Шар айрагны итгэмээргүй ач тус

Хүмүүс шар айраг бэлтгэж эхэлсэн цагаасаа хойш эмчилгээний шинж чанаруудыг нь нээсээр байгаа билээ. Эрт үеийн оточ нар шүдний өвчинд амаа бүлээн шар айргаар зайлахыг зөвлөдөг байв. Дундад зуунд бөөрний чулууг хөөлгөх болон биеийн хүч сулрах үед, шар айргийг эмийн жор болгон бичиж өгч байсан ч түүх бий. Харин сүүлийн үед шар айрагны гоо сайханд үзүүлэх ашигтай чанаруудыг нээсээр байгаа юм. Ингээд танд шар айргыг гоо сайхандаа хэрхэн ашиглаж болох талаар сонирхолтой мэдээллийг хүргэе. 

Шар айрагны итгэмээргүй ач тус
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Үсийг гэрэлтсэн эрүүл болгодог

Шар айргийг исгэхэд ялгардаг уураг нь гэмтэж салаалсан, хуурайшсан үcийг эмчлэх чадвартай байдаг. Тиймээс үнэтэй ангижруулагч үсний тос авахаасаа өмнө шар айргыг үсэндээ хэрэглээд үзээрэй. Ингэхдээ:

  • Та эхлээд үсээ шампуниар угааж бохир болон тослогийг арилгана.
  • Нэг аяга шар айргийг саванд хийж аяганы 1/4 хүртэл буцалгаж, согтууруулах ундааг ууршуулан, үс угаахад бэлэн болгоно.
  • Шар айргаа үсэн дээрээ асгаж, 3-5 минут үсэндээ массаж хийнэ.
  • Үүнийхээ дараа бүлээн алчуураар боож 10 минут амраагаад усаар сайтар зайлна

Ингээд таны үс гялалзсан, эрүүл харагдах болно. 

Үсийг гэрэлтсэн эрүүл болгодог

2 Үсний ангижруулагч болгон ашиглах

Улаан буудайнд ихээр агуулагддаг витамин Б6 нь үсийг эрүүлжүүлж, байгалийн гаралтай ангижруулагчийг орлож чаддаг гэнэ. Үүнийг бэлтгэхдээ:

  • 1 аяга усан дээр 1 аяга шар айраг хийж, дээрээс нь 2 цайны халбага алимны цуу хийнэ. 
  • Үүнийгээ сайтар сэгсэрч холиорой. 

Ингээд үсээ угаасныхаа дараа ангижруулагч болгон хэрэглэвэл 14 хоногийн дотор үсний гэмтлийг эдгээдэг. 

Үсний ангижруулагч болгон ашиглах

3 Буржгар үсийг хэвэнд оруулдаг

Төрөлхийн буржгар үстэй бүсгүйчүүд үсээ угаасны дараа ширэлдэж, орооцолдон тааламжгүй харагддаг. Ийм үсэнд шар айраг түрхвэл амархан хэвэнд орж, дуулгавартай болдог ажээ. Ингэхдээ: 

  • Үсээ энгийн үеийнх шигээ угаана.
  • Нойтон үсэндээ согтууруулах ундаа агуулаагүй, бараан өнгийн шар айргыг ширхэг бүрт нь хүртэл түрхэх хэрэгтэй
  • Үүнийгээ 5 минут амраасны дараа хүйтэн усаар зайлаарай
  • 14 хоногт 1 удаа хийж заншвал, үс орооцолдох нь бага байдаг 

Буржгар үсийг хэвэнд оруулдаг

4 Арьсыг нөхөн сэргээдэг

Шар айрганд агуулагдах антиоксидантууд нь эрт хөгшрөлтийг үүсгэдэг чөлөөт радикалуудыг устгадаг гэнэ. Мөн зарим витамин болон эрдэс бодисууд нь арьсыг чангалж, үрчлээ үүсэхээс сэргийлдэг ажээ. Ийм үйлчилгээтэй маск найруулахдаа:

  • Өндөгний цагааныг ялгаж аваад дээрээс нь 1 цайны халбага шар айраг болон 3-4 халбага бүйлс самрын тос нэмж хольно. 
  • Бэлтгэсэн маскаа нүүр болон хүзүүндээ жигд түрхээрэй. 
  • 20 минут хатаасны дараа бүлээн усаар угааж арилгана. 
  • Үүнийхээ дараа чийгшүүлэгч түрхэж, хөнгөн иллэг хийгээрэй. 

Энэ маскаа 7 хоногт 1 удаа тавьж хэвшвэл, арьс залуу харагдах болно. 

Арьсыг нөхөн сэргээдэг

5 Үхсэн арьсыг гуужуулдаг

Арьс зарим үед жигд биш өнгөтэй, хатуу болж хүрэхэд таагүй мэдрэмж төрүүлдэг. Ийм үед шар айргаар арьсны эсүүдээ сэргэж, нүхэн дэх бохирдлыг бүрэн гадагшлуулан, шинэ гэрэлтсэн тунгалаг арьстай болж болдог. Ингэхдээ: 

  • 3 ширхэг гүзээлзгэнэ жимсийг няцалж бэлтгэнэ 
  • Гүзээлзгэний хэмжээнээс хамаарч  1-2 халбага шар айраг нэмж хийнэ 
  • Холимгоо арьсандаа түрхэж, тойрог хэлбэрээр 3-5 минут иллэг хийнэ
  • Үүнийхээ дараа 15 минут арьсаа амраагаад, хүйтэн бүлээн усаар нүүрээ шавшиж угаагаарай

Энэ аргаа 7 хоногт 1 удаа хэрэглэж заншвал, таны арьс байнгын гэрэлтсэн тунгалаг байх болно. 

Үхсэн арьсыг гуужуулдаг

6 Батга арилгадаг

Шар айрганд агуулагддаг бодисууд нь батга үүсгэдэг нянгийн халдвараас сэргийлдэг төдийгүй, нэгэнт гарсан батгыг хатаахад тустай. Мөн арьсны хэвийн орчин буюу pH балансын түвшинг тэнцвэржүүлдэг юм. Үүний тулд:

  • 1 өндөгний цагааныг хөөсөртөл нь хутгана. 
  • Үүн дээрээ 1 халбага зөгийн бал, 1 халбага шар айраг нэмж хийнэ.
  • Ариутгасан хөвөнгөөр холимгоо арьсандаа түрхэж, 15 минут хатаана. 
  • Үүнийгээ бүлээн усаар арчиж угаагаарай. 

Ийм аргаар батганаасаа салж болох бөгөөд 7 хоногт 1 удаа л арчихад хангалттай байдаг. Харин та спиртний харшилтай бол үүнийг туршиж үзээд хэрэггүй. 

Батга арилгадаг

7 Хумс бэхжүүлдэг

Урт, бат бэх хумстай болохын тулд шар айргыг ашиглаж болдог. Шар айрганд агуулагддаг селен, кали, биотин зэрэг нь хумсыг бэхжүүлж, өнгөлөг болгох тустай байдаг гэнэ. Ингэхийн тулд: 

  • 1 аяга шар айраг, оливийн тос, алимны цуу зэргийг хольж сайтар хутгана. 
  • Үүндээ хумсаа 15-20 минут дүрээрэй. 

Энэ аргаар 7 хоногт 2-3 удаа хумсаа арчилбал, хумс илүү хурдан ургана. 

Хумс бэхжүүлдэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()