч, хүндэрч, хийгээ гаргаж байдаг. Гэхдээ бүсгүйчүүд эрчүүдээс нэлээд онцлог ялгаатай байдаг билээ. Тэднээс илүү их асуудалтай тулгарч, хүндхэн зүйлсийг даван гарах хэрэгтэй болдог юм шүү. Ингээд та бүхэндээ зөвхөн бүсгүйчүүдэд тохиолддог хачирхалтай зүйлсийг танилцуулъя.

Зөвхөн эмэгтэйчүүдэд тохиолддог бохир зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хумсны хир

Мэдээж эмэгтэйчүүдийн нэрийн хуудас бол урт гоёмсог хумс байдаг. Харин зарим тохиолдолд хумсан завсар хир орж, тэднийг хэцүүхэн байдалд оруулах нь бий. Энэ  нь тухайн хүнийг бусдад бохир заваан мэтээр ойлгуулж, үнэлэх үнэлэмжийг нь бууруулж орхидог сөрөг талтай. Үүнээс гадна халцарсан хумсны будаг ч бүсгүйчүүдийг бохир харагдуулдаг зүйлсийн нэг мөн юм.

Хумсны хир

2 Бие засах

Эрэгтэйчүүдийн тухайд бие засах асуудалгүй байдаг, дараа ганцхан "сэгсрээд л" гүйцээ. Харин бүсгүйчүүд бие зассаны дараа ариун цэврийн цаас хэрэглэдэг. Гэтэл зөөлөн ариун цэврийн цаасны үлдэгдэл буюу үртсэн хэсэг нь тэдний үтрээнд бага багаар орж, хуримтлагдаж байдаг аж. Мэдээж энэ нь биед маш их сөрөг нөлөөтэй бөгөөд эмэгтэйчүүдийн өвчний үндэс суурь ч  болж мэднэ. 

Бие засах

3 Хөхний сүү

Өөрийн биедээ бүхэл бүтэн хүнийг бүрэлдүүлж, хөхний сүүгээрээ үрээ хооллодог гэж бодохоор үнэхээр гайхалтай хүмүүс шүү. Гэхдээ хөхүүл эхчүүдэд тулгарах асуудал мундахгүй. Хөх нь чинэрч, ивлэн сүү нь гоожих төдийгүй хамаг хувцсыг нь бохирдуулж, элдэв үнэр ханхлуулж явах хэрэг гардаг. Харин тэднийг энэхүү асуудлаас ангижруулж өгөх зүйл нь хөхний памперс юм.

Хөхний сүү

4 Ариун цэврийн хэрэгсэл

Сарын тэмдэг ирнэ гэдэг үнэхээр хэцүү зүйл гэдгийг эрчүүд маань ч ойлгох хэрэгтэй. Сар бүрийн 4-5 өдрийг тухгүй, өвдөлттэй өнгөрүүлнэ гээд боддоо. Зөвхөн эмэгтэйчүүд л энэхүү өвдөлттэй хүндхэн өдрүүдийг даван гарч чаддаг юм. Тэд сарын тэмдгийн өдрүүдэд ариун цэврийн хэрэгсэл ашигладаг бөгөөд гаднаасаа гоё сайхан харагдах бүсгүйчүүд үнэн хэрэгтээ илүүдэл цусаар дүүрсэн ариун цэврийн хэрэглэлтэй 5 хоногийн турш өдөр шөнөгүй "найзалдаг" юм. 

Ариун цэврийн хэрэгсэл

5 Тампон

Тампоныг сарын тэмдгийн үед хийж хэрэглэх нь хялбар боловч зарим талаараа асуудалтай байдаг. Зарим бүсгүйчүүд тампон хийчихээд бүр мартаж орхидог гэнэ шүү. Мэдээж энэ нь биед сайн байна гэдэг юу л бол. 

