Дэлхийн хамгийн "эрэлхэг" эрийн замнал

Нүцгэн гар, улаан нүүрээрээ мөсөн агуйгаас амьд гарч, Гуравдугаар Рейхийн армийн цаазын ялаас мултарч, "64,000 долларын асуулт" шоуны тав дахь ялагч болж, Арктикийг судалж, Нацистуудтай хүртэл тулалдсан гээд түүний амьд ахуйдаа хийж, бүтээсэн зүйлсийг тоочоод барахгүй. Питер Фрейчен бол судлаач, зохиолч, аялагч, антропологич хүн бөгөөд түүний амьдралдаа үзэж туулсан бүхнийг энэхүү нийтлэлд бичээд багтахгүй билээ. Тиймээс та бүхэнд түүний амьдралын тухай товч мэдээллийг хүргэе.

Дэлхийн хамгийн "эрэлхэг" эрийн замнал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Питер Фрейчен 1886 онд Дани улсад төржээ. Түүний аав бизнес эрхлэгч байсан бөгөөд хүүгээ хангалуун, сайхан, тогтвортой амьдралтай болгохоос өөр хүсэх зүйл түүнд байдаггүй байж. Тиймээс Фрейчен аавынхаа хүсэлтээр Копенгагенийн их сургуульд элсэн анагаах ухааны чиглэлээр суралцаж эхлэв. Удалгүй тэрээр өөрт нь нэгэн хэвийн, энгийн амьдрал зохихгүй гэдгийг ухаарчээ. Эцэг нь түүнийг  дутагдах гачигдах зүйлгүй, жирийн нэгэн байлгахыг хүссэн ч Фрейчен өөрөө адал явдлыг эрэлхийлэгч нэгэн байлаа. Тиймээс тэр их сургуулиа орхиж, хайгуулч, судлаач болохоор шулууджээ. 

1906 онд Фрейчен анхны аяллаа Гренландаас эхлэв. Өөрийн найз Кнуд Расмуссены хамт Дани улсаас хөлөг онгоцоор хойд зүг рүү хөдөлж, дараа нь онгоцоо орхин, нохой чаргаар 600 миль газрыг туулсан байна. Аяллын үеэр тэд Инуит хүмүүстэй танилцан, хэл сурч, худалдаа хийхээс гадна ан агнуур хийхэд ч суралцжээ. Инуит хүмүүс далайн морь,  халим, далайн хав, тэр ч байтугай цагаан баавгай агнадаг бөгөөд үүнийг харсан Фрейчен яг л гэртээ ирсэн мэт санагджээ. Удалгүй тэр цагаан баавгай агнах чадвартай болж, өөрийн агнасан цагаан баавгайн арьсаар цув хийж өмссөн байна. 

Фрейчен гурав дахь эхнэрийн хамт, өөрийн агнасан цагаан баавгайн арьсыг нөмөрсөн байгаа нь

1910 онд  Питер Фрейчен, Расмуссен нар  Гренландын Кейп-Йорк хотод "Thule" хэмээх худалдааны цэг байгуулжээ. Энэ нь "Ultima Thule" буюу дундад зүүны үеийн " Дэлхийн хязгаарыг давсан нутаг" гэх утгатай аж. 1910-1924 оны хооронд Фрейчен Thule-д ирсэн жуулчдад Инуитуудын соёлыг түгээж, Гренландаар аялж, Арктикийн урьд өмнө нь хэзээ ч судлагдаж байгаагүй газар нутгийг судалж эхэлсэн байна. Фрейчен өөрийн намтартаа бичсэнээр Гренланд дахь анхны амжилттай аялал нь "Вагрант Викинг" бөгөөд уг аяллын үеэр  багийнхан аймшигтай цасан шуургад өртжээ. Энэ үед Фрейчен нохой чаргын дор орогнохыг оролдсон ч асар их цасанд хучигдаж, удалгүй цас нь мөс болон хөлдөж, Фрейчен аварга том мөсөн дор булагдсан. Тухайн үед түүнд ямар ч хутга, жад байгаагүй тул өөрийн нүцгэн гараараа мөсийг цөмөлж гарчээ.

