90 настай цуврал алуурчин, "шулам" хочит Баба Анукагийн түүх

Ана ди Пистонья буюу Баба Анука (Баба Анујка) нэрээр танигдсан энэхүү эмэгтэй бол Югославын буюу өнөөгийн Сербийн Владимировак тосгоноос гаралтай цуврал алуурчин юм. Тэрээр 19-р зууны сүүл 20-р зууны эхэн хүртэл 50-иад (150 гаруй байх боломжтой) хүнийг хордуулжээ. 

90 настай цуврал алуурчин, "шулам" хочит Баба Анукагийн түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Залуу нас ба гэрлэлт

Анукагийн залуу ахуйн амьдралын талаар мэдээлэл хомс,  үнэн бодит эсэх нь эргэлзээтэй байдаг. Зарим эх сурвалжийн мэдээлснээр тэрээр 1838 онд Румынд нэгэн баян малчны гэрт мэндэлж, 1849 онд Австрийн Эзэнт Гүрний хилийн ойролцоох Владимировак тосгон руу нүүжээ.

Гэсэн ч тэрээр өөрийгөө 1836 онд төрсөн гэдэг байна. Баба Анука Панчевогийн хувийн сургуульд баян айлын хүүхдүүдтэй хамт суралцаж, хожим нь аавындаа амьдардаг болжээ. Тэрээр 20 настайдаа Австрийн залуухан цэргийн офицерт дурлаж, хожим хууртагдсанаас хойш мизантропист буюу хүмүүсийг үзэн яддаг болжээ.

Ялангуяа тэр офицер өөрт нь тэмбүү өвчин халдаагаад, дараа нь хаяж явсан нь түүнд маш хүндээр туссан аж. Үүний дараа тэрээр өөрийгөө бусдаас бүрэн тусгаарлаж, өвчнөө эдгээхийн тулд эм найруулах ухаан, химийн чиглэлийг сонирхож эхэлжээ.

Удалгүй Анука, ди Пистонья хэмээх газар эзэмшигчтэй гэрлэж 11 хүүхэдтэй болсон ч зөвхөн тэдний нэг нь л амьд мэнд насанд хүрч чадсан байна. Түүний нөхөр Анукагаас олон насаар ах байсан учир хамт амьдраад 20 жилийн дараа нас баржээ. Анука нөхрийгөө нас барсны дараа ч химийн ухаанаар оролдож, суралцахаа орхиогүй юм.

Залуу нас ба гэрлэлт

2 Эмийн ургамлын туршилтууд

Анука нөхрийгөө нас барсны дараа гэрийнхээ нэг буланг лаборатори болгон тохижуулж, удалгүй эмийн ургамал бэлтгэх, анагаах чадвараараа багагүй нэр хүндтэй болжээ. Элдэв өвчинд ороогдсон тариачдын эхнэрүүдийн байнга очдог хүн болж, амьдралаа залгуулж, тав тухтай амьдрах орлогоо олчихдог байв.

Ингээд тэрбээр янз бүрийн туршилт хийж, "ид шидийн" үйлчилгээтэй шинэ эм үйлдвэрлэх болжээ. Жишээлбэл цэргүүдийн биеийг өвтгөж, албанаас зугтахад нь тусалдаг тан, өөрийн нэрийн "шидэт ус", "дурлуулах уусмал" хийж зардаг байв.

Түүний алдарт "шидэт ус" нь гэр бүлийн асуудалтай эмэгтэйчүүдэд зориулагдсан ба тэрхүү усыг уусан эр нөхөр нь 8 хоногийн дараа үхдэг байна. Харин "дурлуулах уусмал"-д нь тухайн үед илрүүлэх маш хэцүү байсан хүнцэл хэмээх хор агуулагддаг байжээ.

Үйлчлүүлэгчид нь Анукад хандахад тэрээр үргэлж "Асуудал чинь хэр хүнд байна?" буюу "Тэр хүний чинь биеийн жин хэд вэ?" гэсэн утгатай асуулт асуудаг аж. Үүний дараа Анука биеийн жинд нь тохируулж хорын тунг  тааруулдаг. Түүний хохирогчид ихэвчлэн залуухан, цоо эрүүл эрчүүд байдаг. Анукагийн шүүх хурлын үеэр үйлчлүүлэгчид нь  хайрын ундаанд хор агуулсан гэдгийг огтхон ч мэдээгүй, эмэгтэйг ид шид, ер бусын хүчтэй гэж боддог байсан гэж мэдэгджээ. Тэрээр ийм аргаар нийтдээ 50-150 гаруй хүн хордуулсан байна.

