Дэлхийн хамгийн догшин, айхыг мэддэггүй амьтан

2020-01-21, 14:59
7,795

Ердөө 70 см урт, 15 кг жинтэй, 30 см өндөр боловч 24 см урт сүүл бүхий жижиг араатан бол дорго юм. Тэрээр дэлхий дээрх хамгийн бага судлагдсан амьтдын нэг учир зэрлэг байгальд хэрхэн яаж амьдардаг, хэд насалдаг тухай мэдээллүүд нь ямар ч баталгаагүй гэхэд хилсдэхгүй..

Дэлхийн хамгийн догшин, айхыг мэддэггүй амьтан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Тоо толгой нь эрс цөөрч байгаа

Африк тивийн хүн амын эрчимтэй өсөлтийн нөлөөгөөр, өсөж үржихэд нь хангалттай хэмжээний газар орон үгүй болсноор энэ амьтан Өмнөд Африкийн баруун хойд хэсэг болох Гаутенг, Мпумаланга, Квазулу-Натал зэрэг газруудад бүрмөсөн устаж үгүй болжээ. Хэнээс ч үл айх энэ араатан өөрөөс нь оюун ухаанаар ихээхэн давуу нэгэн дайсан болох хүнтэй тулгарч ялагдаж байгаа нь энэ юм. Янз бүрийн төмөр утсан хаалт, хашаа зэрэг нь доргонд саад болж чаддаггүй учир фермерийн аж ахуй эрхлэгчид, зөгий үржүүлэгч нар  доргыг хордуулах эсвэл шууд алах зэргээр устгаж байна. 

Тоо толгой нь эрс цөөрч байгаа

2 Тархины өндөр хөгжил

Түүний тархи нь биетэй нь харьцуулахад маш том гэдэг. Хаалга онгойлгох, шүүгээнд шурган орох, утас торноос мултлах зэргийн учрыг амархан олдог төдийгүй янз бүрийн “багаж” ашиглах чадвартай цөөхөн амьтдын нэг юм.  Хашаа давахын тулд мод өнхрүүлэн ирж дээр нь гарах зэргээр ухаан сийлэх чадвартай аж. 

Тархины өндөр хөгжил

3 Могойгоор хооллодог

Нэлээд ухаалаг амьтан хэрнэ яагаад аймшигт хорт могой барьж иддэг юм бол? Могой бол мах ихтэй боловч бусад амьтанд халтай болохоор доргонд хоол хүнсний өрсөлдөгч цөөн гэж болно.  Мөн могой нь харьцангуй удаан хөдөлгөөнтэй, айх болгоомжлох тал дээр тааруухан учир барихад амар байдаг бололтой.

Могойн хор нь аймшигт зэвсэг бөгөөд могойд хазуулсан амьтны бие организмд нөлөөлөх 100 гаруй уураг байдаг гэдэг. Доргонд эдгээр хорын эсрэг үйлчилгээ бараг үгүй боловч хазуулж хордлоо гэхэд мангуст буюу могойч хулгана-ны нэгэн адил амьсгалын замын булчин шөрмөс нь ажиллах чадвартай хэвээр байдаг байна.  Тийм учраас могой барих явцдаа  хазуулсан байлаа ч тэр даруй үхдэггүй, амьсгал нь боогддоггүй гэнэ. 

Могойгоор хооллодог

4 Дорго бол ялагдашгүй амьтан

Энэ амьтан бол дэлхий дээрх хамгийн аймшиггүй, харьцангуй хүчирхэг, ялагдашгүй бяцхан араатан. Байгаль дээр том араатан нь жижиг амьтдыг барьж идэх нь ховор, зөвхөн гэмтэж бэртсэн, өлсөж цангасан юм уу залуу, дөнгөж ан хийж сурч байгаа биш л бол өөрт таарах том хэмжээний ан хийхийг эрхэмлэдэг билээ. Мөн том араатнууд өлсөх, халдвар аван өвдөх, гэмтэж бэртэх үед  энэ бүхнийг эмчлэн эдгэрүүлэх өвс ургамал олж идэн хэдэн өдрийн турш ан хийлгүй амьдарч чаддаг гэдэг нь бодит зүйл.

Ийм нөхцөлд  доргыг барьж идэх нь нэг их хүсмээр зүйл биш бөгөөд энэ амьтан маань жижигхэн, туранхай мөртлөө догшин ширүүн, аюултай, элдэв гэмтэл шарх  учруулах чадалтай учир түүнтэй орооцолдох хэрэгцээ гарахгүй болов уу. 

Дорго бол ялагдашгүй амьтан

5 Зузаан арьс нь түүний нэг давуу тал

Энэхүү дорго нь 0,6 см зузаан арьс, бат бөх гөлгөр үстэй. Арьс нь нэлээд сул чөлөөтэй учир ямар нэг араатан түүнийг барих үед савраас нь гаралгүй “арьсан дотроо эргэлдэж” эргэн хазах чадвартай байна. Ийм жижиг амьтныг бариад эргэж хазуулна гэдэг олигтой зүйл биш нь тодорхой.

Зузаан арьс нь түүний нэг давуу тал

6 Хурц шүд, хүчирхэг сарвуу

Түүний хурц шүд, ясыг ч тас хазах чадалтай хүчирхэг эрүүтэй, бүр яст мэлхийн хуягийг ч тас татах чадвартай гэнэ. Сарвуу нь том, олон үйлдэл хийх чадалтай учир хатуу газрыг ч богино хугацаанд ухаж чадна. Хангалттай хэмжээний том нүх ухахад хэдхэн минут л зарцуулах бөгөөд ийм байдлаар халуунаас зугтаах, бусад ан араатанд харагдахгүй болох, хоол хүнсээ газар дороос олж иддэг ажээ. 

Хурц шүд, хүчирхэг сарвуу

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()