Сайн гэрийн эзэгтэйн гэрт байх ёсгүй зүйлс!

Өөдлөх айл үүднээсээ гэдэгчлэн гэр орны цэвэр цэмцгэр байдал нь тухайн гэрийн эзэгтэйн цэвэрч байдал, ааш зангийн илэрхийлэл болж байдаг. Гэтэл зарим бүсгүйчүүд үр ашиггүй олон зүйлсийг хаялгүй хадгалсаар байдаг нь гэрийг эмх замбараагүй харагдахад хүргэдэг. Тийм учраас бид танд сайн гэрийн эзэгтэйн гэрт байх ёсгүй зүйлсийг хүргэж байна. 

Сайн гэрийн эзэгтэйн гэрт байх ёсгүй зүйлс!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ачаалалтай уртасгагч

Бид уртасгагчийг ахуйн хэрэглээндээ ихээр хэрэглэдэг. Харамсалтай нь заримдаа аюулгүй ажиллагаагаа мартдаг.

Уртасгагчийг хэт их ачаалуулах нь галын аюул үүсгэх магадлалтайгаас гадна орооцолдсон их утсанд хүүхэд бүдэрч гэмтэх ч аюултай.

Ачаалалтай уртасгагч

2 Винил ханын цаас

Винилийн ханын цаасны гол найрлагад поливинилхлорид хэмээх бодис агуулагддаг бөгөөд хэрвээ ханын цаас тань чанаргүй бол поливинилхлорид бодис цааснаас ууршдаг байна. Хэдийгээр концентраци багатай ч бага багаар эрүүл мэндийг хордуулж байдаг юм. Ханын цаас сонгохдоо нухацтай хандах хэрэгтэй. Хэрвээ та хуванцар ханын цаас сонгохоор шийдсэн бол винил ханын цаасыг битгий сонгоорой. Үүний оронд будаг хэрэглэж болно.

Винил ханын цаас

3 Хуванцар тавилга

Бид заримдаа мөнгө хэмнэх үүднээс гэртээ хуванцар тавилга авч тавьдаг. Гэтэл үнэн хэрэгтээ ингэж бага багаар авсаар эцэст нь гэрээр дүүрэн ийм төрлийн тавилгатай болсон байх төдийгүй танай гэрийг хямдхан, тав тухгүй харагдуулах болно. Тиймээс олон ийм тавилга авснаас нэг мөсөн чанартай тавилга сонгосон дээр. 

Хуванцар тавилга

4 Хугацаа нь дууссан гоо сайхны бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүний тест

Аливаа бараа, бүтээгдэхүүн ялангуяа гоо сайхны бүтээгдэхүүний хадгалах нөхцөл, дуусах хугацаа зэргийг сайтар анзаарч байх хэрэгтэй. Учир нь хугацаа нь дууссан гоо сайхны бүтээгдэхүүний чанар муудаж арьсанд сөргөөр нөлөөлж эхэлдэг. Тиймээс сормуусны будгаа сард 1 удаа, контур болон нүдний будгийг 6-12 сард нэг удаа, пудрыг жилд нэг удаа, уруулын будгийг 1,5 жилд нэг удаа солих хэрэгтэй.

Хугацаа нь дууссан гоо сайхны бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүний тест

5 Агааржуулагч

Агааржуулагч бол гэрийн цэвэрлэгээнд зайлшгүй байх шаардлагатай зүйлсийн нэг билээ. Гэтэл ийм агааржуулагчид эрүүл мэндэд хортой химийн бодис агуулагддаг бөгөөд үйлдвэрлэгчид энэхүү орцыг найрлага дээр нь бичдэггүй байна. Тиймээс төрөл бүрийн үнэрт агааржуулагчийн оронд эфирийн тосыг хэрэглэх нь зүйтэй.

Агааржуулагч

6 Түшлэгтэй нарийн буйдан

Нас ахих тусам бидний ор илүү тухтай байх хэрэгтэй болдог. Тиймээс эрүүл мэндээ бодож ор сонгохдоо анхааралтай хандаарай.

Түшлэгтэй нарийн буйдан

7 Нэг ч угаагаагүй угаалгын өрөөний хөшиг

Эрдэмтэд угаалгын өрөөний хөшгөн дээр тогтсон толбыг нянгийн бөөгнөрөл гэдгийг олж тогтоосон байна. Энэ нь дархлаа муутай хүмүүсийн хувьд төрөл бүрийн өвчин тусах эрсдэлийг дагуулдаг учир ариун цэврийн байдлыг сахиж, угаалгын өрөөний хөшгөө ойр ойрхон сода болон уксусын хүчилтэй усаар угаах хэрэгтэй.

Нэг ч угаагаагүй угаалгын өрөөний хөшиг

8 Нэг удаагийн аяга, таваг

Нэг удаагийн аяга таваг нь хэрэглэхэд хялбар, авсаархан бөгөөд хэрэглэсний дараа угаах шаардлагагүй. Гэвч зохион бүтээгчид нэг удаагийн аяга таваг хэрэглэхгүй байхыг зөвлөсөн байна. Учир нь энэ төрлийн аяга тавгийг зөвхөн аялал зугаалгын үеэр, эсвэл олон хүүхэдтэй газар л хэрэглэхэд тохиромжтой юм.

Нэг удаагийн аяга, таваг

9 Хуучин сонин сэтгүүл

Гэртээ байгаа хуучин сонин сэтгүүлээ яг одоо гаргаж хаяарай. Тэдгээр хуучин сонин, сэтгүүлүүд танай гэрийн өнгө үзэмжид муугаар нөлөөлөх болно.

Хуучин сонин сэтгүүл

10 Угаалгын өрөөн дахь алчуур

Угаалгын өрөөнд буй нүүр гарын алчуур нь нян хуримтлагдах таатай нөхцөлийг бүрдүүлдэг. Тиймээс эрүүл мэндээ хамгаалах нэг арга нь гал тогооны болон угаалгын өрөөний алчуурыг долоо хоногт нэг удаа угаах явдал юм. Үүнээс гадна хэрэглэсэн алчуураа шууд хатаах хэрэгтэй.

Угаалгын өрөөн дахь алчуур

11 Хуучин хивс

Хивсний тоосыг дор хаяж сард нэг удаа хивс цэвэрлэдэг зориулалтын төхөөрөмжөөр цэвэрлэж байх хэрэгтэй. Гэвч ингэж цэвэрлээгүйгээс болоод хивсэнд их хэмжээний тоос, нян, хачиг зэрэг зүйлс хуримтлагдаж өвчин үүсгэх чадвартай болсон байдаг. Тиймээс хуучин хивсээ солих цаг болжээ.

Хуучин хивс

12 Хиймэл цэцэг

Хиймэл цэцэг нь албан байгууллага, олон нийтийн талбай зэрэгт л зохицохоос гэрт зохицох эд огт биш. Тиймээс хиймэл цэцэгний оронд арчлахад хялбар тасалгааны гоёмсог цэцэг сонгох хэрэгтэй. 

Хиймэл цэцэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()