Интернет хаана байдаг вэ? (Дэлхийн хамгийн том 10 дата төв)

Аливаа мэдээллийг мянга мянган серверүүдэд хадгалдаг билээ. Төрөл бүрийн дата центрүүдийн ачаар бид "Hard disc"-нд зай эзлэхгүйгээр аливаа мэдээллийг авах боломжтой байдаг бөгөөд энэхүү төвүүд нь мэдээллийн санг бүрдүүлсэн гайхалтай цайз юм. Ингээд дэлхийн хамгийн хүчтэй, хамгийн цэвэр, сайхан дата төвүүдтэй танилцацгаая.

Интернет хаана байдаг вэ? (Дэлхийн хамгийн том 10 дата төв)

1 "Digital Beiijing", Бээжин, Хятад

Уг 11 давхар дата төвийг Бээжинд 2008 оны Олимпын үеэр" Studio Pei-Zhu" архитектурын байгууллага барьсан бөгөөд мэдээллийн төв болон Олимпын наадмын техникийг удирдах зорилготойгоор баригдаж байжээ. Энэхүү барилга нь хүчтэйгээс гадна архитектурын хувьд маш содон шийдэлтэй юм. Бетон куб нь усан дээр хөвж байгаа мэт харагдах бөгөөд ханыг нь бар-кодтой төстэй гэрлийн сувгаар чимэглэсэн аж. Гэрэлтүүлгийн хувьд зөвхөн лед гэрлийг ашиглаж байгаа бөгөөд энэ нь энгийн гэрлээс 60 хувиар эрчим хүчийг хэмнэдэг байна. Үүнээс гадна энгийн гэрлийг бодоход халалт багатай байдаг учир өрөөг сэрүүцүүлэхийн тулд агааржуулагч ашиглах зардлыг бууруулж өгнө. Олимпын наадам дууссаны дараа "Digital Beijing" дотор орчин үеийн технологийн музей нээгдсэн байна.

"Digital Beiijing", Бээжин, Хятад

2 "Apple"-ийн дата төв, Мэйден, Хойд Каролина, АНУ

"Apple" дата төвүүдийн байгаль орчинд сөргөөр нөлөөлөх энергийн зарцуулалтыг тогтмол буулгах тал дээр анхаарал хандуулдаг юм. "Apple"-ийн тайлангийн дагуу 2013 оноос эхлэн дата төвүүд 100 хувь, харин оффис 94 хувь нь сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг гэнэ. Гэхдээ л тэд цахилгаан эрчим хүч хэрэглээний хувьд ханган нийлүүлэгчдээс хараат бус байх алхмуудыг хийсээр байгаа аж. Мэйден дахь дата төвийн эргэн тойронд 40000 кв.м нарны зай хураагуур байдаг бөгөөд энэ нь жилд цагт 42 сая киловатт эрчим хүчийг ялгаруулдаг байна. Энэ бүхэн нь сервер болон хөргөлтийн системийн цахилгааны хэрэглээний 60 хувийг хангадаг бөгөөд үлдсэн эрчим хүчийг хажууханд нь байрлах био түлшний цахилгаан эрчим хүчний станцаас авдаг аж.

"Apple"-ийн дата төв, Мэйден, Хойд Каролина, АНУ

3 "Citigroup" дата төв, Франкфурт, Герман

Франкфурт дахь Citigroup дата төвийг 2008 онд байгуулсан бөгөөд дэлхийн хамгийн “ногоон” дата төвийн тоонд багтаж байжээ. "Citi Data Center" нь “LEED” цагаан алтан гэрчилгээ авсан Германы хамгийн анхны барилга юм. Энэ нь ус, эрчим хүч, гэрэл, агаар зэргийг хамгийн үр дүнтэй зарцуулдаг ажилчдын ажиллах орчин хамгийн таатай, тээврийн дэд бүтцэд сайн нэгдсэн, ойр орчмын орчинд үзүүлэх сөрөг нөлөө хамгийн багатай байгууламж гэсэн үг аж.

