"ASMR" - Хүмүүс яагаад бусдын хоол идэх чимээнд дурлах болсон бэ?

Оюун санааны дур ханамж төрүүлэх (ASMR) дүрс бичлэгүүд сүүлийн үед Youtube хуудаснаа нэлээд их хандалт авах болжээ. Зөвхөн тааламжтай маягаар хоол идэж байгаа дүрс бичлэгүүд уг платформын хэдэн сая хэрэглэгчдийн дунд алдаршиж байна. Тэгвэл энэ төрлийн дүрс бичлэг яагаад олны анхаарлыг ингэж их татаж байна вэ?

"ASMR" - Хүмүүс яагаад бусдын хоол идэх чимээнд дурлах болсон бэ?

1 Мэдрэхүй оргил цэгтээ хүрэх үзэгдэл

ASMR буюу Мэдрэхүй оргил цэгтээ хүрэх үзэгдэл нь, ямар нэг таатай зүйл харах эсвэл сонсох үед тархинд үүсдэг биологийн хариу үйлдэл юм. Эдгээр нь шар үс босох, дагз хавьд ирвэгнэх, тайвшрах зэрэг хүн бүрийн нүдэнд ил харагдаад байдаггүй мэдрэмжээр илэрдэг.

Мэдрэхүй оргил цэгтээ хүрэх үзэгдэл

2 Youtube-ийн шинэ чиглэл

ASMR дүрс бичлэгүүд Youtube хуудаснаа нэлээд алдаршиж байна. Энэ төрлийн бичлэгүүдэд камерын өмнө зорилготойгоор, амтархан хоол идэж байгаагаар гардаг. Зүгээр ч нэг хоол биш, ихэвчлэн олон төрлийн, их хэмжээний, хазах зажлах үед онцгой дуу чимээ гаргадаг төрлийн хоол хүнс байдаг. Зарим бичлэгүүд ASMR мэдрэмж төрүүлэх зорилгоор дөнгөж шивнэх төдий аяархан тайлбартай байдаг байна.

Youtube-ийн шинэ чиглэл

3 Мэдрэмжид гарах өөрчлөлтүүд

Хоол идэж байгаа бичлэг юу нь сонирхолтой байна вэ гэж зарим хүмүүс бодож байгаа байх. Тэгвэл “Plos One” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаагаар ASMR нь шар үс босохтой адил мэдэмж төрүүлдэг байна. Зарим хүмүүсийн тодорхой төрлийн дуу сонсох үед төрдөг гүн гүнзгий гоо зүйн мэдрэмжтэй төстэй мэдрэмж гэж хэлж болно.

Мэдрэмжид гарах өөрчлөлтүүд

4 Сэтгэл хөөрлийг дэмжих

ASMR видеонууд нь хурц мэдрэмжийг өдөөж, сэтгэлийн хөдлөл, хөөрлийг дэмждэг.  Гэхдээ энэ зөвхөн ASMR-ыг туршиж үзсэн хүмүүс болон ASMR-ийн видеог үзэх үед л тохиолддог аж. Судалгаагаар ASMR нь эерэг сэтгэл хөөрлийг идэвхжүүлж, дотоод хүчийг нэмж буй нь тогтоогджээ. 

Сэтгэл хөөрлийг дэмжих

5 ASMR дүрс бичлэг тайвшрах эмчилгээ болдог

ASMR бичлэгийг үзсэн ихэвчлэн хүмүүс тайвширч, стресс тайлагдсан гэж хэлдэг. Судалгаагаар энэ төрлийн дүрс бичлэгүүд сэтгэл хөдлөлийг тогтворжуулж, сэтгэлзүйн эмчилгээ болдог байна. Жишээлбэл зүрхний хэмийг бууруулж, эерэг мэдрэмж төрүүлдэг ажээ

ASMR дүрс бичлэг тайвшрах эмчилгээ болдог

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()