50 насандаа жаргалтай байхын тулд 30 насандаа хийх зүйлс

“Quora” сайтынхан 50-аас дээш насны хүмүүстэй ярилцаж энэхүү дүгнэлтийг гаргасан байна. Хэрвээ тэд 30 насандаа эргээд очсон бол эдгээр зүйлсийг  хийх байсан гэнэ. Ингээд биднээс ахмад хүмүүсийн бүхий л амьдралынхаа туршид хуримтлуулж авсан энгийн хэрнээ чухал зүйлсийн талаар мэдээллийг танд хүргэе.

50 насандаа жаргалтай байхын тулд 30 насандаа хийх зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Битгий тамхи тат. Хэрвээ татаж эхэлсэн бол хая.

“Би өөрийнхөө өвчтэй өвдгийг хараад таныг яг одооноос тамхи татахаа боль гэж хэлмээр байна” хэмээн Синди Перлман Финк хэлжээ. Тамхи үнэтэй, муухай үнэртэй, таны эрүүл мэндэд 100% сөргөөр нөлөөлнө гэдгийг санаарай. 50 насандаа хавдар гэгч зүйлтэй тулгарахыг хүсэхгүй байвал тамхиа яг одооноос хаях хэрэгтэй.

Битгий тамхи тат. Хэрвээ татаж эхэлсэн бол хая.

2 Түргэн хоол идэхээ боль

Та хэдэн ч насандаа их хэмжээний орлого олох боломжтой. Гэхдээ та өөртөө эрүүл мэндийг худалдаж авч чадахгүй гэдгийг санаарай. Харин 30 насандаа та түргэн хоолноос татгалзаарай” хэмээн Sireesha Chilakamarri бичсэн байна.

Түргэн хоол идэхээ боль

3 Эцэг эх, ойр дотны хүмүүстэйгээ холбоотой байх

Хамаатан, ойр дотны хүмүүстэйгээ та санаа нэгдэхгүй байх магадлалтай ч амьдрал дээрх чухал зорилгын нэг нь тантай санал нэгдэхгүй байгаа хүмүүстэй ярилцаж, санал бодлоо солилцох явдал юм.

Ингээд үл ойлголцол үүсэхэд та  хоёр бид бие биенээ үзэн яддаг гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ энэ тийм биш бөгөөд нас ахих тусам гэр бүлийн үнэ цэнэ гэгч зүйлийг мэдэрдэг юм.

Эцэг эх, ойр дотны хүмүүстэйгээ холбоотой байх

4 Нарнаас хамгаалах тос түрх

Залуу байхдаа бид нарнаас хамгаалах тос хэрэглэхгүйгээр наранд явах нь элбэг байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ нас ахих тусам арьс  өнгөө алдаж, үрчлээтэж, бага зэрэг чангахан хүрэхэд л хөхрөх, хуурайших шинж тэмдгүүд илэрдэг.

Нарнаас хамгаалах тос түрх

5 Спортоор хичээллэх

Амьдралынхаа хэв маягийг идэвхитэй болго. Өөрийн жинг хянаж, хэвийн хэмжээнд байлгах тал дээр анхаарал хандуулаарай. Дасгал хий. Илүүдэл жин маш олон сөрөг үр дагаварыг авчирдаг гэдгийг мартуузай.

Спортоор хичээллэх

6 Бага ч болов хуримтлал үүсгэ

Мэдээж, мөнгө хэмнэх гэдэг тийм ч таатай сонсогдохгүй. Гэхдээ 30 орчим насны хүмүүсийн хувьд хангалттай хэмжээний орлоготой байдаг учир бага ч болов мөнгийг ирээдүйдээ хадгалаарай.

Бага ч болов хуримтлал үүсгэ

7 Байгаа зүйлдээ талархаж сур

“Аз жаргал нь амжилтаас илүү үнэ цэнэтэй байдаг” хэмээн Роберт Уокер бичиж байсан. “Хэрвээ та байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж чадвал та саятан болох магадлал бага ч ирээдүйд аз жаргалтай амьдрах нь гарцаагүй”.

Байгаа зүйлдээ талархаж сур

8 Амьдралынхаа зорилгыг бүү хойшлуул

Байшин худалдаж авахыг хүсэж байна уу? Хүүхэдтэй болмоор байна уу? Ном бичмээр байна уу? Энэ мэтчилэн хэрвээ та ямар нэг зүйл хийхийг хүсэж байвал хэзээ ч бүү хойшлуул. Яг одоо эхэл. 30 хүрмэгц цаг хугацаа маш хурдан өнгөрдөг учир мөрөөдлөө биелүүлэх цаг завыг гаргаарай.