Тампон

6 Буруу нүх

Хос бүрт энэ явдал ядаж ганц удаа тохиолдож байсан гэдэгт итгэлтэй байна. Гэтэл санамсаргүй байдлаар "нүхээ" андуурч хийх явдал ч гардаг билээ. Тухайн үед бүсгүй ихэд сандарч, ичин “Би өнөөдөр юу идлээ” хэмээн санаагаа чилээж явдаг юм. 

Буруу нүх

7 Хуурайшилт

Бид арьс хуурайшсан тохиолдолд элдэв тос түрхэж, яаралтай арга хэмжээ авснаар зовлонгоос ангижирдаг. Харин энэ хуурайшилт бол арай өөр. Таарахгүй ариун цэврийн хэрэгсэл, бүтээгдэхүүн зэргээс хамаарч эмэгтэйчүүдийн умдагны хуурайшилт үүсэж, маш их загатнаж хүндхэн байдалд оруулдаг байна. 

Хуурайшилт

8 Мөөгөнцөр

Эмэгтэй хүн бүрийн амьдралд дор хаяж нэг удаа урилгагүй зочилдог аймшигт дайсан бол яалт ч үгүй мөөгөнцөр. Энэ нь мэдээж сайхан байхгүй нь лавтай. Бэлэг эрхтэн нь загатнаж, өтгөвтөр зүйл ялгарч хамаг л муу муухай шинж тэмдэг илэрнэ.

Мөөгөнцөр

9 Хийгээ гаргах

Гэхдээ энэ нь унгах гэсэн үг биш шүү. Эмэгтэйчүүдийн саванд бүрэлдсэн хий нь секс хийж байх явцад гардаг бөгөөд үүнийг хий гарах гэж нэрлэнэ. Энэ нь нэг төрлийн өвчин төдийгүй дур тавихад нь ч нөлөөлдөг байна. Ийн савныхаа хийг гаргах нь сексийн хамтрагчид нь мэдрэгддэг ба сайхан санагддаггүй гэнэ.

Хийгээ гаргах

10 Шээсний замын халдвар

Эмэгтэйчүүдэд нэлээд түгээмэл тохиолддог өвчлөл юм. Энэ нь тэдэнд таагүй нөхцөл бүрдүүлж, өөрийн мэдэлгүй дотоожоо норгож орхидог болгодог байна шүү. Хэдийгээр жаахан бохир сонсогдох боловч тэгтлээ жигшээд байхаар зүйл биш. Өвчин ямар хэлж ирэх биш дээ.

Шээсний замын халдвар

11 Дотуур хувцас

Ихэнхи бүсгүйчүүд бенз өмсөж, өөрийн галбираа бусдад гайхуулах дуртай байдаг билээ. Ердөө нарийн утас төдий дотуур хувцсаа тэд хэрхэн цэвэрлэдэг бол? Гараар угаахад хэцүү бөгөөд угаалгын машинаар угаахад огтхон ч цэвэрлэгддэггүй гэдгийг та мэдэх үү?

Дотуур хувцас

12 Өтгөн хатах

Өтгөн хатах нь цааш даамжирвал маш хүнд өвчин болж хувирдаг. Үүний улмаас цагаан мах гарах эрсдэлтэй бөгөөд энэ тохиолдолд шуудхан л эмчид хандсан нь дээр. 

Өтгөн хатах

13 Тэнэг хөдөлгөөн

Тэд бусдын нүднээс далд байхдаа жинхэнэ өөрийнхөөрөө байж чаддаг юм. Харин та тэднийг яадаг гэж санана. Хэнээс ч санаа зовж, биеэ барилгүй байхдаа охид хамгийн тэнэг харагдах хөдөлгөөн хийж, дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байдаг юм шүү. Хамгийн азгүй нь та тэднийг ийм байдалтай байхыг хэзээ ч харж чадахгүй. Учир нь тэд өөрийн дутагдлаа бусдад харуулах хамгаас дургүй.

Тэнэг хөдөлгөөн

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()