Эмийн ургамлын туршилтууд

3 Момировын аллага

1924 оны 1-р сард Анука өөрийн шидэт усаа Стана Момиров гэгчид 2300 динараар заржээ.

Стана өмнө нь Анукагаар үйлчлүүлж байсан ба өөр зорилгоор эмийн ургамал авч байжээ. Стана Анукагийн өгсөн хандыг өөрийн нөхөр Лазар Лудошкид уулгасан бөгөөд хэдхэн хоногийн дараа нөхөр нь нас баржээ. Удалгүй Стана тосгоныхоо өөр нэгэн эртэй гэрлэсэн байна. Үүнээс хэдэн сарын дараа шинэ нөхрийнх нь баян авга ах хачирхалтай шалтгаанаар нас барсан байна.

Цагдаагийнхан сэжиг авч, Станаг баривчлахад тэрээр Анукад хэргээ тохсон байна.

Энэ гэр бүлтэй холбоотой хэрэг ингээд дууссангүй. 1926 оны 12-р сард Анука шидэт усаа Сима Момиров болон түүний эхнэр Софияд заржээ. Удалгүй Симагийн 70 настай аав Никола Момиров нас барж үүнд Софияг сэжиглэсэн байна. Тэдний мэдэгдсэнээр Никола архи хэтрүүлэн хэрэглэж, өөрийн хүүхдүүд, ач, зээ нартаа харгис хэрцгий ханддаг байсан гэжээ. София тосгоны Даника Стоич гэх эмэгтэйгээс Анукагийн талаар сонсож, түүнтэй холбогдон шидэт усыг 5000 динараар худалдан авсан нь хожим ил болсон байна. София усыг Никола болон түүний 16 настай зээ охинд уулгаж, тэд 15 хоногийн дараа нас барцгаажээ.

Момировын аллага

4 Шүүх хурал

Анукагийн анхны шүүх хурал 1914 оны 06-р сард Бела Керквад болж бусдад хор өгч хороосон хэргээр буруутгасан ч хангалттай нотлох баримтгүй байсан тул түүнийг цагаатгажээ.

Харин 1928 оны 05-р сарын 15-нд түүнийг 90 настайд нь Стана, София, Сима Момиров, Любина Миланков, Даница Стоич, Ольга Штурза нарын хамт Никола Момиров, Лазар Лудушки нарыг хороосон хэргээр баривчилсан байна.

Шүүх хурал 1929 оны 06-р сарын 18,19-нд Панчево дүүргийн шүүхийн танхимд эхэлж, Анукагийн гэрээс олсон химийн бодисуудын дээжийг шинжилгээнд оруулжээ.

Шүүгчид аллагад оролцсон бүх гэмт хэрэгтнүүдэд цаазын ял оноож, харин Штурзад насанд хүрээгүй гэх шалтгаанаар суллажээ. София, Сима Момиров нар шүүх хурлын үеэр өөрсдийгөө өмгөөлж, шидэт усанд хор агуулсан байсныг мэдээгүй, Анукагийн ер бусын, ид шидийн хүчээр хүмүүс амиа алдсан хэмээн мэдэгджээ. Харин Стана Момиров нөхрийнхөө өвчнийг эдгээж, архинаас гаргахын тулд шидэт ус худалдан авсан гэв.

Ингээд шүүхийн шийдвэр гарч, Анукад 15 жилийн хорих ял, Сана, София Момиров нарыг гол гэмт хэрэгтнүүд гэж үзэн бүх насаар нь хорих ял оноосон бол Сима Момировт 15 жил, Любина Миланковыг 8 жилийн хорих ялаар шийтгэжээ.

Анука 98 настайдаа хөгширсөн гэх шалтгаанаар суллагдаж, 2 жилийн дараа буюу 100 настайдаа Владимировач дахь өөрийн гэртээ нас баржээ.

Шүүх хурал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()