Үүнээс гадна “Arup Associates” төвийн зургийг нь гаргасан энэхүү барилга маш сайхан харагддаг. Гадна талд байрлах нэг хана нь битүү өвстэй бөгөөд энэ нь борооны усыг цуглуулдгаас гадна барилгын дотор талд ч ажилчдад зориулсан ногоон байгууламж бий.

"Citigroup" дата төв, Франкфурт, Герман

4 "Telehouse West" дата төв, Лондон, Их Британи

Британийн "Telehous"e компани нь өөрийн гэсэн дата төв хэрэггүй байгууллагуудад хүчтэй серверүүдийг түрээсэлдэг юм. "Telehouse"-ын хувьд мэдээллийн нууцлал, тоног төхөөрөмжийн ажиллагааны 100 хувийн найдвартай байдал чухал боловч тэд орчин тойрондоо анхаарал хандуулахаа мартсангүй.  Лондоны Доклендст дүүрэгт байрлах дата төвийн хажууд нарны эрчим хүчээр цэнэглэгдэх зай, салхин сэнс байрлуулах зай байхгүй учир "Telehouse" нь цахилгаан эрчим хүчийг худалдаж авдаг. 2011 оноос эхлэн энэхүү дата  төв нь "Smartest Energy" сэргээгдэх эрчим хүчний энергийг боловсруулдаг компаниас эрчим хүчээ 100 хувь авдаг болсон юм. Тиймээс "Telehouse West"-ийн бүх тоног төхөөрөмж Британийн нар, салхи, долгионоос эрчим хүчээ авдаг аж.

"Telehouse West" дата төв, Лондон, Их Британи

5 "Telefónica" дата төв, Алькала-де-Энарес, Испани

Алькала-де-Энарес хотын 8 хөл бөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний дата төвийг Испанийн томоохон харилцаа холбооны байгууллага болох "Telefonica" байгуулсан бөгөөд энэ нь Испани, Англи, Германыг үйлчилгээгээр хангадаг байна. Үүнээс гадна түрээслэх боломжтой олон мянган квадрат метрийг эзлэх серверүүд ч бий. Энэ бол Европын хамгийн том, дэлхийд 3-т багтах дата төв юм.  Энэхүү барилга нь “LEED”-ийн алтан сертификатын эзэн бөгөөд энэ нь "Telefónica" өндөр чанартай, найдвартай дата төв болохыг баталж байгаа аж.  Үүнээс гадна цахилгаан эрчим хүчнээс огт хамаарахгүй хэд хэдэн модультай юм.

"Telefónica" дата төв, Алькала-де-Энарес, Испани

6 "eBay" дата төв, Финикс, АНУ

“Хэрвээ бид Аризонагийн цөлд дата төв барьж чадсан бол хаана ч энэ төрлийн дата төвийг барих боломжтой” хэмээн "eBay"-ийн менежер Дин Нельсон хэлсэн байна. Дэлхийн хамгийн халуун орнуудын нэгт дата төв барих нь үнэхээр эрсдэлтэй алхам гэдэгтэй та санал нэгдэх болов уу. Ихэнхдээ серверүүд 18-26 градуст хэвийн ажилладаг бол eBay-ийн инженерүүд  нэмэх 46 градуст ч ажиллах боломжтой серверийг байгуулж чаджээ. Дата төвийн дотор маш халуун байдаг учир 28 градус хүрэх усыг ч хөргөлтийн зорилгоор ашиглаж болох бөгөөд энэ нь тоног төхөөрөмжийг хөргөж чадах юм. Энэхүү төсөлд ашигласан хамгийн сонирхолтой зүйл нь ачааны гэмээр контейнерүүд бөгөөд энэхүү контейнерт "eBay" дата төвийнхөн тоног төхөөрөмжөө хадгалдаг аж. Энэ төрлийн контейнер нь 95 хэвь цахилгаан эрчим хүчийг хэмнэдэг учир ихэнх цахилгааныг серверийн хөргөлтөд бус үйл ажиллагаанд зарцуулдаг байна.

