Биеэ үнэлэгч бүсгүй Хятадын далайн дээрэмчдийн хатан хаан болсон түүх

2020-03-02, 16:56
8,544

Цагтаа биеэ үнэлэгч байсан хятад бүсгүй Чин Ши нь 70 000 хүнтэй флот байгуулж асар их хэмжээний газар нутагт өөрийн ноёрхлыг тогтоон байсан түүх бий.

Биеэ үнэлэгч бүсгүй Хятадын далайн дээрэмчдийн хатан хаан болсон түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэрээр далай дахь эмсийн хүрээлэн гэж болох “Цэцгэн завь” хэмээх хөлөг онгоц дээр ажиллаж байхдаа Өмнөд Хятадын далайгаар аялан явж таарсан усан онгоцны далайчдад зөвхөн биеэр төдийгүй бас театрын тоглолт маягийн үйлчилгээ үзүүлдэг байжээ.

26 настайдаа Чин Ши өөрийн хань болох хүнийг үйлчлүүлэгч дотроосоо олж авсан нь Чэнь И хэмээх нэртэй, тэр үедээ  хамгийн аюултай, Өмнөд Хятадын тэнгисийн ихээхэн хэсгийг хяналтдаа авсан далайн дээрэмчин байсан юм. Тэд гэр бүл болохын өмнө Чин Ши нэгэн болзол тавьсан нь тэрээр эр нөхөртөө үүрд үнэнч байх ба харин нөхрийнхөө мэдлийн флотыг засаглах эрх мэдлийг нь хуваалцан захирах тухай байв.  

Тухайн цаг үед эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй хамтран олон мянган хүнтэй армийг удирдан явах нь санаанд багтамгүй боловч далай дээр өөрийн гэсэн хууль, заншил үйлчилж байжээ. Хос хоёр хүүхэд гаргаагүй учир загасчдын нэгэн хүүг хулгайлан авсан нь Чан Баозай хүү байв. Хачирхалтай нь далайн дээрэмчин эр энэ хүүтэй дотно харьцаанд ордог болжээ.

Хоёр жилийн дараа Чэнь И үхлээ. Хатагтай Чэнь болсон Чин Ши-д нөхрийнхөө орхисон их флотыг гартаа авах хэцүү цаг үе эхэлсэн бөгөөд  энэ нь 400 онгоц бүхий 70 000 далайн дээрэмчид байсан нь одоо үед ч асар том флот гэж тооцогдох билээ.

Хатагтай Чэнь өөрийн шинэ хамтрагч буюу ханхүүгээ олонд зарласан нь нөгөөх хулгайлж авчирсан хүү нь, талийгаач болсон нөхрийнх нь амраг болох Чан Баозай байв. Магадгүй нэг гэрийн хоёр энэ хүүхдийг анх авахдаа хүүхдээ болгох гэж биш, ээлжлэн энэ хүүтэй янаг амрагийн үйл хийх гэж ч биш, харин Чэнь И-г үхэх үед түүний эхнэрт нь үлдсэн флотыг захирах хууль ёсны хамгаалалт хэрэгтэй байсан нь энэ хүүхэд байсан байж болох юм.

Хатагтай Чэнь өөрийн флотын хөлгүүдэд хатуу дэг журам тогтоосон нь тэр их олон эрчүүдийг гартаа байлгах цорын ганц боломж байлаа. Өөрийн шинэ амраг-хүүтэйгээ тэрээр хатуу дүрэм журам тогтоон зөрчсөн этгээдийг шийтгэж байсан бөгөөд ахлах тушаалтны тушаал биелүүлээгүй хүний толгойг тэр дор нь авдаг байсан нь ихээхэн үр дүнтэй байсан бололтой.

Баригдсан эмэгтэйг хүчиндэх, флотын сангаас мөнгө хулгайлах, луйвардах зэрэгт шууд л цаазалж байснаараа нэгдсэн дэг журам тогтоон асар том флотыг гартаа барьж авсан төдийгүй далайн дээрэмчдийн асар том сүлжээ бий болгосон байна.  

XVIII - XIX  зууны үеийн далайн дээрэмчид гэж хэсэг бүлэг хүн хэрэн хэсэж, таарсан усан онгоцыг дээрэмдэж байдаг гэдэг нь буруу ойлголт бөгөөд тэд бүгд өөрийн гэсэн нөлөөллийн бүс, хүч боломжтой нэгэн ёсны нэгдсэн том зохион байгуулалтад орсон маш хүчирхэг бүлгүүдийн нэгдэл байжээ. Бүр өөрийн гэсэн соёл, хууль ёстой.

Өсөж томорсон Чан Баоцай удалгүй бас нэг толгойлогч болсон ба маш хатуу ширүүн зан ааштай энэ залуу дээрэмчдийн айдсыг төрүүлэхээс гадна бас хүндэтгэлийг хүлээх болсон байна.

Өмнөд тэнгис, эрэг орчмын нутагт ийм хүчирхэг бүлэг, удирдагч бий болж байгаад Чин улсын хаад таагүй хандаж байсан ба хатагтай Чэнь-ий флотыг устгахаар их цэрэг явуулсан боловч бут цохигдон, амьд үлдсэн цэргүүд нь загасчны завь зэрэг таарсан, олдсон, усанд живчихгүй юманд суун зугтаж ирцгээсэн гэдэг.

Олон жилийн турш хатагтай Чэнь-ий флотыг устгах гэж Португали, Британийн засаг төр хөөцөлдөж байсан төдийгүй өөр бусад өрсөлдөгч далайн дээрэмчдийн бүлэг ч бас ийм хүсэлтэй байлаа. Хэдийгээр энэ флот нэлээд суларч ирсэн боловч ялагдаж сүйрсэнгүй. Энэ үед Чин улсын хаан хатагтай Чэнь-тэй эвийн гэрээ байгуулах санал тавьж, уг саналаар хатагтайн дээрэмчид нь дээрэм хийхээ больж энгийн иргэн болох, үүнийхээ төлөө урьд өмнө хийж байсан үйлдэлдээ ямар нэг ял зэм авахгүй байх гэсэн зүйлүүд байжээ.

1810 онд хатагтай үүнийг зөвшөөрсөн ба нөхөр нь Чин улсын засаг захиргаанд удирдах түшмэл болсон байна. Хэдэн жилийн дараа тэд хүүхэдтэй болсон боловч Чэнь 10 жилийн дараа дахин бэлэвсэрч, хоёр дахь нөхрөө оршуулжээ. Үүний дараа засаг төрд амлаж байсан амлалтаа мартан Гуанжоуд ирж эмсийн хүрээлэн, мөрийтэй тоглоомын газар, хар тамхины өрөө зэргийг нээн ажиллуулж байгаад 69 настайдаа нас барсан нь далайн дээрэмчдийн хувьд бол маш өндөр насалсан хэрэг байлаа.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()