Өглөө босоход нүд тань хавдаад байдаг бол энэ аргыг туршаад үзээрэй!

Харшил, стресс, хамрын хөндийн үрэвслээс болоод бидний нүд хавддаг.  Зовхины арьс тун нимгэн байдаг учир бага зэрэг хавдсан ч бидний гоо сайханд сөргөөр нөлөөлж байдаг билээ. Тэгвэл энэхүү нийтлэлээрээ сүү болон гүзээлзгэнийг ашиглан хавдсан нүдээ хэрхэн зүгээр болгох аргыг танилцуулья. 

Өглөө босоход нүд тань хавдаад байдаг бол энэ аргыг туршаад үзээрэй!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сүү

Хүйтэн сүүнд нүүр цэвэрлэгч хөвөнгөө дүрээд зовхин дээрээ тавиарай. Энэ арга нь нүдний эргэн тойрон дахь арьсны эсийг агшааж, улмаар хавдалтыг бууруулахад тустай ажээ. 

Сүү

2 Банана

Калигаар баялаг энэхүү жимс нь биен дэх илүүдэл усыг биеэс гадагшлуулах үйлдэлтэй учир өдөр тутамдаа идэж байхад буруудахгүй юм. 

Банана

3 Огурцы

Зүссэн огурцыг хавдсан хэсэгтээ 15-20 минутын турш тавьсанаар хавдар буудаг байна. Халуун дулааны улиралд нүдээ хавдахаас урьдчилан сэргийлэхийн тулд найрлагандаа огурцы агуулсан тосыг түрхэж болно. 

Огурцы

4 Дүрдэг цай

Идээшүүлээд хэрэглэчихсэн хар цайг халуун усанд дүрээд хөргөгчинд хийгээрэй. Хүйтэн болсных нь дараа гаргаж ирээд нүдэн дээрээ 5 минут тавина. 

Дүрдэг цай

5 Төмс

Цардуулаар баялаг, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, хавдар бууруулахад тустай төмсийг ашиглахдаа юуны өмнө нарийн ширхэгтэй үрэгчээр сайтар үрээд үрсэн төмсөө цэвэр даавуунд боож нүдэн дээрээ 10-15 минутын турш тавих хэрэгтэй. 

Төмс

6 Өндөгний цагаан

Арьсны үрэвсэл, хавдалт, загатнаа зэрэгт хэрэглэсээр ирсэн өндөгний цагааныг бэлтгэхдээ 2 өндөг хагалан цагаан хэсгийг нь ялган аваад нүүр цэвэрлэгч хөвөнд шингээж өгнө. Энэ маскаа нүдэн дээрээ 5 минутын турш тавьж дараа нь цэвэр усаар зайлж угаана. 

Өндөгний цагаан

7 Гүзээлзгэнэ

Хүн бүрийн идэх дуртай гүзээлзгэнэ жимсэнд хавдар бууруулдаг алфа-гидрокси хэмээх химийн нэгдэл агуулагддаг байна. Таны нүд хавдсан бол гүзээлгэнээс нимгэн зүсч нүдэн дээрээ 10 минут тавина. 

Гүзээлзгэнэ

8 Халбага

Хүнд тэс цохиулаад хөхөрсөн нүдтэй болсон, их унтсаны улмаас нүд нь хавдсан хүмүүст хүйтэн халбаганы арга яг тохирно. Өдрийн турш тогтмол хүйтэн халбага тавих нь өндөр үр дүнтэй байдаг. 

Халбага

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()