Шинэ он гарахаас өмнө гэрээсээ гаргаж хаях ёстой 7 зүйл

2019-12-31, 11:15
6,175

Он дуусах дөхөж байгаа тул өр ширээ төлж дуусгах, чухал ажлуудаа гүйцээхээс гадна хэрэггүй зүйлсээс ангижрах хэрэгтэй. Бидний гэрт удаан хадгалсан хэрэгцээгүй зүйлс олон байдаг бөгөөд тэдгээр нь амьдралд сөргөөр нөлөөлж, бүхнийг шинээр эхлэхэд саад болж байдаг. Тиймээс он гарахаас өмнө бүх зүйлээ эмх цэгцтэй болгож, шинэ оноо шинэ уур амьсгалтай угтаарай. 

Шинэ он гарахаас өмнө гэрээсээ гаргаж хаях ёстой 7 зүйл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хэрэггүй бичиг, цаас

Ер нь бол хэрэг болдоггүй бичиг цаас, тэмдэглэлийн дэвтэр зэргийг ялгахад нэг их цаг орохгүй. Тиймээс тавиур дээр байрлах бичиг цаасыг ангилан хэрэгцээгүй зүйлсийг хаях хэрэгтэй. Үүнд: 

  • Хуучны тооцоо, баримт
  • Эд хэрэгслийн гарын авлага, баталгаа
  • Зар сурталчилгааны хуудас
  • Хуучны ил захидал, сэтгүүл
  • Хэрэггүй баримт бичиг, гэрчилгээ зэрэг багтана.

Энэ мэт хэрэгцээгүй бичиг баримтыг гэртээ овоолох хэрэггүй. Гарын авлага, гэрчилгээ гээд энэ бүхэн аль хэдийн цахим болсон. Тиймээс шаардлагагүй бол гэртээ бүү хадгал. Түүнчлэн орой бүр цүнх түрийвчээ шалгаж худалдан авалтын баримт зэрэг зүйлсийг ч хаяж хэвших нь зүйтэй. 

Хэрэггүй бичиг, цаас

2 Хугацаа нь дууссан бүтээгдэхүүн

Гэрт байгаа зарим хүнсний бүтээгдэхүүн, эмийн хугацааг хэзээ дуусахыг бид тэр бүр шалгаад байдаггүй. Тиймээс тогтмол хэрэглэдэггүй дараах бүтээгдэхүүнүүдийг шалгаж, хугацаа нь дууссан хэрэглэдэггүй зүйлсийг гаргаж хаях хэрэгтэй. Үүнд: 

  • Эм
  • Халуун ногоо
  • Үр тариа
  • Гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг орно. 

Ерөнхийдөө сард нэг удаа хөргөгч, шүүгээгээ тогтмол шалгаж, бараа бүтээгдэхүүнийхээ хүчинтэй хугацааг шалгаж хэвшээрэй. 

Хугацаа нь дууссан бүтээгдэхүүн

3 Эвдэрсэн эд хогшил

Эвдэрсэн кофе чанагч, өсгий нь салсан гутал, урагдаж хуучирсан хувцас зэргийг бид тэр дор нь хаяхгүй эсвэл засуулахгүй явсаар байдаг. Он гарахаас өмнө мэдээж тэдгээрээс ангижрах хэрэгтэй. Үүнд: 

  • Элэгдэж урагдсан гутал, хувцас
  • Ажиллахгүй цахилгаан хэрэгсэл
  • Эвдэрсэн шүхэр, үнэт эдлэл болон бусад зүйлс багтана. 

Эвдэрч, гэмтсэн эд хогшлыг хэрэгтэй гэж үзвэл даруй засуулах эсвэл тэр дор нь хаях нь зүйтэй. Тэд танд ямар ч ашиггүй шүү дээ. 

Эвдэрсэн эд хогшил

4 Хэрэгцээгүй бэлэг

Төрөл бүрийн баяруудаар бидэнд өөрт хэрэгцээгүй, хүсээгүй бэлгүүд цугларах нь бий. Танд таалагдахгүй байсан ч хэн нэгний өгсөн бэлгийг хадгалсаар байдаг. Гэхдээ үргэлж хэрэг болохгүй учраас тэдгээрээс ч мөн ангижрах хэрэгтэй. 

