"Burning Man" наадмын "Янагийн асар" дотор юу болдог вэ?

Жил бүр АНУ-ын Невада мужийн Блэк-Рок цөлд “Burning Man” хэмээх наадам болдог бөгөөд наадамд оролцогчид ямар ч хорио цээргүйгээр өөрийгөө илэрхийлэх боломжтой байдаг гэнэ. Наадмын гол зорилго бол цөлийн дунд олноороо цуглаж, орчин үеийн урлагийн хачирхалтай, өвөрмөц бүтээлүүдийг хийж, дараа нь шатаах явдал аж. Төгсгөлд нь уламжлал ёсоор аварга том хүний баримал "Burning Man"-ыг шатааснаар наадам өндөрлөнө. Ингээд энэхүү сонирхолтой наадам дээр болдог зүйлсийн талаар сонирхоё.

"Burning Man" наадмын "Янагийн асар" дотор юу болдог вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Уг наадмаас аз жаргал, сэтгэл ханамжийг мэдэрч чадаагүй залууст зориулсан “Orgy Dome” хэмээх асар үйл ажиллагаа явуулдаг байна.

“Orgy Dome” нь том хэмжээтэй, агааржуулагчтай асар бөгөөд бүх төрлийн бэлгийн чиг хандлагатай хүмүүс дотор нь болж буй ажиллагаанд оролцож болно.

“Энэ бол аюулгүй чөлөөт орчин бөгөөд насанд хүрсэн хосууд хүссэн бүхнээ хийж болно” хэмээн Сакраментогийн “And Then There’s Only Love” хэмээх байгууллагын ажилтан, “Orgy Dome” асрын менежер хэлжээ.

Асар дотор массажны ширээ, цэвэрхэн орны даавуутай гудас, бэлгэвч, буйдан гээд бүх зүйл бий. Өнгөрсөн жил энэхүү асраар 9000 гаруй хүн үйлчлүүлсэн байна.

Асрын үүдэн дээр зохион байгуулагчид зогсож, майхан руу орж буй хүмүүс хосоороо явж байгаа эсэхийг нягтлана. Ганц бие хүмүүс тийшээ орох боломжгүй.

“Асар дотор ороод л дүүрэн нүцгэн хүмүүс, хоёулаа эсвэл групп секс хийж буй хүмүүс нүд хужирлана. Ихэнх хүмүүс хамт орсон хостойгоо бэлгийн харилцаанд ордог ч заримдаа хосууд хамтрагчаа солих явдал ч гарна” хэмээн Reddit сайтын нэгэн хэрэглэгч бичжээ.

“Orgy Dome” арга хэмжээнд хүмүүсийг нууцаар ажиглах сонирхолтой хүмүүс болон бусад гаж донтонгууд их дуртай байдаг. Гэхдээ тэд танд төвөг болохгүй бөгөөд хэрвээ хүсэхгүй байвал үүнийгээ илэрхийлэхэд л хангалттай. Үүнээс гадна наадмын зохион байгуулагчид, ажилчид ч тусламж хэрэгтэй үед туслахад хэзээд бэлэн” гэж туршлагатай оролцогч хуваалцсан байна.

“Orgy Dome-д би нөхөр Люктэйгээ хамт орсон бөгөөд анх удаа бүлэг секст оролцож үзсэн. Майхан дотор бүх насны, бүх төрлийн бие галбиртай, орон орны хүмүүс байдаг. Бүдэг гэрэлд намуухан хөгжим эгшиглэнэ. Миний мөр болон толгойд хэн нэгэн массаж хийж байсан бөгөөд бид 6-уулаа тэврэлдэж байгаад дараа нь тусгай гудастай өрөөнд орсон. Нөхөр бид хоёр хамтрагчаа сольсон юм. Бид нэг нэгэн рүүгээ энэ бол үнэхээр гайхамшигтай гэсэн харцаар харж байсан. Бүх зүйл 1 цаг орчим үргэлжилсэн бөгөөд энэхүү туршлага нь нөхөр бид хоёрын хувьд харилцаагаа өөрчлөх, шинэ түвшинд аваачихад гайхалтай туршилт болсон” хэмээн АНУ-ын Портлендын 28 настай бүсгүй Жоселин “Cosmopolitan”-д өгсөн ярилцлагандаа хуваалцсан байна.

УНШИГЧ ТА ТӨСТЭЙ МЭДЭЭЛЛИЙГ ДООРХ ХОЛБООС ДЭЭР ДАРЖ ҮЗЭЭРЭЙ

~"Burning man-2019" фестивалийн халуухан зургуудаас...~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()