Амаржсаны дараа бүсгүй хүний биед гардаг хачирхалтай 7 өөрчлөлт

2019-02-14, 11:18
10,444

Хүүхэд бол амьдралын хамгийн нандин бэлэг, сэтгэл хөдөлгөм онцгой үйл явдал билээ. Алаг үрээ тээх үед, амаржсаны дараа шинэхэн аав, ээжүүдийн амьдралд асар их өөрчлөлт ордог. Ялангуяа ээжийн бие махбод гайхалтайгаар хувьсан өөрчлөгдөх тохиолдол цөөнгүй. Арьс язрах, үс унах зэрэг нийтлэг шинж тэмдгийн хажуугаар одонтой ээжүүдийг хүртэл цочроож мэдэх хачирхалтай өөрчлөлт биед илэрч болох юм. Хүүхэд төрүүлсний дараа эмэгтэйчүүдийн биед өрнөдөг хачирхалтай долоон хувьслыг танилцуулж байна.

Амаржсаны дараа бүсгүй хүний биед гардаг хачирхалтай 7 өөрчлөлт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Амаржсан эхийн хэвлийд хүүхэд хөдлөж байгаа мэт мэдрэмж төрөх

Эмэгтэйчүүдэд тохиолдож болох хамгийн хачирхалтай мэдрэмж гэж болно. Ээжүүд амаржсаны дараа хэвлий дотор нь хүүхэд “тонгочих” мэдрэмж төрсөн хэвээр байдаг тул заримдаа тэд дахиад жирэмсэн болчихжээ гэж эндүүрэх нь бий. Тус хачирхалтай байдлыг олон янзаар тайлбарлаж болно. Тухайлбал, жирэмсний хугацаанд эмэгтэйн умайн мэдрэмж хэт нэмэгдсэний улмаас төрсний дараа ч умайн хөдөлгөөн өөрт мэдрэгдсээр байж болох талтай.

Амаржсан эхийн хэвлийд хүүхэд хөдлөж байгаа мэт мэдрэмж төрөх

2 Үсний өнгө, хэлбэр өөрчлөгдөх

Бие давхар үед, амаржсаны дараа үс унах нь бараг хэвийн үзэгдэл боловч үсний өнгө, хэлбэр өөрчлөгдөх тохиолдол гарч болдог. Буржгар, ширүүн үс шулуун, зөөлөн болох, эсвэл эсрэгээрээ өөрчлөгдөж магадгүй. Нэрт жүжигчин Кира Найтли нэг ярилцлагын үеэр “Би төрөлхийн буржгар, аймшигтай үстэй. Амаржсаны дараа миний үс 10 дахин өтгөрсөн” хэмээн өгүүлсэн байдаг.

Үсний өнгө, хэлбэр өөрчлөгдөх

3 Амтлах мэдрэмж солигдох

Нэгэн үе ухаангүй дурлаж байсан амттан нь муухай санагдаж, бүр харахыг ч хүсэхгүй болох тохиолдол олон. Жирэмсний үед хоолны дуршил өөрчлөгдөх нь хэвийн үзэгдэл боловч төрсний дараа ч амтлах мэдрэмж өөрчлөгдөх тохиолдол гардаг аж. Үүнийг мэргэжилтнүүд дисгевзия гэж нэрлэдэг бөгөөд жирэмсний үеийн гормоны өөрчлөлттэй холбон тайлбарлаж байна. Тэр бүү хэл зарим тохиолдолд нялх биетэй ээжүүд өмнө нь харшилж байгаагүй хүнсний бүтээгдэхүүнээсээ харшлах магадлал бий.

Амтлах мэдрэмж солигдох

4 Биеийн үнэр өөрчлөгдөв үү, эсвэл үнэрлэх мэдрэмж өөрчлөгдөв үү?

Олон ээж хүүхдээ төрүүлсний дараа биеийнх нь үнэр өөр болсон гэдэг. Гэхдээ биеийн үнэрт өөрчлөлт орсон уу эсвэл үнэрлэх мэдрэмж нь өөрчлөгдсөн үү гэдгийг ялгаж тогтоох тун ярвигтай юм. Жирэмсний хугацаанд элбэг тохиолддог төдийгүй жирэмсний эхэн үеийн шинж тэмдэг гэж үздэг тус хачирхалтай өөрчлөлт амаржсаны дараа ч үргэлжилсээр байх боломжтой.

Биеийн үнэр өөрчлөгдөв үү, эсвэл үнэрлэх мэдрэмж өөрчлөгдөв үү?

5 Эмзэг шүд

Ээжүүдийн шүд цоорч, буйл үрэвссэний улмаас шүдний эмнэлэгт илүү олон удаа зочлох шаардлагатай болох нь цөөнгүй. Жирэмсний үед болон амаржсаны дараа амны хөндийн эрүүл мэнд мууддаг хэд хэдэн шалтгааныг мэргэжилтнүүд дараах байдлаар тайлбарладаг.

  • Жирэмсний эрт үеийн хордлого, ходоодны хүчил ихдэх зэрэг шалтгаанаар шүд хэврэгшдэг.
  • Ээжүүдийн чихрийн хэрэглээ эрс нэмэгддэг нь шүд цоороход нөлөөлдөг.
  • Зарим гормоны өөрчлөлтөөс үрэвслийн урвал эрчимжиж улмаар буйл өвчилдөг.

Эмзэг шүд

6 Ташаа томрох

Хүүхэд төрүүлсний дараа илүү өргөн ташаатай болсноо маш олон ээж анзаардаг. Хачирхалтай боловч үүнд физиологийн тайлбар бий. Жирэмсэн үеийн гормоны өөрчлөлтийн нөлөөгөөр ташаа хавийн булчин, шөрмөс илүү уян, зөөлөн болж бие организм төрөхөд бэлддэгтэй холбоотой юм. Өргөн ташаа таалагдахгүй байвал сэтгэлээр унах хэрэггүй. Цаг хугацаа өнгөрөх тусам суларсан шөрмөс эргэж чангардаг жамтай.

Ташаа томрох

7 Гутал багадах

Жирэмсний үед хөлийн улнаас толгой хүртэл биеийн бүх хэсэг хөөж томордог ч төрсний дараа аяндаа хэвийн хэмжээнд ордог. Гэхдээ томорсон хөл өмнөх хэмжээндээ хүртэл багасахгүй тогтох тохиолдол байдаг. Энэ нь хөлийн яс томордог гэсэн үг биш. Харин жирэмсэн үеийн гормон ясыг холбон барьж байдаг булчин, шөрмөсийг сулруулснаас үүдэж хөлийн жижиг яс хоорондын зай тодорхой хэмжээнд нэмэгдсэнтэй холбоотой юм. Гэгээлэг талаас нь бодож үзвэл шинэ гутал авах сайхан боломж гарцаагүй мөн.

Гутал багадах

Уншигч ээжүүд маань төрсний дараа дээрх шинж тэмдгүүдээс аль нь илэрч байсан тухай түүхээ комментоор хуваалцаарай. Эдгээрээс бүр ч илүү сонирхолтой өөрчлөлт өрнөсөн байхыг үгүйсгэхгүй юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()