1
Их ус уу, цэвэр агаарт гар, биеийн тамираар хичээллэ
Их хэмжээний ус уух нь бөөрний үйл ажиллагааг эрчимжүүлдэг бөгөөд энэ нь бие махбодиос бохирдлыг хурдан гаргаж, шээсэн дэхь никотины хэмжээг нэмэгдүүлдэггүй байна. Үүнээс гадна их хэмжээний тамхи татдаг хүмүүс биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг сайн хийх хэрэгтэй. Биеийн хүчний дасгал хийх нь зүрхний үйл ажиллагаа болон цусны эргэлтийг сайжруулна. Никотин судас нарийсгадаг учир цэвэр агаарт алхаж, халуун хүйтэн хосолсон шүршүүрт орох хэрэгтэй байдаг. Энэ нь уушгины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж, цусны эргэлтийг сайжруулахад туслана.
Эмч нар өрөө, тасалгаанд гэхээсээ илүү агаарт тамхи татахыг зөвлөж байна. Учир нь өрөө тасалгаанд утааны концентраци нэмэгддэг аж. Мөн өглөө тамхи татахынхаа өмнө хүйтэн бүлээн шүршүүрт орж, хөл гараа дунд зэргийн ширүүн бие угаагчаар үрэх хэрэгтэй гэжээ. Энэ нь захын цусан хангамжийг сайжруулна.
2
Хямд тамхи битгий тат
Никотин гэхээсээ илүү тамхинд агуулагдах нэмэлт бодисууд эрүүл мэндэд сөрөг үр дагаварыг авчирдаг. Тамхины утаанд 4000 орчим химийн нэгдэл байдаг бөгөөд хамгийн багадаа 12 хорт хавдар үүсгэх бодис бий. Үүнээс гадна тамхины утаанд хийн бодисууд маш их байдаг. Мөн тамхины давирхай, хавдар үүсгэх нүүрсхүчил, фенол, крезол, нафтол гэх олон бодисууд бий.
Тамхи хэдий чинээ хямд байна төдий чинээ чанаргүй түүхий эдийг ашиглаж байна гэсэн үг юм. Энэ төрлийн тамхинд их хэмжээний давирхай, хийн бодисууд байдаг.
Үүнээс гадна үнэтэй тамхи нь илүү чанартай шүүлтүүртэй. Чанартай шүүлтүүр нь никотин болон давирхайн хорыг илүү сайн шүүдэг учир бие организмд нэвтрэх нь бага.
3
Бага багаар зөөлөн тамхи руу шилж
Пульмонологчдын хэлснээр зөөлөн тамхинд никотин болон давирхайн түвшин бага байдаг гэжээ. Гэхдээ хатуу тамхи шиг хүчтэй нөлөөлдөггүй учир зөөлөн тамхинд орсон хүн өмнөхөөсөө хоёр дахин илүү татаж, хорт бодисыг хоёр дахин илүү сорж байна гэсэн үг юм. Тиймээс тамхиа бага багаар зөөлрүүлж татах хэрэгтэй.
4
Тамхиа дуустал нь битгий тат
Эмч нар тамхийг шүүлтүүр хүртэл нь ерөнхийдөө талаас дээш хүртэл битгий тат хэмээн зөвлөж байна. Учир нь тамхи дуусах дөхөх үед хорт бодисны концентраци илүү нэмэгддэг гэнэ. Тиймээс утаа илүү өтгөн, илүү хортой болдог аж.
Тамхийг 5 минутын турш, удаанаар татах хэрэгтэй гэж эмч нар зөвлөж байна. Хурдан татах тусам утааны никотин, давирхай, нүүрстөрөгчийн хэмжээ нэмэгддэг гэнэ. Тиймээс яарсан байдалтай тамхи татах хэрэггүй.
5
Электрон тамхи татах
Электрон тамхи татах нь эрүүл мэндэд хор хөнөөл багатай бөгөөд дараах давуу талтай байдаг.
Хорт бодисны найрлага багатай: Электрон тамхины шингэнд давирхай, нүүрстөрөгчийн хий болон бусад төрлийн хорт бодис байдаггүй. Хэдийгээр шинжлэх ухаанаар электрон тамхины аюулгүй байдлыг батлаагүй байгаа ч 2015 онд Британийн эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад энгийн тамхинаас 95%-иар бага хортой болох нь тогтоогдсон байна.
Утаа биш харин уур сорж байгаа: Уур нь утааг бодвол хор багатай байдаг учир тамхи татаж буй хүнд үзүүлэх хор нөлөө нь ч бага байдаг. Үүнээс гадна хөндлөнгийн хүмүүст үзүүлэх хор нөлөө ч багатай.
Давсан никотин ашиглах: Энэхүү хиймлээр гаргаж авсан бодис нь хүний бие организмтай ижил pH-тэй байдаг учир бие махбодь хүлээж авахдаа илүү амархан байдаг. Тиймээс тамхичин өөрийн “никотины өлсгөлөн” байдлыг хэд сороод л дарж чадна. Үүнээс гадна биед нэвтрэх хорт бодис хамгийн бага хэмжээтэй байдаг юм.
Ханиах, шүд шарлах, амны эвгүй үнэрийг дарах: Электрон тамхи хэрэглэснээр шүд шарлах, ханиалгах, амны эвгүй үнэр гарах зэрэг багасдаг бөгөөд амт болон үнэр мэдрэх чадвар дээшилдэг. Мөн зүрхний хэмнэл хэвийн болж, амьсгаадах багасдаг байна.
Шингэний хэмжээг хянах боломжтой: Хэрвээ та тамхинаас гарахаар шийдсэн бол бага багаар шингэний концентрацийг өөрөө бууруулж болно.