Амьдралынхаа зорилгыг бүү хойшлуул

9 Сайн унтаж амар

Одууд шиг харанхуй өрөөнд унтах хэрэгтэй. Унтахын өмнө ямар ч тод дэлгэц харах хэрэггүй. Нэг цагтаа унтаж, нэг цагтаа босох  хэрэгтэй гэж Нан Вальдман зөвлөжээ.

Сайн унтаж амар

10 Шүдэндээ анхаарал хандуул

Нас ахих тусам эрүүл мэндийн асуудлаас гадна шүдний асуудал үүсдэг. Хиймэл шүд зүүх гэдэг тийм ч таатай зүйл биш учир тогтмол шүдээ шалгуулж байгаарай.

Шүдэндээ анхаарал хандуул

11 Эд баялаг биш харин дурсамж хуримтлуул

Хожим нь дурсах дурсамжийг бүтээх гэдэг хамгийн таатай зүйлсийн нэг билээ. 50 нас хүрчихээд ямар ч дурсамжгүй зөвхөн эд баялагтай байх гэдэг тийм ч таатай зүйл биш болов уу.

Эд баялаг биш харин дурсамж хуримтлуул

12 Сайн үйл хийх

Хариу нэхэхгүйгээр шаардлагатай хүнд тусламж үзүүлж байгаарай. Сайн үйл хийх нь нас ахихад таны сэтгэл санааг гайхалтайгаар дэмжих болно.

Сайн үйл хийх

13 Айдсаа дарж сур

Гэрээсээ гарч адал явдлын эрэлд гараарай. Бүх айдсаа дарж, эрсдэлтэй алхам хий. Аялалд гарахдаа ойр дотныхоо хэн нэгнийг дагуулж яваарай. Харин дараа нь энэ дурсамж танд инээмсэглэл бэлэглэнэ.

Айдсаа дарж сур

14 Жилд хамгийн багадаа 10 ном унш

Тархи тогтмол хөгжих арга замыг эрэлхийлж байдаг учир хамгийн гол нь та тархиа хооллох хэрэгтэй. Эс тэгвээс та 50 насандаа зурагт үзэхийн оронд ном уншиж байхгүй яав даа гэж харамсах болно.

Жилд хамгийн багадаа 10 ном унш

15 Боломж гарвал аял

Шинэ аялалд гарснаар бид шинэ асууллтай тулгарах бөгөөд таны өмнө шинэ боломж нээгдэж байгаа юм. Та айдсаа дарж, аз жаргалыг мэдэрч сурна.

Боломж гарвал аял

16 Бясалгал хийж сур

Бясалгал хийхэд төдийлөн их хугацаа шаардахгүй ч гайхалтай үр дүнтэй. Энэ нь таныг амьдралыг төдийгүй хайртай хүмүүсийн тань амьдралыг өөрчлөх болно. Үүнийг шинжлэх ухаанаар баталсан байдаг. 

Бясалгал хийж сур

17 Өөрөөсөө ичэхээ больж, зоригтой, итгэлтэй бай

Хэзээ нэгэн өдөр та таны бие галбир өөрчлөгдсөнийг харж, үдэшлэгт явж хэн нэгэнд сэтгэгдлэл төрүүлэхийг хүсэхгүй болно. Тиймээс яг одоо өөрийгөө танин мэдэж, 50 насандаа сэтгэлийн хаттай болж чадна.

Өөрөөсөө ичэхээ больж, зоригтой, итгэлтэй бай

18 Өдрийн тэмдэглэл хөтөл

Таны үнэтэй дурсамжууд хэзээ нэгэн өдөр ой санамжнаас тань бага багаар арилна. Тиймээс та энэ бүхийг дэвтэрт бичээрэй. Хожим нь та энэ бүхнийг харж уйдахгүй шүү дээ.

Өдрийн тэмдэглэл хөтөл

19 Байртай бол

Түрээсэнд хэдэн төгрөг төлж байгаа болон ипотекийн зээлийн төлбөрөө харьцуулаад үзээрэй. Магадгүй 50 насандаа та байртай ч болох юм бил үү.

Байртай бол

20 Найз нөхөддөө анхаарал хандуул

Хамт байхад хөгжилтэй, тайван, танд үлгэр дуурайлал болж чадах хүмүүстэйгээ илүү ойр байгаарай. Хамтдаа инээж, дараа нь дурсах сайхан зүйлийг бүтээх хэрэгтэй

Найз нөхөддөө анхаарал хандуул

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()