"eBay" дата төв, Финикс, АНУ

7 "Google"-ийн дата төв, Хамина, Финланд

Боловсруулалт болон мэдээлэл хадгалахын хувьд "Google"-ийг гүйцэх дата төв байхгүй бөгөөд энэхүү том интернет үйлдвэрлэлийн дата төвүүд дэлхий даяар тархаж, бараг бүгд л “ногоон” стандарттай. Гэхдээ Балтын нуурын эрэг дээр орших Хамина хотын дата төв нь илүү анхаарал татахуйц юм. Серверүүдийн зарим хэсэг нь цаасны үйлдвэрт байрладаг бол зарим нь Финландын архитектор Алвар Аалтогийн зургийг нь гаргаж байсан сэргээн засварласан машины зааланд байрладаг аж. "Google" компанийнхан  эдгээр барилгуудыг засварлахын тулд 350 сая ам.долларыг зарцуулсан бөгөөд энэ нь дата төвд зориулж зарцуулсан хамгийн их хөрөнгө юм. Жишээлбэл: Алькал дахь "Telefonica" дата төвийг барихад 200 сая ам.долларыг зарцуулж байжээ. Финын тохойн мөсөн усыг хөргөлт хийх зориулалттайгаар ашигладаг учир цаасны үйлдвэрийн барилга хэрэг болсон байна.

"Google"-ийн дата төв, Хамина, Финланд

9 "Hewlett-Packard" дата төв, Биллингем, Их Британи

Хойд Английн хүйтэн уур амьсгал, Хойд далайн хүйтэн салхины тусламжтайгаар "Hewlett-Packard" дата төвд нэмэлт хөргөлтийн систем бараг хэрэггүй байдаг бөгөөд үүний ачаар тэд зардлаа 40 хувиар хэмнэдэг байна. Барилгын агаар нь 2 аварга агааржуулагчаар дамжиж шүүгдээд барилгын дулааныг цельсийн 24 хэмд барьдаг аж. Уг аргыг хамгийн анх "Hewlett-Packard" дата төвд ашигласан юм. Хэдийгээр барилга анх бүтэх зардал 6 хувиар нэмэгдсэн ч дээрх арга замаар ажилласнаар энэхүү зардлаа 4 жилийн дотор нөхөж чаджээ. Үүнээс гадна далайн салхи "Hewlett-Packard" дата төвийг эрчим хүчээр хангадаг юм. "Hewlett-Packard" дата төвийн ойролцоо салхин генераторууд тогтмол ажилладаг бөгөөд энэ нь агаарт ялгарах нүүрсхүчлийн хийг хоёр дахин бууруулдаг аж. Мөн дээвэр дээрээс урсах борооны ус нь цугларч чийгшүүлэх үйлчилгээг үзүүлдэг юм. Дата төвийн ханыг цагаан өнгөөр хийсэн нь хиймэл гэрэлтүүлгийг ашиглах хэрэгцээг багасгадаг.

"Hewlett-Packard" дата төв, Биллингем, Их Британи

10 "IBM" дата төв, Сиракьюс, АНУ

Сиракьюсын Их Сургуулийн кампус дотор байрлах IBM дата төв нь алдартай технологийн компанийн туршилтын үр дүнд байгуулагджээ. Тус компанийн удирдлагууд ижил хэмжээний дата төвөөс 2 дахин бага эрчим хүч зарцуулдаг төвтэй болохын тулд энэхүү төсөлд их хэмжээний хөрөнгө зарцуулсан гэнэ. 2009 онд тус байгууламж баригдаж дууссан байна. Тухайн үед "IBM" 100 жилийн настай барилгад дата төвөө байрлуулдаг байжээ. Энэхүү төв нь өөрийн гэсэн байгалийн хийгээр ажилладаг цахилгаан станцтай бөгөөд түүний тусламжтай эрчим хүчийг 60 хүртэлх хувиар хэмнэдэг аж.

"IBM" дата төв, Сиракьюс, АНУ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()