Үүний дараа түүний хөлийн хуруунууд хөлдөж, хөдөлгөх боломжгүй болжээ. Тиймээс тэрээр ямар ч мэдээ алдуулагчгүйгээр хөлийн хуруугаа өөрөө тайрч, хуруунуудаа дэгээгээр орлуулсан байна. Цаг хугацаа өнгөрч, Фрейчен  төрөлх нутаг Дани улс руу буцжээ. 1920-оод оны сүүлээр тэр Социал Ардчилсан хөдөлгөөнд нэгдэж, улс төрийн үйл ажиллагаа, хөдөлгөөнд идэвхтэй оролцож, "Politiken" улс төрийн сонинд ажиллаж эхэлсэн юм. 

Тэрээр мөн хоёр дахь эхнэрийнхээ гэр бүлийн эзэмшдэг Удэ Хжемме сэтгүүлийн ерөнхий редактороор ажиллаж, кино урлагийн салбарт ч орсон ба оскарын шагналт Эскимо бүтээл ч түүний зохиолоос сэдвлэгдсэн байна. 

Дэлхийн 2-р дайны үед тэрээр улс төрийн гол тоглогчдын нэг байсан. Тэрээр ялгаварлан гадуурхалтыг тэвчдэггүй, Еврей үндэстний эсрэг үзэлтнүүдтэй дорвитой тэмцдэг байсан ба түүний гайхамшигт цуу алдар, амжилтуудыг нь сонссон хүмүүс түүнийг еврей хүн гэх нь ч элбэг байжээ. Данийн эсэргүүцэлд ч оролцож, Дани улс дахь нацистийн эзлэн түрэмгийлэгчидтэй үзэлцэж байлаа. Нацистуудын эсрэг хүчтэй тэмцдэг байсан учир Гитлер өөрөө түүнийг маш том заналт дайсан хэмээн  баривчлан, цаазын ял оноож байжээ. Гэсэн ч Фрейчен Франц дахь нацистуудаас мултарч, Швед руу зугтсан  юм.

Энэ их адал явдлаар дүүрэн, сонирхолтой амьдралдаа тэрээр гурван удаа гэр бүл зохиожээ. 1911 онд Фрейчен Мукпалук хэмээх Инуит эмэгтэйтэй гэрлэж,  Мегусак Аватак Игимаксуссукторангапалук хэмээх хүү, Пипалук Жетте Тукумингакак Касалук Палика Хагер нэртэй охинтой болжээ.1921 онд Мэйкпалук Испаний ханиадаар нас барсны дараа Фрейчен 1924 онд Ван Лауридсентэй гэх Дани бүсгүйтэй гэрлэжээ. Түүний эцэг Даний үндэсний банкны захирал байсан бөгөөд түүний гэр бүл  Үдэ Хжемме гэх сэтгүүлийг эзэмшдэг байсан. Гэсэн ч тэд 20 жилийн хамтын амьдралаа төгсгөсөн юм. 1945 онд Фрейчен Гуравдугаар Рейхээс зугтсаны дараа Дани-Еврей үндэстэн загвар зохион бүтээгч Дагмар Контой танилцжээ. Хосууд Нацистын хавчлагаас зайлсхийн, Нью Йорк хот руу нүүсэн бөгөөд Кон хожим нь  Vogue сэтгүүлд ажиллах болсон.

Нью Йорк хотод ирээд  Питер Фручен Нью Йоркийн судлаачдын клубт элссэн ба одоог хүртэл түүний хөрөг хананд нь өлгөөтэй байдаг. Өөрийн үлдсэн амьдралаа харьцангуй анир чимээгүй, нам гүм өнгөрөөсөн Фрейчен 1957 онд 71 насандаа, өөрийн " Долоон тэнгисийн тухай" номоо бичиж дуусгаснаас 3 хоногийн дараа таалал төгсжээ. Түүний шарилыг адал явдалт амьдрал нь эхэлсэн Гренланд дах Thule-д чандарласан юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()