Хүний нүд рүү 10 минутын турш тасралтгүй ширтвэл юу болох вэ?

Судлаачид хүнийг маш сайн хөгжсөн нүдтэй гэж тодорхойлдог. Мэдээж хүмүүс бүргэд шиг хурц харж чадахгүй ч бидний нүд бусад амьтныхаас илүү нарийвчлалтай хардаг учраас бүх зүйлийн өө сэвийг ямар ч асуудалгүй олж чаддаг юм. Хамгийн гайхмаар нь гудамжны цаанаас бидэн рүү ширтэж байгаа нэгнийг хүртэл олж харж, мэдэрч чаддаг шүү дээ. Үүний учрыг олохоор судлаач нар хүмүүсийг бие бие рүү нь удаан хугацааны турш ширтүүлж туршилт явуулжээ. Тэд ямар дүгнэлт гаргасан гэдгийг энэхүү нийтлэлээс маань уншаарай.

Хүний нүд рүү 10 минутын турш тасралтгүй ширтвэл юу болох вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Италийн сэтгэл судлаач Жиованни Капуто (Giovanni Caputo) Урбиногийн их сургууль дээр нэгэн сонирхолтой судалгаа явуулжээ. Тэрбээр эрүүл биетэй насанд хүрсэн 40 хүнийг цуглуулаад 2 хэсэг болгон хуваажээ.

Жиованни эхний хэсэг хүмүүсийг бүдэг гэрэлтэй өрөөнд оруулж бие бие рүүгээ 10 минутын турш ямар ч сэтгэл хөдлөл үзүүлэлгүй ширтэхийг тушаажээ. Харин үлдсэн 20 оролцогч хоосон хана руу ширтэх болсон аж. Сонирхолтой нь судлаачид оролцогч нарт яг юу судалж байгаагаа хэлээгүй гэнэ. 

10 минутын дараа судалгаанд оролцогч нараас юу мэдэрч байгааг нь асуутал бусдынхаа нүд рүү ширтсэн хэсэгт байсан хүмүүс бие нь жингүйдэж байгаа мэт мэдрэмж төрж, бодит байдлаас тасран, цаг хугацааны мэдрэмж алдагдаж, өнгө болон дуу чимээг огт өөрөөр хүлээж авч эхэлсэн гэжээ.

Хамгийн сонирхолтой нь туршилтанд оролцсон ихэнх хүмүүс хий юм харж эхэлсэн гэдэгт байгаа юм. Тэдний 90 хувь нь "ширтэж буй хүнийх нь нүүр 2-4 удаа хувирч өөр дүрстэй болж байсан" гэсэн бол зарим нь нөгөө хүнийх нь царай дотны хүнтэй нь адилхан эсвэл мангас, амьтан болж харагдаж байсан гэжээ.

Жиованни Капуто энэхүү ер бусын үзэгдлийг тайлбарлахдаа: "Бидний мэдрэхүй ямар ч орчны өөрчлөлтөд орохгүй хэсэг хугацаанд байж, бодит байдлаас тасрах үед тархи бодит байдлын оронд төсөөллийн орон зайг бий болгож буй хэрэг" гэжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()