Цаашид хамаатан садан, найз нөхдөдөө өөрөө юу сонирхдог, юу хэрэгтэй байгаагаа урьдчилан хэлж байвал танд хэрэгцээгүй бэлгүүд цуглахаргүй гэдгийг санаарай. 

Хэрэгцээгүй бэлэг

5 Ирээдүйн зорилгоор хадгалж буй зүйлс

Яг одоо танд хэрэггүй ч ирээдүйд хэрэглэнэ гэж бид зарим зүйлсийг хадгалсаар байдаг. Мэдээж энэ нь буруу биш ч гэсэн таны одоогоороо байх боломжийг алдагдуулж байдаг юм. Тиймээс тэдгээрээс ч салахыг зөвлөе. Жишээлбэл, 

  • Таарахгүй хувцас
  • Улирлын чанартай гутал хувцас
  • Том баяруудад зориулсан хоолны сэт
  • Ирээдүйн ямар нэг арга хэмжээнд зориулан хадгалж буй гоёлын хувцас зэргийг хэдий болтол хадгалах билээ дээ. Тиймээс яг одоо хэрэгтэй байгаа зүйлсээ л худалдан авч байгаарай. 

Ирээдүйн зорилгоор хадгалж буй зүйлс

6 Дурсгалын зүйлс

Эд зүйлс өмнөх дурсамжийг хадгалах хөшүүрэг болж өгдөг. Цаг хугацаа өнгөрөхөд бид өнгөрсөн дурсамжийг шингээсэн маш олон цуглуулгатай болсон байдаг. Тэдгээр дурсгалын зүйлсийг ч цэгцлэх хэрэгтэй. Зарим нь танд аль хэдийн ямар ч утгагүй болсон байгаа. 

  • Хуучны захидал
  • Эксүүдийн бэлэг
  • Хүүхэд байхдаа тоглодог байсан тоглоомууд
  • Өмнө нь үзэж байсан кино, тоглолтын тасалбар гэх зэрэг зүйлсийг удаан хадгалаад хэрэггүй болов уу. 

Хэт их замбараагүй цуглуулгатай болохгүйн тулд өөрт үнэ цэнтэй цөөхөн зүйлсийг л хадгал. Хамгийн гол нь тэдгээрийг нэг газар хадгалах нь зөв юм. 

Дурсгалын зүйлс

7 Хэрэг болж магадгүй гэж хадгалсан зүйлс

Өнөө үед бараг бүх зүйлсийг хэрэг болсон даруйд нь гараад авчих бүрэн бололцоотой. Тиймээс тэдгээр нь заавал танайд байх үнэ цэнэтэй зүйлс биш юм. Жишээлбэл,

  • Жижиг сэлбэг хэрэгслүүд
  • Товч, утас
  • Хоосон лонх, сав
  • Сонирхохоо больсон тоглоом зэргийг ч удаан хадгалсны хэрэггүй. 

Та хаа нэгтээ алслагдсан арал, цөлд амьдраагүй л бол эдгээрийг цаг тухайд нь найз нөхөд, танил, хөршүүдээсээ аваад хэрэглэж болно шүү дээ. 

Хэрэг болж магадгүй гэж хадгалсан зүйлс

8 Хэрэгцээгүй зүйлсээс ангижрах аргууд

Тэгэхээр энэ бүх зүйлсийг зүгээр л хогийн саванд хийх гэж яарсны хэрэггүй. Тэдгээрээс ангижрах олон арга бий.

  • Асрамжийн газар болон сайн дурын байгууллагуудад хандивлах. Жишээ нь, хуучирч элэгдсэн хувцсаа орон гэргүй хүмүүст өг
  • Хуучин ном, сэтгүүлээ номын сангуудад өгөх 
  • Хэрэгцээгүй эд хогшлоо дахин боловсруулах газарт өгөх
  • Харин хэрэг болохгүй ч шинээрээ байгаа бэлгүүдээ зарж, борлуулж болох юм. 

Хэрэгцээгүй зүйлсээс ангижрах аргууд

Эцэст нь хэлэхэд, хэрэгцээгүй зүйлсээр орчноо дүүргэх нь хог дунд амьдарч буйгаас ялгаагүй. Тиймээс өөрийн амьдарч буй орон зайгаа эмх цэгцтэй, чөлөөтэй болгож одоогоороо амьдрахыг эрмэлзээрэй. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()