Нүүрний алтан харьцааны томьёо
Нүүрний алтан харьцааны томьёог Грекчүүд гоо үзэсгэлэнгийн математик тэгшитгэл гэж үздэг. Доктор Де Силвагийн хэлснээр энэ нь 3 хэсгээс бүрдэнэ.
1. Нүүрний урт, өргөний харьцаа. Дундаж нь 1.6-тай ойролцоо байх тусам төгс төгөлдөрт тооцогдоно.
2. Духны дээд хэсгээс 2 нүдний голын цэг, нүдний голын цэгээс хамрын үзүүрийн цэг, хамрын үзүүрээс эрүү хүртэлх хэмжээс. Энэ гурвын харьцаа ижил байх тусам царайлагт тооцогдоно.
3. Нүдний өргөн, 2 нүдний хоорондох зайтай тэнцүү байх. Мөн чихний урт, хамрын урттай тэнцүү байх.
10
Райан Гослинг – 87.48%
Жүжигчин Райан Гослингийн хамар тус жагсаалтад багтсан бүх залуусынхаас хамгийн төгс хэлбэртэй нь байсан хэдий ч түүний уруул тун доогуур байранд жагсжээ.
9
Кэйни Вест – 87.94%
Түүний нүд хоорондын зай, эрүүний харагдах байдал нь жагсаалтад дээгүүр бичигдсэн ч харамсалтай нь түүний нүүрний хэлбэр түүний нийт оноог бага зэрэг доош нь татсан байна.
8
Идрис Эльба – 88.01%
Идрис Эльбагийн эрүүнд бараг л “төгс", нүд хоорондын зайнд нь ч тун оновчтой гэсэн дүн тавьжээ. Ганц асуудал нь Идрисийн хамар, уруулын хэмжээ түүнийг жагсаалтын сүүл хавьцаа бичигдэх шалтгаан нь болжээ.
7
Дэвид Бекем – 88.96%
Алдарт хөлбөмбөгчин маань жагсаалтад бичигдсэн залуусын дундаас хамгийн “өөгүй”, “төгс” эрүүтэй эрхмээр шалгарчээ. Үүгээр ч зогсохгүй түүний хамар, уруулын хоорондох зай бараг л төгс гэсэн үнэлгээнд ойртож очсон байна. Тэгвэл түүний хамар, нүдний байршил нь үл ялиг асуудалтай гэсэн хариу гарчээ.
6
Хью Жэкман – 89.64%
Икс хүмүүс цувралын мутант нохойн дүрээр олонд танигдсан түүний хамрын хэлбэр хамгийн өндөр оноог авсан ч уруул, нүдний хоорондох зай “арай л биш” байсан гэнэ.
5
Жорж Клуни – 89.91%
Хаанаас нь ч харсан царайлаг түүний арьс сүүлийн хэдэн жилийн дотор суларч, нүднийх нь зовхи унжаад байгаа нь түүнийг энэ жагсаалтын 5-д бичигдэх шалтгаан нь болжээ.
4
Брэд Питт – 90.51%
Нэг хэсэг дэлхийн хамгийн царайлаг залуугаар өргөмжлөгдөж явсан Брэд Питтийн нүд хоорондын зай хамгийн сайхан зохицсон байгаа ч түүний хамрын хэлбэр алтан харьцаанд хүрээгүй гэсэн тайлбарыг Доктор Жулиан Де Силва өгсөн байна.
3
Брэдли Купер – 91.08%
Түүний нүд хамгийн төгс байрлалтай байсан ч хамар болон нүүрний хэлбэр нь түүнийг доош татжээ. Дэлхийн супер моделын хайрыг булаасан энэ эрхэм таны нүдэнд ямар харагдаж байна вэ?
2
Хенри Кавилл – 91.64%
Уруул, духаараа хамгийн өндөр оноог авсан тэрээр нүдний байрлал, хамар, уруулын төгс харьцаагаараа жагсаалтын дэд байранд бичигджээ.
1
Роберт Паттинсон – 92.15%
Сонгодог нүүрний хэлбэрийнхээ ачаар бараг шалгуур болгонд эхний топ 5-д бичигдсэн “Breaking Dawn” цувралын гол дүрийн яльгүй дутагдалтай тал нь түүний бага зэрэг жижиг, нарийхан уруул юм гэж тус жагсаалтыг гаргасан гоо сайхны мэс засалч дүгнэсэн байна.