Дэлхийн хамгийн царайлаг 10 эрийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодруулжээ

Гоо сайхны талаар гүнзгий ойлголттой байсан Эртний Грекүүд хүний төгс царай төрхийг хэмжих томьёо хэмээн тодорхойлж болохуйц “алтан харьцаа”-г гаргаж ирсэн байдаг. Тэгвэл саяхан оддын гоо сайхны мэс засалч Доктор Жулиан Де Силва компьютерын програмын тусламжтайгаар энэхүү алтан харьцааг ашиглан олны танил эрхмүүдээс хамгийн төгс төрхтэй 10 эрийг шалгаруулжээ. 

Дэлхийн хамгийн царайлаг 10 эрийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодруулжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Нүүрний алтан харьцааны томьёо

Нүүрний алтан харьцааны томьёог Грекчүүд гоо үзэсгэлэнгийн математик тэгшитгэл гэж үздэг. Доктор Де Силвагийн хэлснээр энэ нь 3 хэсгээс бүрдэнэ.

1. Нүүрний урт, өргөний харьцаа. Дундаж нь 1.6-тай ойролцоо байх тусам төгс төгөлдөрт тооцогдоно. 

Нүүрний алтан харьцааны томьёо

2. Духны дээд хэсгээс 2 нүдний голын цэг, нүдний голын цэгээс хамрын үзүүрийн цэг, хамрын үзүүрээс эрүү хүртэлх хэмжээс. Энэ гурвын харьцаа ижил байх тусам царайлагт тооцогдоно. 

3. Нүдний өргөн, 2 нүдний хоорондох зайтай тэнцүү байх. Мөн чихний урт, хамрын урттай тэнцүү байх.

10 Райан Гослинг – 87.48%

Жүжигчин Райан Гослингийн хамар тус жагсаалтад багтсан бүх залуусынхаас хамгийн төгс хэлбэртэй нь байсан хэдий ч түүний уруул тун доогуур байранд жагсжээ. 

Райан Гослинг – 87.48%

9 Кэйни Вест – 87.94%

Түүний нүд хоорондын зай, эрүүний харагдах байдал нь жагсаалтад дээгүүр бичигдсэн ч харамсалтай нь түүний нүүрний хэлбэр түүний нийт оноог бага зэрэг доош нь татсан байна. 

Кэйни Вест  – 87.94%

8 Идрис Эльба – 88.01%

Идрис Эльбагийн эрүүнд бараг л “төгс", нүд хоорондын зайнд нь ч тун оновчтой гэсэн дүн тавьжээ. Ганц асуудал нь Идрисийн хамар, уруулын хэмжээ түүнийг жагсаалтын сүүл хавьцаа бичигдэх шалтгаан нь болжээ. 

Идрис Эльба – 88.01%

7 Дэвид Бекем – 88.96%

Алдарт хөлбөмбөгчин маань жагсаалтад бичигдсэн залуусын дундаас хамгийн “өөгүй”, “төгс” эрүүтэй эрхмээр шалгарчээ. Үүгээр ч зогсохгүй түүний хамар, уруулын хоорондох зай бараг л төгс гэсэн үнэлгээнд ойртож очсон байна. Тэгвэл түүний хамар, нүдний байршил нь үл ялиг асуудалтай гэсэн хариу гарчээ.

Дэвид Бекем – 88.96%

6 Хью Жэкман – 89.64%

Икс хүмүүс цувралын мутант нохойн дүрээр олонд танигдсан түүний хамрын хэлбэр хамгийн өндөр оноог авсан ч  уруул, нүдний хоорондох зай “арай л биш” байсан гэнэ.

Хью Жэкман – 89.64%

5 Жорж Клуни – 89.91%

Хаанаас нь ч харсан царайлаг түүний арьс сүүлийн хэдэн жилийн дотор суларч, нүднийх нь зовхи унжаад байгаа нь түүнийг энэ жагсаалтын 5-д бичигдэх шалтгаан нь болжээ.

Жорж Клуни – 89.91%

4 Брэд Питт – 90.51%

Нэг хэсэг дэлхийн хамгийн царайлаг залуугаар өргөмжлөгдөж явсан Брэд Питтийн нүд хоорондын зай хамгийн сайхан зохицсон байгаа ч түүний хамрын хэлбэр алтан харьцаанд хүрээгүй гэсэн тайлбарыг Доктор Жулиан Де Силва өгсөн байна.

Брэд Питт – 90.51%

3 Брэдли Купер – 91.08%

Түүний нүд хамгийн төгс байрлалтай байсан ч хамар болон нүүрний хэлбэр нь түүнийг доош татжээ. Дэлхийн супер моделын хайрыг булаасан энэ эрхэм таны нүдэнд ямар харагдаж байна вэ?

Брэдли Купер  – 91.08%

2 Хенри Кавилл – 91.64%

Уруул, духаараа хамгийн өндөр оноог авсан тэрээр нүдний байрлал, хамар, уруулын төгс харьцаагаараа жагсаалтын дэд байранд бичигджээ.

Хенри Кавилл – 91.64%

1 Роберт Паттинсон – 92.15%

Сонгодог нүүрний хэлбэрийнхээ ачаар бараг шалгуур болгонд эхний топ 5-д бичигдсэн “Breaking Dawn” цувралын гол дүрийн яльгүй дутагдалтай тал нь түүний бага зэрэг жижиг, нарийхан уруул юм  гэж тус жагсаалтыг гаргасан гоо сайхны мэс засалч дүгнэсэн байна.

Роберт Паттинсон – 92.15%

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()